Нийслэлийн хэмжээнд 400 гаруй цэгт түлш борлуулж байгаа. 400 орчим цэг ажиллаж байгаагаас 370 нь түлшний нөөцтэй хонож байгаа гэнэ. Нийслэл хотод түр оршин сууж байгаа иргэд "Тавантолгой түлш" ХХК-тай холбогдоод картаа авах боломжтой гэж Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдлээ.
“Сайн” картаа хаяж гээгдүүлсэн бол картаа хаалгах хэрэгтэй аж. Иргэний үнэмлэхний QR код болон "Хотула" аппликейшн ашиглан худалдан авалтаа хийж болох гэнэ.
Нийслэлийн хэмжээнд гал түлж байгаа 172 мянган өрх байгаа ба ирэх сараас эхлэн хагас коксон түлшид бүрэн шилжих гэнэ.