• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    116   |  
0

Хэрэв та Youtube-ийн үнэнч хэрэглэгч бол таны хэрэглээг илүү хялбар, зугаатай болгох дараах хэрэглүүрүүдийг санал болгож байна.

1.Титр нэмж хасаж, бичлэгийн хурдыг тохируулах боломжтой

Хэрэв гадаад хэл дээр бичлэг үзэж байвал давхар титрийг унших, эсвэл арилгах боломжтой. 

Мөн үзэж буй бичлэгийн хурдыг хурдлуулж, удаашруулах сонголт байдаг гээд боддоо. Ингэхийн тулд та гар утасныхаа Youtube апп-ыг ачаалуулж  дэлгэцний баруун дээд булан дахь гурван цэг дээр дараад хүссэн тохиргоогоо хийгээрэй.

2. Утасны апп-аар 10 секундээр ухрааж, гүйлгэж үзэх боломжтой

Хэрэв та бичлэгээ 10 секундээр ухрааж үзэхийг хүсвэл  үзэж буй бичлэгийн зүүн талд нь хоёр удаа мөн 10 секундээр гүйлгэж үзмээр байвал баруун талд нь хоёр удаа товчиж байгаарай  

3. Компьютероосоо бичлэг үзэж байхдаа гараараа комманд өгч үйлдлээ хялбарчлаарай

Энэ дашрамд хэлэхэд компьютерийн гар ашиглан үйлдлээ товчлох олон арга бий. K үсэг дээр дарж бичлэгээ зогсоох, J болон L үсэг дээр товшиж 10, 10 секундээр ухраах болон урагшлуулах боломжтой.

4. Дараа үзэхээр хадгалах

Компьютероос Youtube ашиглаж байгаа тохиолдолд дараа үзье гэсэн билэгээ мартахгүйн тулд  бичлэгний  Tumbnail дээрх цагны зурган дээр дарж “Watch later”-гэсэн өгөгдлийг сонгож Playlist-дээ нэмснээр бусад платформын адил гар утас болон компьютерээсээ дараа нь  үзэх боломжтой. 

5. Youtube-ийн дэвсгэр өнгөө хар болгож бичлэгээ илүү кайфтай үзээрэй

Утасны апп болон Youtube сайтынхаа дэвсгэр өнгий хар болгон бичлэгээ илүү тод томруунаар үзэхийг хүсвэл тохиргоо хэсэг рүү нь ороод "General" доторх "Dark theme" гэсэн нэмэлт цэсийг сонгоорой.

6.YouTube-ийн хайлтаас оновчтой үр дүн харахын тулд 

Түлхүүр үгээ “” хашилтан дотор бичиж хайлт хийснээр илүү оновчтой үр дүнг олж харах боломжтой.

(+) эсвэл  (-) тэмдэг ашиглан хайлтынхаа үр дүнг нэмж болон хасах боломжтой.

Мөн хайлтынхаа өмнө "Allintitle" гэх түлхүүр үг нэмснээр таны хайлтын үгтэй холбоотой бүх үр дүнг харуулах болно.

Мөн хайлтын үгэндээ HD гэх үг нэмснээр өндөр нягтаршилтай үр дүнг харуулдаг бол,  3D гэх үг нэмснээр гурван хэмжээст контент үзэх боломжтой

7. Youtube апп-аар үзэж буй бичлэгээ баруун, зүүн тийш чиглүүлснээр дараагийн эсвэл өмнөх бичлэгийг тоглуулах боломжтой.

Эх сурвалж: business insider

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ