A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 119 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 119 | |
|
Нийтийн тээврээр зорчих, гэрээ цэвэрлэх, хоол хийх, жолоо барих, хаа нэг тийшээ алхах хугацааг тань илүү үр бүтээмжтэй болгох дараах 10 подкастыг санал болгож байна. Itunes болон Spotify дээр хамгийн олон хүн сонсдог дараах подкастуудыг сонсож англи хэлээ сайжруулж, мэдлэгээ тэлээрэй.
1. Stuff you should know
“Stuff you should know” / SYSK/ подкаст нь iTunes-ийн шилдэг 10 подкастын нэгт зүй ёсоор багтдаг. Сар бүр олон сая удаа татагддаг энэ подкастыг 2008 онд найруулагч Josh Clark санаачлан найз Charles Bryant-тай хөтөлж эхэлсэн. Долоо хоногийн Мягмар, Пүрэв болон Бямба гарагт шинэ дугаар хийдэг ба өдгөө Itunes-д 1332 нэвтрүүлэг нийтэлжээ. Шинжлэх ухаан, түүх, хотын түүхүүд, поп соёл, зэрэг сонгосон сэдвийн хүрээнд судалгаа хийж, харилцан ярилцдаг тул таны танин мэдэхүйн мэдлэг, англи хэлний чадварыг үлэмж нэмнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй.
2. Overheard at national geographic
Энэхүү подкаст нь National Geographic-ийн ертөнцөд өрнөдөг ер бусын хачирхалтай үйл явдлын тоймыг долоо хоног бүрийн мягмар гарагт подкаст болгон хүүрнэдэг. Дэлхийн өнцөг булан бүрт амьд байгалийн гайхамшгийг илрүүлдэг National Geographic-ийн эрдэмтэн, судлаач, гэрэл зурагчдын бүтээл, илрүүлсэн сонин содон нээлтийг танилцуулдаг.
The infinite Monkey Cage
Профессор Брайн Кокс, комедиан Робин Инче нар энэ подкастаа 2009 оноос хойш хийж эхэлсэн бөгөөд өдгөө itunes-д 938 мянган сонсогчдыг энгээндээ нэгтгээд буй. Долоо хоног бүр шинжлэх ухааны сэдвийн хүрээнд салбар бүрийн эрдэмтдийг урьж 30 орчим минут яриа өрнүүлдэг. Комедиан Робин Инче подкаст сонсогчдыг уйдаахгүйн тулд хэлэлцүүлгийг хөгжилтэй болгон шинжлэх ухааны мэдлэг, түүхүүдийг сэтгэлд тань хоногшуулна.
4. Mission
“Mission” нь 2018 онд байгуулагдсан медиа компани юм. The Journey, IT VISIONARIES, Education Trends, Marketing trends, The Future of Cities зэрэг подкастуудтай. Тэрбээр байгуулагдсан даруйдаа “Аpple” подкастын 2018 оны хамгийн олон сонсогчтой подкастаар шалгарсан.
It Visionaries- Fortune сэтгүүлээс нэрлэсэн технологийн салбарын шилдэг 1000 манлайлагчдыг урьж технологи, иновацийн талаар сонирхолтой ярилцлага хийдэг.
The Journey - Таны ажил, амьдрал, карьерийн замналд хэрэгтэй зөвлөгөө, мэргэн санаануудыг салбар салбарын энтрпренерүүдтэй ярилцан цувралаар хүргэдэг.
The Future of Cities - Дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн тухай шинжлэх ухаанч таамаг, сонирхолтой шийдлүүдийн тухай мэргэжилтнүүдтэй ярилцдаг подкаст. Тухайлбал, шилэн биш модон барилга бүхий хот, өөрийгөө удирддаг машин зэрэг дэлхийн хотуудын хөгжлийн тодорхойлж буй асуудлын талаар ихэвчлэн ярилцдаг.
Marketing Trends - Маркетингийн салбарын хөгжил, өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага, энэ салбарт трэнд болж буй арга хэрэгсэл, зөвөлгөөг сорчлон хүргэдэг.
Mission Daily - Өдөр тутамд таны авах ёстой дэлхийн мэдээ, эрүүл мэнд, санхүү, болон хувь хүний хөгжлийн зөвөлгөөг мэдээ мэдээлийг хүргэдэг.
5. Becoming wise
Энэхүү подкаст нь хүний оршихуйн тухай философчдийн үзэл баримтлалыг таван минутанд багтаан тайлбарладаг. Гүн, гүнзгий сэдэв дэлхийг өөрчилсөн болон амжилттай хүмүүсийн намтар, тэдний өгч буй зөвлөгөөг маш товчхоноор хүргэдэг.
6. Safe for work
2018 оноос хөтлөгч Лиз Долан, Рико Гаглиано нар бизнес, ажил мэргэжлийн орчинд хэрхэн үр бүтээмжтэй байж амжилт гаргах вэ, ажил амьдралаа хэрхэн тэнцвэртэй удирдах вэ зэрэг хувь хүний хөгжил, карьертэй холбоотой зөвлөгөөг уг подкастаар дамжуулан хүргэж эхэлсэн.
Дугаар болгон дээр Лиз, Рико нар сонсогчдын асуултанд хариулж, бизнесийн хийдэг хүмүүсийн урьж сонирхолтой яриа өрнүүлдэг.
Лиз Долан нь Nike, The Oprah Winfrey Network, National Geographic-ийн маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Харин “Satellite” “Sisters” подкастийг хөтөлдөг Рико Гаглианогийн хувьд “The Wall Street Journal”-ийн радиогийн сурвалжлагч, хувьцаа эзэмшигч юм.
7. Science friday
Долоо хоног бүр шинжлэх ухаан, технологийн ертөнцөд өрнөсөн сонирхолтой үйл явдлыг тоймлон хүргэдэг. Мөн Элон Маск, Нил Деграсс Тайсон зэрэг алдартай энтрепренер эрдэмтэдтэй ярилцдаг. Долоо хоногт ойролцоогоор 1.8 сая сонсогчдод хүрдэг подкаст юм.
8. The daily
Хэрэв та дэлхий дахины цаг үеийн мэдээллийг замын түгжрэл дунд, цайны цагаараа сонсож, мэдээллээс хоцрохгүй байхын зэрэгцээ англи хэлээ сайжруулахыг хүсвэл танд "The Daily"-г санал болгож байна.
“NY Times”-ийн улс төрийн сэтгүүлч Майкл Барбаро тус подкастыг хөтөлдөг бөгөөд дугаар тус бүр бүр 20-30 минут үргэлжилнэ.
9.Comedy Central
Уг подкастыг комедиан Chris Distefano болон Sean and Julian нар сая сая хүмүүсийг хошин мэдрэмжээр хөглөх, сонсогчдод хэрэгцээтэй мэдээлэл түгээх зорилгоор 2017 оноос хийж эхэлсэн. Хоёрхон жилийн хугацаанд тэд өөрсдийн подкастдаа 1,5 сая гаруй сонсогчийг нэгтгэж чаджээ. Тэрбээр Stand-Up w/ Chris Distefano болон Your 2 Dads w/ Sean and Julian гэсэн хоёр ч подкаст сувагтай. Та хэрэглээний англи хэлээ сайжруулж, англиар хошигнож сурахыг хүсвэл энэ подкастыг жагсаалтандаа заавал нэмээрэй.
10. Joy rogan podcast
Харин бидний нэрлэх сүүлийн подкаст нь стэндап Комедигийн 20 жилийн туршлагатай, спортын тоймч Joy Rogan-ий хөтөлдөг подкаст юм. Уг подкаст itunes-ийн хамгийн олон сонсогчтой подкастын тоонд зүй ёсоор орно. Комеди, холимог тулааны урлаг сонирхогч Joe Rogan подкастынха дугааруудад жүжигчид, хөгжимчин, тамирчин, зохиолчдыг урьж оролцуулан сонирхолтой яриа өрнүүлдэг.
Г.Анунгоо
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|