• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    103   |  
0

Клипнийхээ зураг авалтыг гар утсаараа хийсэн, дуунаас нь ганц ч үг ойлгогдохгүй, дуучин бүсгүй нь 2000-аад оны эхэн үеийн гэмээр хуучны стилтэй... Гэхдээ хөөрхөн beat, хэмнэлтэй үглэлт бүхий сонирхолтой шийдлүүд оруулах гэж хичнээн монтажтай Татарстан рэппэрийн сонирхолтой дуу саяхан сонсов. 2019 онд долоо хоногтоо хамгийн багадаа нэг шинэ дуу сонсож байя гэсэн миний шинэ зорилтын хэсэг юм. Аятайхан шинэ содон дуу сонсох арга замуудаа олсноо хуваалцая гэж бодлоо.

Монгол хөгжимд ямар зураг тохирох вэ?

ТЕЛЕВИЗЭЭ АСААХ ШАЛТГААН ТОХИОЛОО!

Хайж “зоволгүйгээр” жинхэнэ хань хамаагүй, нэн шинэ хөгжим дуунууд сонсох эхний зогсоол нь телевиз байлаа. Америк дууны сувгуудаар харьцангуй танил өнгө аястай рэп, поп, R&B дуунууд явж байсан нь сонирхолтой санагдаагүй учраас Хятад, Оросын хөгжмийн сувгуудыг хэсэг нэгжив. Хятад хөгжимд K-Pop, Солонгос хамтлагуудын нөлөө, дуурайсан зүйлс маш их байсан бөгөөд өөрсдийн гэсэн өвөрмөц шинж чанар байсангүй. Дээр нь Хятад хэл миний хувьд тийм ч романтик санагддаггүй учраас дараа дахин сонсох сэдэл төрсөнгүй.

Орос хөгжмийн хувьд хийц гүйцэтгэлээр америкчуудтай эн тэнцүү үзнэ үү гэхээс дутах зүйл байсангүй. Цар хүрээ ихтэй, үнэтэй, чамин хийцтэй клипүүд хойд хөршүүд маань хийж чаддаг байсныг мэдэлгүй явсандаа жаахан харамсав. Харин оросууд ч, америкчууд ч адилхан шар хүмүүс боловч соёлын хувьд ялгаатай гэх утгаараа “өөр настр”-тай дуунууд байв.

 

YOUTUBE

Телевизийн сувгаар гардаг дуунууд хэд хоног давталт ихтэй явдаг учраас шинэ хөгжим сонсох хэрэгцээнд шуурхай байсангүй. Эрлийн дараагийн хэсэг Youtube-ийн “Trending” цэсийг онгичиж үзэв. Эндээс хөгжмийн бүлгийг долоо хоногтоо нэг хоёр шалгаж байхад дэлхийн хөгжмийн салбарын моданд орж байгаа уран бүтээлчид, шинэ уран бүтээлүүдээс хоцрохгүй л гэж мэд. Яахав, ганц дутагдалтай тал нь Америкийн танил болсон одуудын бичлэгүүд олон таардаг ч, хэзээ ч сонсч байгаагүй боловч олон сая дагагчидтай авьяаслаг хүмүүсийн гоё дуунууд зөндөө таардаг юм байналээ. 

 

БҮҮР ЗАЛХУУ АРГА

“Youtube” дээр дуртай дуучнаа бичнэ. Жишээ нь “Антоха МС mix” гэж бичээд хайхад таалагддаг дуучнаа олохын сацуу, түүнтэй төстэй дуунуудыг “Youtube” түүвэр бичлэгээр бэлддэг. Indieshuffleeverynoise гэх мэт жанруудаа сонгоод, дэлхий дахины хачин сонин дуунуудыг олох аргууд ч бий. Хааяа ч гэсэн “Германы харанхуй минималист техно”, “Kawai-ирээдүйн-басс” эсвэл “Мексик-поп-панк” сонсож, дөрвөн уулын дундах Улаанбаатараас оюун бодлоо чөлөөлж, туршилтынхаа үр дүнд долоо хоногтоо тасралтгүй сонсох шинэ дуугаа олох ч юм билүү?

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ