• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    107   |  
0

БНСУ-ын tvN энтертайнмент телевизийн баг “Crash Landing of Love” (таамаг нэр) уран сайхны киноны зураг авалтыг Монголд хийх талаар өнгөрсөн бямба гарагт мэдэгдлээ. Энэ талаар кино багийнхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид удахгүй мэндлэх уран бүтээлийнхээ зураг авалтыг хийхээр Монголыг зорих гэж байгаа нь үнэн. "Crash Landing of Love" киногоо энэ оны эцсээр үзэгчдийн хүртээл болохоор шаргуу ажиллаж байна” хэмээжээ.

Монгол бол тус кино багийнхны зорьж буй Швейцарын дараах хоёр дахь гадаад орон юм. Тэд үзэгчдийнхээ тэсэн ядан хүлээж буй хайрын тухай шинэ киноныхоо үйл явдал, дүрслэлдээ Монгол болон Швейцарын үзэсгэлэнт байгалийг тусгана. 

“Crash Landing in Love”-ын гол дүр болох өв залгамжлагч бүсгүй Yoon Se Ri (-ы дүрд Son Ye Jin тоглосон) параглайдинг нислэг хийж байхдаа хүчтэй салхинд туугдан Хойд Солонгосын нутаг дэвсгэрт бууснаар киноны үйл явдал эхэлдэг. Тэрээр умард Солонгосын офицер Ri Jung Hyuk (-ийн дүрд Hyun Bin) бүсгүйг  хамгаалахын тулд  бүхнийг хийж буй талаар  үйл явдал өрнөнө.

Hyun Bin-ий хувьд БНСУ-ын хамгийн чадварлаг  жүжигчдийн нэг бөгөөд My Name is Kim Sam-soon (2005), Worlds Within (2008), Memories of the Alhambra (2018–2019) , Hyde, Jekyll, MeSecret Garden(2010–2011) ,Rampant,  Confidential Assignment , The Swindlers(2017), The Negotiation (2018) зэрэг кинонд дүр бүтээж алдаршсан. Тэрээр нэг кинонд дунджаар 100 сая воноор дүр бүтээдэг байна.

Харин Son Ye Jin-ий хувьд утга уянгын киноны хатан хаан гэдгээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин юм. Тэрбээр "The Classic”(2003) “A Moment to Remember” (2004) "April Snow” /2005/, "Lovers' Concerto", "Be With You", "The Pirates" (2014) The Truth BeneathThe Last Princess /2016/ зэрэг Солонгос төдийгүй Азид алдартай олон шилдэг киноны гол дүрийг бүтээжээ.

Эх сурвалж: 

entertain.naver.com

soompi.com

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ