• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    90   |  
0

Найруулагч Г.Эрдэнэбилэгийн төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” уран сайхны кино Герман улсын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртжээ.

2016 оноос хойш хоёр зуны турш дамнан зураг авалтаа хийсэн тус кино 2019 оны нэгдүгээр сард нээлтээ хийж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан.

Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н Гавьяат жүжигчин Василий Мищенко, Казахстан улсын Ардын жүжигчин Айдос Бектемир, Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов нар тоглосон билээ.

Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн уг кинонд Монголоос гадна ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажиллажээ.

Тус киноны уран бүтээлчид, хамт олонд халуун баяр хүргэе. 

 
TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ