• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0

Дэлхийн кино сонирхогчид Холливудын алдарт жүжигчин Хоакин Фениксийг "Joker" кинонд тоглосны дараагаар чадварлаг жүжигчин гэдгийг хүлээн зөвшөөрөөд буй. Тэгвэл кино шүүмжлэгчдийн зүгээс түүнийг “Joker”-ын дүрээр ”Оскар” хүртэх магадлал хамгийн өндөр хэмээн таамаглаж байна. Хоакин шагнал горьдож дэмий суудаг нэгэн биш. Тэрээр шинэ кино төсөлдөө шамдан ороод байгаа аж.  

Энэ сараас эхлэн найруулагч Майк Миллзийн "C’mon C’mon" киноны зураг авалт эхэлсэн. Тус киноны гол дүрийг Хоакин бүтээх юм. Тэрээр баримтат киноны найруулагч Жоннигийн дүрд тоглож байгаа аж. Кинонд Хоакинтай хамт жүжигчин  Гэби Хоффманн тоглож буй. "C’mon C’mon" кино 2020 онд багтаан нээлтээ хийх юм.  

Дашрамд дурдахад "Joker" Америкийн кино ангилал болох "R” буюу насанд хүрэгчдийн ангиллын дээд амжилтыг шинэчилжээ. R ангилал нь "Restricted" нь хязгаартай гэсэн утгыг илэрхийлдэг. 17 нас хүрээгүй тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй  үздэг ангилал юм.

Америкийн Бокс Оффисын нэгдсэн дүнг танилцуулдаг сайт Boxofficemojo.com сайтад мэдээлснээр, “Joker” Умард Америкт 277 сая, гадаадад 571 сая, дэлхийд нийт 848 сая ам.долларын орлого олжээ. "R" ангиллын кинонуудаас 800 сая давсан орлого олсон кино огт байгаагүй. Өмнөх амжилтыг нь “Deadpool” кино эзэмшиж байсан бөгөөд, 783 сая ам.долларын орлого олж байжээ.  

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ