| A | A | A | A | A | 
 
 
   
 
  
| TOP NEWS | 
|  0
					
						     |  7 | |
|  0
					
						     |  8 | |
|  0
					
						     |  27 | |
|  0
					
						     |  59 | |
|  0
					
						     |  36 | |
|  0
					
						     |  37 | 
| Daily poll | 
|  Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА 
						     |  195 | |||||
| 
 | 
|  Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА 
						     |  195
						   
						     | | 
 | 
Монголын бүжгийн спортын түүхэнд анх удаа дэлхийн хошой аварга төрлөө.
Германы Бремен хотод энэ сарын 7-нд болсон латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Н.Онондарь амжилттай оролцож дэлхийн хошой аварга болжээ. Тэгвэл түүний тухай сонирхолтой арван баримтаас хуваалцъя.
БАРИМТ 1: Н.Онондарь дэлхийн аварга болохыг 17 жил мөрөөдөж, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн өнгөрсөн жил мөрөөдөлдөө хүрсэн. Энэ жил амжилтаа бататган хошой аварга болжээ.

БАРИМТ 2: Тэрээр Герман хамтлагтайгаа алдрын тавцанд гарсан бүжгийн спортоор Дэлхийн хошой аварга болсон анхны Монгол бүсгүй.

БАРИМТ 3: Долоон жилийн өмнө “Стар” хамтлагтайгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байхдаа одоогийн “Grun Gold” хамтлагынхаа шүтэн бишрэгч байжээ. Харин хожмоо түүний мөрөөдөл биеллээ олж тус хамтлагийн гишүүн болсон.

БАРИМТ 4: Тэрээр Германы Бермен хотод сурч, амьдардаг бөгөөд спортын сэтгэл зүйч гэх ховор мэргэжлээр сурдаг. Ирээдүйд мэргэжлээрээ ажиллан, Монголынхоо тамирчдыг амжилт гаргахад нь дэм болохыг хүсдэг аж.

БАРИМТ 5: Н.Онондарийг таван настай байхад ээж нь “Хүүхдийн ордон”-ы бүжгийн дугуйланд явуулсан нь түүний амжилтад хүрэх “гараа” нь байв.

БАРИМТ 6: Н.Онондарь бүжгийн спортоос гадна бодибилдинг, фитнесээр хичээллэдэг. Ганцхан жил хичээллээд бодибилдинг, фитнесийн улсын аварга болжээ.

БАРИМТ 7: Бүжгийн төрлөөс балетаас бусдаар нь хичээллэж байсан.

БАРИМТ 8: Түүний хобби бол бүжгээс гадна ном унших, кино үзэх, усанд сэлэх.

БАРИМТ 9: Түүний бүжиглэдэг “Grun Gold” хамтлаг Герман улсын аваргаар 13 удаа, Дэлхийн аваргаар 10 дахь удаагаа шалгарчээ.

БАРИМТ 10: Өнгөрөгч гуравдугаар сард Германы Бремен мужийн "Goldene Buch" буюу Алтан номонд гарын үсгээ үлдээжээ.

| TAGS | 
| Холбоотой санал болгох мэдээ | 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
| TOP NEWS | 
|  0
					
						     |  7 | |
|  0
					
						     |  8 | |
|  0
					
						     |  27 | |
|  0
					
						     |  59 | |
|  0
					
						     |  36 | |
|  0
					
						     |  37 | 
| Daily poll |