• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0

Одри Хепберн: Намайг бага байхад эцэг эх хоёр маань надад цаг зав гаргадаггүй байсан. Ганцхан шоколад л амьдралын минь утга учир байлаа.  

Ээж маань байнга захиж хэлдэг байв: “Хүнд хэрэгцээтэй хүн бай”. Хар багаас минь бусдын анхаарлыг татахын тулд дүр эсгэх нь бүдүүлэг хэрэг гэж сургасан. Гэвч би үүний эсрэг зогсож “хүмүүжилгүй” үйлдлээрээ амь зогоосон.

Би үзэсгэлэнтэй биш: Ээж нэг удаа намайг нугасны муухай дэгдээхийтэй зүйрлэсэн. Гэвч хүмүүс миний дотоод ертөнц рүү өнгийвөл миний сайн талыг олж харах болно.

Би нэг ч удаа өөртөө сэтгэл хангалуун байсангүй: Өөрийгөө жингийн илүүдэлтэй, бас хэтэрхий өндөр, царай муутай гэж боддог байв.

Дур булаам байх: Энэ нь эмэгтэй хүний нууцлаг, дотоод мөн чанар. Үүнийг эмэгтэй хүн оньсого шиг байх ёстой гэх үг нотолно. 

Намайг инээлгэж чаддаг хүнд би дуртай: Инээмсэглэл миний хамгийн том зэвсэг. Намайг олон төрлийн өвдөлтөөс ангижруулна.

Салах тухай нэг ч удаа бодож байсангүй: Салалт. Би энэ үгэнд ямар их дургүй гээч. Энэ үгийг сонсохоороо зараа шиг атиран хумигддаг. Би бүхэл амьдралынхаа турш цорын ганц хайртай хүнтэйгээ амьдрахыг хүсэн мөрөөдсөн.

Эрэгтэй хүний танд өгсөн хамгийн үнэтэй бэлэг бол: Хайраа илчлэх. Хүмүүс заримдаа яг л эд зүйл шиг. Гартаа авч, ямар нэгэн хэвэнд цутгаж байгаад өмнөх байранд нь буцааж тавихыг шаарддаг.  Хэзээ ч хэнийг ч замын голд бүү үлдээгээрэй.

Миний хамгийн том амжилт: Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн мөч. Би ямагт өөрийнхөө харагдаж байгаагаасаа тэс өөр байсаар ирсэн. Эцэс сүүлд нь өөрийгөө муугүй хүн юм гэдгээ ухаарсан.

Өөрийгөө зурагтаар харахад таагүй сэтгэгдэл төрдөг: Дэргэдээ цай аягалж өгөх хүнгүй л бол та өөрийнхөө амьдралыг дэмий өнгөрч байна даа гэж бод.

Би амьдралаас аз жаргалыг илэрхийлэх хоёр үгийг олж харсан: Эрүүл мэнд бас мартамхай байдал. Эрсдэлээс айдаггүй хүн л амжилтад хүрч чадна.

Өдөр бүр амьдралаас таашаалыг мэдэр: Миний өнгөрсөн амьдрал надад өнөөдрөөрөө амьдрахыг заасан.

Амьдралын хамгийн чухал зүйл: “Гоёороо” хөгшрөх. Харагдах байдал чухал биш. Дотоод сэтгэлээ л бүү үхүүл. Энэ хорвоод амьд явахаас илүү  хамгийн сайхан мэдрэмж үгүй.

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ