A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 78 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 78 | |
|
"Дракула", "007: Спектр", "Матрица" зэрэг киноны гол дүрээр танигдсан Италийн алдарт жүжигчин, загвар өмсөгч Моника Беллуччи энэ жил 55 настай. Энэ дашрамд Италийн үзэсгэлэн гоо гэгддэг түүний гоо сайхны нууцаас хүргэж байна.
Тэрээр эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг ч Беллуччи хэзээ ч өөрийгөө зовоож биеийн хүч шаардсан янз бүрийн хүнд дасгал хийдэггүй.
Энэ талаар “Би хэзээ ч турахгүй. Төрөлхийн залхуу. Хоолонд нугасгүй. Миний байгаа байдал энэ. Худал хуурмагт дурладаггүй” гэжээ.
Гэсэн ч Моника биеийн алжаалаа тайлахын тулд долоо хоногт дөрвөн удаа бассейнд явж, ухаан санаагаа төвлөрүүлэх үүднээс йогоор хичээллэдэг.
Түүний үс арчилгааны талаар дурдвал, тэр хэзээ ч үсэндээ шампунь шууд хүргэдэггүй. Устай сайн хольж байгаад дараа нь үсээ угаадаг. Учир нь шампунийн найрлага дахь элементүүд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Тэрээр үсний сэнс огт хэрэглэдэггүй. Үсээ байнгын торгомсог зөөлөн, өнгөлөг харагдуулахын тулд оливын тос түрхдэг. Өдөр тутам үс угаахтай санал нийлдэггүй бөгөөд долоо хоногт хоёрхон удаа л угаадаг.
Моника арьсны арчилгаандаа дээд зэргээр анхаардаг аж. Өглөө бүрийг бүлээн душаар угтаж, тоник, серум, дараа нь тосоо маш нимгэн түрхдэг. Ингэхдээ өөрийн арьсны онцлогийг нэн тэргүүнд тавина.
“Миний уруул том болохоор байнга хуурайшина. Тиймээс тогтмол чийгшүүлэх хэрэгтэй. Уруул хамгийн чухал эрхтэн. Түүний тусламжтайгаар ярина, хооллоно, үнсэнэ” гэжээ.
Итали бүсгүйчүүд амттай хоолонд нугасгүй гэдгээ ямар ч үед нуудаггүй. Тухайлбал, дэлхийн кино урлагийн түүхнээ алдарт Клеопатра болон олон сайхан дүрээрээ мөнхөрсөн Италийн жүжигчин Софи Лорен нэг удаа “Намайг харж буй бүх хүмүүст хандаж хэлэхэд би шпагеттитэй ихэр төрсөн” хэмээн ярьж байсан юм.
Моника ч гэсэн ялгаагүй. Тэрээр өөрийнхөө амьдралыг амттай хоолгүйгээр төсөөлж чадахгүй гэж байнга илэрхийлдэг. Энэ тухайд “Би бялуу, пастад ямар их дуртай гээч. Хааяа багахан хэмжээний дарс шимж, өөрийгөө эрхлүүлдэг” гэжээ.
Нэг зүйлийг сануулж хэлэхэд, жүжигчин ямар ч үед хоолоо хэтрүүлдэггүй. Хэрэв жингээ тогтмол байлгах зорилт тавьбал хүссэн бүх хоолоо иднэ. Хэмжээг нь үл ялиг багасгана. Загас, хүнсний ногоо түлхүү хэрэглэхийг хичээнэ. Моникаг гадна харагдах талаасаа ч, бусад талаасаа ч өө сэвгүй эмэгтэй гэж тодорхойлж болохоор. Үүний гол нууц нь түүний хэлсэн дараах ишлэлүүд:
"Би цаг ямагт залуу охидод өөрийнхөө биед сэтгэл хангалуун байхад уриалдаг. Ямар нэгэн өө сэвтэй эмэгтэй хүртэл туранхай охид шиг дур булаам байж чадна. Амьдралд туйлын зорилго гэж үгүй. Иймд та өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, өөртөө дурлах хэрэгтэй. Миний хувьд энэ зөвлөгөөг амьдралынхаа туршлага дээр суурилж өгч байгаа юм шүү. Өө сэвгүй гэх ойлголт огт байдаггүй. Тиймээс би төгс төгөлдөр рүү тэмүүлдэггүй".
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|