• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    67   |  
0

Америкийн гэрэл зурагчин Эрик Пикерсгилл хүмүүсийн гартаа барьсан утсыг арилгаж, хүмүүс хэчнээн их ганцаарддагийг эдгээр гэрэл зургуудаар дамжуулан өгүүлэхийг хүсчээ.  

Орчин үед гар утасгүй хүнтэй таарах нь ховор. Бид гар утсаа оролдох зуршилд дэндүү дасчээ. Өөрөөр хэлбэл дэргэдээсээ нэг ч алхам холдуулахаа больсон. Хаана ч очсон үргэлж гар утастайгаа хамт.

Тэрээр өөрийн “Removed” зургийн цомогтоо ухаалаг утаснаас “зүүгдсэн” орчин үеийн хүмүүсийн хөргийг оруулжээ. Тэд гартаа утасгүй.

Эрик гэрэл зургуудаараа дамжуулан хүмүүс ухаалаг утасгүйгээр хэчнээн ганцаарддаг болсныг ойлгуулж, ухааруулахыг зорьсон аж.    

Түүний хувьд “Removed”  цомгийн зураг авалтаа 2014 онд өөрийн төрсөн муж болох АНУ-ын Хойд Каролинагаас эхлүүлсэн. 

Эдгээр гэрэл зурагт ухаалаг гар утаснаас гадна планшет багтжээ.

Тэрээр өнгөрсөн зургаадугаар сард Вьетнам, Мьянмар, Сингапур, Индонез улсад зураг авалтаа үргэлжлүүлжээ. Түүний дараагийн зогсоол Энэтхэг.

Та эдгээр зураг зөвхөн залуучуудад хамаатай гэвэл андуурч байна.

 
TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ