A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
38
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 76 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 76 | |
|
Холливуудын кино шүүмжлэгчдийн холбооноос “Twilight” киноны дүрээр танигдсан залуу жүжигчин Кристен Стюартыг "Actress of the Decade" буюу сүүлийн 10 жилийн шилдэг жүжигчнээр нэрлэлээ. Шагнал гардуулах ёслол 2020 оны нэгдүгээр арын 9-нд болох аж.
Кристен Стюарт 2009-2019 онд Францын кино найруулагч Оливье Ассаясын “Personal shopper”, Холливудын алдарт найруулагч, “Оскар”-ын дөрвөн удаагийн шагналт Вуди Аллены “Cafe society”, Америкийн алдарт яруу найрагч, зохиолч Жек Керуакын "Зам дээр" романаас сэдэвлэсэн “On the road” кинонд тоглосон дүрээрээ дэлхийн олон орны үзэгчдийн сэтгэлд урьдынхаасаа илүүтэй хүрч чадсан юм.
Энэ жилийн хувьд залуу жүжигчин өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн найруулагч, жүжигчин Элизабет Бэнксийн алдарт "Charlie's Angels" буюу "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны шинэчилсэн хувилбарын гол дүрийг Наоми Скотт, Элла Балинска нарын хамт бүтээсэн билээ.
Кристен ирэх онд нээлтээ хийх америк гаралтай, Францын шинэ давлагааны гол төлөөлөгч, кино од Жин Сибергийн амьдралын тухай өгүүлэх “Seberg” киноны гол дүрд тоглох аж.
Жүжигчин бүсгүй 2017 онд "Come Swim" нэртэй богино хэмжээний киноныхоо нээлтийг хийж, өөрийгөө найруулагчийн хувьд сориод амжсан. Тэрээр энэ бүтээлийнхээ кино зохиолыг өөрөө бичсэн юм. Нийт 17 минут үргэлжлэх анх удаа найруулсан богино хэмжээний киногоо "Хүний амьдралын нэг өдрийг би тал нь импрессионист, тал нь бодит хөрөгтэй хоёр өөр зохиомжоор харуулсан" гэж тайлбарлажээ.
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
38
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|