• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0

Кино шүүмжлэгчдийн үнэлэлт дүгнэлтийг нэгтгэн танилцуулдаг “Rotten Tomatoes” сайт ирэх онд нээлтээ хийх онцлох бүтээлийн жагсаалтыг гаргажээ. 2020 онд ямар кино биднийг хүлээж байна вэ?

The Grudge (аймшиг)

Найруулагч: Nicolas Pesce

Дүрүүдэд: Andrea Riseborough, Betty Gilpin, John Cho, Demian Bichir, Lin Shaye

Нээлт: Нэгдүгээр сарын 3

Япон киноны Америк хувилбарыг дахин шинээр хийж буй уг бүтээл нь өшөө хорсолдоо шаналсан сүнсний аймшигт түүхийг өгүүлдэг билээ. 

Шүүмжлэгчдийн магтаалыг хүртсэн жүжигчин Andrea Riseborough гол дүрийг бүтээж байгаа бол, мөн л өндөр үнэлгээтэй “The Eyes of My Mother” аймшгийн киноны найруулагч Nicolas Pesce уг бүтээл дээр ажилласан байна.

 

A Quiet Place Part 2 (аймшиг)

Найруулагч: John Krasinski

Дүрүүдэд: Emily Blunt, Noah Jupe, Cillian Murphy

Нээлт: Гуравдугаар сарын 20

“A Quiet Place” киноны хоёрдугаар анги нь эхний ангийн дэвшүүлсэн олон асуултад хариулт өгөх болов уу. 

Эхний ангийг бүтээсэн найруулагч John Krasinski дахин зохиолоо бичиж, өөрөө найруулсан бол, түүний эхнэр болоод жүжигчин Emily Blunt гол дүрийг бүтээжээ.

 

 

Mulan (түүхэн драм)

Найруулагч: Niki Caro

Дүрүүдэд: Yifei Liu, Jet Li, Donnie Yen, Gong Li

Нээлт: Гуравдугаар сарын 27

Диснейн хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбарын цуваа “Мулан” киногоор үргэлжилж байна. “Whale Rider”, “North Country” зэрэг амжилттай киноны найруулагч Niki Caro Муланы түүхийг өгүүлэх болжээ. 

Дүрүүдэд Хятадын шинэ залуу од Yifei Liu-ээс гадна Jet Li, Donnie Yen, Gong Li зэрэг домогт жүжигчид тоглосон байна. Уг кино нь өндөр ашиг олохын зэрэгцээ, бидний мэдэх хүүхэлдэйн киног дахин амилуулахыг зорьж байгаа юм.

No Time to Die (нууцлаг үйл явдал, экшн)

Найруулагч: Cary Fukunaga

Дүрүүдэд: Daniel Craig, Ralph Fiennes, Rami Malek, Naomie Harris, Lea Seydoux, Ben Whishaw, Rory Kinnear, Jeffrey Wright, Ana de Armas, Lashana Lynch

Нээлт: Дөрөвдүгээр сарын 8

Уг кино нь нууц агент 007-ийн талаар 25 дахь дэлгэцийн бүтээл болж буй юм. Жүжигчин Daniel Craig тав дахь удаагаа James Bond-ийн дүрийг бүтээж буй бөгөөд найруулагчаар "True Detective" цувралын Cary Fukunaga ажиллажээ.

Харин сөрөг дүрийг Оскарын наадмаас Шилдэг жүжигчний шагнал авсан Rami Malek бүтээсэн байна.

Black Widow (адал явдал, экшн)

Найруулагч: Cate Shortland

Дүрүүдэд: Scarlett Johansson, Florence Pugh, David Harbour, Rachel Weisz

Нээлт: Тавдугаар сарын 1

“Marvel”-ийн ертөнцийн дөрөв дэх бүлгийн анхны кино нь жүжигчин Scarlett Johansson-ы бүтээсэн Natasha Romanoff буюу “Black Widow”-ийн үүсэл гарлыг өгүүлэх юм. 

Эмэгтэй супер баатрын талаар бас нэгэн кино, “DC”-ийн ертөнцийн “Wonder woman”-ий “Wonder Woman 1984” энэ жил мөн нээлтээ хийх билээ.

 

Barbie (инээдэм, драм)

Найруулагч: Greta Gerwig

Дүрүүдэд: Margot Robbie

Нээлт: Тавдугаар сарын 8

Олон жилийн турш хөгжүүлэлтийн шатанд байсан Барби хүүхэлдэйн талаар кинонд жүжигчин Margot Robbie гол дүрийг бүтээжээ. 

Киноны талаар мэдээлэл учир битүүлэг байгаа боловч “Barbieland”-аас гадуурхагдсан Барби өөрийн шинэ ертөнцийг бүтээх талаар гарна хэмээх хураангуй тайлбар ил болсон юм.

 


Fast & Furious 9 (экшн)

Найруулагч: Justin Lin

Дүрүүдэд: Vin Diesel, Lucas Black, Tyrese Gibson

Нээлт: Тавдугаар сарын 22

Найруулагч Justin Lin-ий ажилласан 2011 оны “Fast Five” киноноос хойш “Fast and Furious” цувралын өнгө аяс эрс өөрчлөгдөж, кино бүр өндөр ашигтай ажиллаж, шүүмжлэгчдийн магтаалыг хүртэх болсон билээ. 

Хурд хүчтэй машиныг гэмт хэрэг, адал явдал, гэр бүлийн үнэт зүйлстэй холбодог томоохон экшн хэсгүүдтэй цувралын шинэ анги ирэх хавар нээлтээ хийх юм.

 

Tenet (нууцлаг үйл явдал, экшн)

Найруулагч: Christopher Nolan

Дүрүүдэд: John David Washington, Elizabeth Debicki, Aaron Taylor-Johnson, Robert Pattinson, Kenneth Branagh, Michael Caine, Himesh Patel

Нээлт: Долдугаар сарын 17

Нэрт найруулагч Christopher Nolan-ий ээлжит уран бүтээл нь олон улсын тагнуулын үйл ажиллагааны талаар ажээ.

"Tenet" киноны үйл явдал, гол дүрийн жүжигчид, ерөнхий санаа зэрэг цөөн мэдээлэл ил байгаа боловч авьяаслаг найруулагчийн фэнүүд ямар ч эргэлзээгүй театрыг зорих болов уу.

 

Godzilla vs. Kong (зөгнөлт, адал явдалт)

Найруулагч: Adam Wingard

Дүрүүдэд: Millie Bobby Brown, Kyle Chandler, Rebecca Hall, Brian Tyree Henry

Нээлт: Арван нэгдүгээр сарын 20

"King Kong", "Godzilla" хоёрын тулааныг 2014 оны “Godzilla” киноноос үзэгчид тэсч ядан хүлээж байгаа билээ. 

“The Guest”, “You’re Next” бүтээлээрээ өөрийн чадварыг батлан харуулсан найруулагч Adam Wingard үзэгчдийн хүслийг гүйцээж чадах эсэхийг ирэх намар бид харах юм.

 

Dune (зөгнөлт)

Найруулагч: Denis Villeneuve

Дүрүүдэд: Timothée Chalamet, Josh Brolin, Rebecca Ferguson, Oscar Isaac, Javier Bardem, Jason Momoa, Dave Bautista, Zendaya

Нээлт: Арван хоёрдугаар сарын 18

Шинжлэх ухааны зөгнөлт төрөлдөө сод бүтээлд тооцогдох “Dune”-ийг дэлгэцийн бүтээл болгох амжилтгүй оролдлогыг найруулагч David Lynch 30 жилийн өмнө хийж байсан билээ.

Тэгвэл энэ цаг үеийн шилдэг найруулагч Denis Villeneuve, түүний удирдлага дор ажиллаж буй олон нэртэй жүжигчин "Dune"-ий хүлээлт догдлолыг хэдийнээ өндөрсгөөд байна.

 

Rottent Tomatoes сайтын дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНДЭЭС унших боломжтой

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ