• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0

Америкийн кино урлаг болон телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Алтан Бөмбөрцөг наадмын 77 дахь удаагийн хүндэтгэлийн ёслол саяхан болж олон уран бүтээлч хүндтэй шагналын эзэн болсон билээ. Тэгвэл шилдгийн шилдгээр шалгарсан телевизийн цуврал, кино бүтээлүүд үзэгч шүүмжлэгчдийн дундаас ямар үнэлэлт дүгнэлт авсныг танилцуулж байна:

ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛ

 

Телевизийн шилдэг цуврал (богино хэмжээний): 
"Chernobyl"

Rotten Tomatoes: 96% (шүүмжлэгч) 98% (үзэгч)
Metacritic: 82/100
IMDb: 9.5/10 

Тайлбар:

1986 оны ЗХУ-ын Чернобылийн цөмийн цахилгаан станцын дэлбэрэлтийн эргэн тойронд энэ цувралын үйл явдал өрнөдөг.

Шүүмжлэгчдийн дүгнэлт

“Аюул түгшүүрийн мэдрэмжийг гайхалтай бүрдүүлж чадсан Чернобыль цуврал нь түүхэн эмгэнэлт явдалд ухаалаг задлан шинжлэл хийж, төрийн байгууллын ялзрал доройтлыг харуулж чадсан маш сайн хийцтэй бүтээл юм”

Lead.style review унших

 

 

Телевизийн шилдэг цуврал (драм):
"Succession"

Rotten Tomatoes: 91% (шүүмжлэгч) 93% (үзэгч)
Metacritic: 77/100
IMDb: 8.4/10                     

Тайлбар:

Уг цуврал нь дэлхийн хэмжээний медиа эзэнт гүрнийг захирдаг Америк гэр бүлийн асуудал зөрчлийн талаар өгүүлдэг.

Шүүмжлэгчдийн дүгнэлт:

“Удирдаж хүчрэхгүй их эрх мэдэл, гэр бүлийн дотоод зөрчил, гайхалтай дүрүүдийн сэтгэлд тод үлдэх харилцан яриа нь уг цувралыг үзүүштэй болгожээ"

 

 

 

 

Телевизийн шилдэг цуврал (хөгжимт болон инээдэм): 
"Fleabag"

Rotten Tomatoes: 100% (шүүмжлэгч) 92% (үзэгч)
Metacritic: 92/100
IMDb: 8.7/10                     

Тайлбар:

Өөрт тохиосон эмгэнэлт явдлыг ардаа орхиж, амьдралаа шинээр эхлэхийг зорин Лондон хотод ирж буй эмэгтэйн талаарх жүжгээс уг цувралыг сэдэвлэн бүтээжээ.

Шүүмжлэгчдийн дүгнэлт:

“Үзэгчийг зогсолтгүй инээлгэж чадах энэхүү ухаалаг цуврал нь хүний зовлон бэрхшээлийг туулж буй ээдрээтэй замыг хөгжилтэй бөгөөд сэтгэлд дотно байдлаар дүрсэлдэг”

 

 

КИНО

 

Шилдэг кино (хөгжимт болон инээдэм):
"Once Upon a Time in Hollywood"

Rotten Tomatoes: 85% (шүүмжлэгч) 70% (үзэгч)
Metacritic: 83/100
IMDb: 7.8/10                      

Тайлбар:

“Холливудын алтан үеийн төгсгөл” гэгдэх 1969 оны Лос Анжелес хотод алдрын оргилоос харьж яваа телевизийн од, түүний орлон тоглогч хоёр нэр хүндийн төлөө чадах бүхнээ хийнэ.

Шүүмжлэгчдийн дүгнэлт:

“Найруулагч Тарантиногийн ур ухаан, хашир туршлага нь түүний ээлжит бүтээлийг төвөггүй хөврөх адал явдалтай, нарийн чамин хийцтэй болгожээ”

Lead.style review унших

 

 

 

Шилдэг кино (драм):
"1917"

Rotten Tomatoes: 90% (шүүмжлэгч) 95% (үзэгч)
Metacritic: 79/100
IMDb: 8.6/10                      

Тайлбар:

Дэлхийн нэгдүгээр дайны үед 1600 цэргийг үхлийн хавхнаас аврах чухал мэдээг залуухан Англи хоёр дайчин дайсны шугамын ард хүргэх ёстой.

Шүүмжлэгчдийн дүгнэлт:

“Дэлхийн нэгдүгээр дайны аюул түгшүүр дунд алхаад орчихсон мэт итгэмээргүй мэдрэмжийг энэ кино өгдөг”

 

 

 

 

 

 

Шилдэг кино (гадаад хэл дээрх):
"Parasite"

Rotten Tomatoes: 99% (шүүмжлэгч) 93% (үзэгч)
Metacritic: 96/100
IMDb: 8.6/10                     

Тайлбар:

Ажилгүйдэлд нэрвэгдсэн Ки-тэкийн гэр бүл баян чинээлэг Паркийнхны амьдралд нэвтэрч, итгэмээргүй ээдрээтэй асуудалд хутгалдана.

Шүүмжлэгчдийн дүгнэлт:

“Орчин үеийн нийгмийн асуудлыг хөндсөн найруулагч Бон Жун Хогийн ээлжит бүтээл түүний авьяас чадварын бүрэн илрэл болжээ”

 

 

Шилдэг кино (хүүхэлдэйн):
"Missing Link"

Rotten Tomatoes: 89% (шүүмжлэгч) 66% (үзэгч)
Metacritic: 68/100
IMDb: 6.7/10                     

Тайлбар:

Гурван судлаач алдарт Шангрила хөндийд очиж нэгнийхээ холын хамаатныг олох ёстой.

Шүүмжлэгчдийн дүгнэлт:

“Лайка студийн бас нэгэн гайхамшигт амжилт болсон энэхүү бүтээлд хошигнол, сэтгэл хөдлөлөөс гадна хүнд нэгийг бодог

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ