A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
42
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 99 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 99 | |
|
92 дахь удаагийн Америкийн Кино академийн шагнал гардуулах ёслол нэг сарын дараа болж, дэлхийн шилдэг бүтээлүүд Оскарын шагналыг гардах билээ. Тэгвэл “Best Picture” (Шилдэг кино) номинацид ямар бүтээлүүд тодорч, тэдгээр нь кино үзэгч шүүмжлэгчдийн дундаас ямар үнэлгээ авсныг танилцуулж байна:
2020 оны Оскарын 92 дахь наадмын “Шилдэг кино” номинацид нэр дэвшигчид:
ONCE UPON A TIME IN HOLLYWOOD,
найруулагч Quentin Tarantino (Америк, 56)
Rotten Tomatoes: 85% (шүүмжлэгч) 70% (үзэгч)
Metacritic: 83/100
IMDb: 7.8/10
“Холливудын алтан үеийн төгсгөл” гэх 1969 оны Лос Анжелес хотод алдрын оргилоос харьж яваа телевизийн од, түүний орлон тоглогч хоёр нэр хүндийн төлөө чадах бүхнээ хийнэ.
“Найруулагч Тарантиногийн ур ухаан, хашир туршлага нь түүний ээлжит бүтээлийг төвөггүй хөврөх адал явдалтай, нарийн чамин хийцтэй болгожээ”
Lead.style: Once Upon a Time in Hollywood (2019) review унших
FORD V FERRARI,
найруулагч James Mangold (Америк, 56)
Rotten Tomatoes: 92% (шүүмжлэгч) 98% (үзэгч)
Metacritic: 81/100
IMDb: 8.3/10
1966 оны Америк. Машин зохион бүтээгч Кэрол Шелби, жолооч Кен Майлс нар өөрсдийн хувийн асуудал, бусад хүмүүсийн саад хориг, физикийн хуулийн эсрэг Ford уралдааны машин бүтээхээр Ferrari-тай өрсөлдөнө.
“Төмөр хүлгийн чансааг сорих хурц өрсөлдөөн, түүний эргэн тойрон дахь хүмүүсийн сэтгэлд үлдэм зөрчил тэмцэл нь энэ киног уралдааны машин сонирхдоггүй хүмүүст ч таалагдах бүтээл болгожээ”
JOJO RABBIT,
найруулагч Taika Waititi (Шинэ Зеланд, 44)
Rotten Tomatoes: 80% (шүүмжлэгч) 95% (үзэгч)
Metacritic: 57/100
IMDb: 8.0/10
Гитлерийн армийн балчир хүү ээжийгээ нэгэн еврей охиныг гэртээ нууж байгааг олж мэднэ.
“Даацтай үзэл санаа, хөнгөн хошигнолын энэхүү өвөрмөц нийлбэр нь хүн бүрийн мэдрэмжид нийцэхгүй. Гэсэн ч үзэн ядах хөдөлгөөнийг ёгтолсон нь уг бүтээлийг үзүүштэй”
THE IRISHMAN,
найруулагч Martin Scorsese (Америк, 77)
Rotten Tomatoes: 96% (шүүмжлэгч) 86% (үзэгч)
Metacritic: 94/100
IMDb: 8.1/10
Уг кинонд мафийн алуурчны өнгөрсөн амьдрал хөврөх бөгөөд тэрээр АНУ-ын үйлдвэрчний эвлэлийн нөлөө бүхий удирдагч Жими Хофагийн аллагад ямар холбоотой байсныг харуулдаг.
“Мафийн талаар өгүүлэх энэхүү кино нь хугацааны хувьд урт үргэлжлэх боловч амьдралын гашуун үнэн, итгэмээргүй инээдтэй тохиолдлуудын үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээнэ”
MARRIAGE STORY,
найруулагч Noah Baumbach (Америк, 50)
Rotten Tomatoes: 95% (шүүмжлэгч) 84% (үзэгч)
Metacritic: 93/100
IMDb: 8.1/10
Энэхүү кино нь хамтдаа байхыг хүсэх боловч нэгэнт үгүй болж буй гэрлэлтийн туулж буй нэгэн гэр бүлийн бодит амьдралд ойр, сэтгэлд нандин дүрсэлнэ.
“Гэр бүлийн асуудлын талаарх мэдрэмжтэй дүрслэл, сэтгэл шингэсэн уур амьсгал, гайхалтай жүжиглэлт нь энэ киног шилдэг бүтээл болгожээ”
LITTLE WOMEN,
найруулагч Greta Gerwig (Америк, 36)
Rotten Tomatoes: 95% (шүүмжлэгч) 92% (үзэгч)
Metacritic: 91/100
IMDb: 8.3/10
Эгч дүү дөрвөн Марчийн өөрийнхөө амьдрах хүсэл тэмүүлэл энэ кинонд гарна.
“Чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүн, орчин цагт нийцсэн утга агууламж нь “Little Women” сонгодог зохиол орчин цагт ч үнэ цэнтэй хэвээр байгааг батлан харуулжээ”
1917,
найруулагч Sam Mendes (Англи, 54)
Rotten Tomatoes: 90% (шүүмжлэгч) 89% (үзэгч)
Metacritic: 79/100
IMDb: 8.7/10
Дэлхийн нэгдүгээр дайны үед 1600 цэргийг үхлийн хавхнаас аврах чухал мэдээг залуухан хоёр Англи дайчин дайсны шугамын ард хүргэх ёстой.
“Дэлхийн нэгдүгээр дайны аюул түгшүүр дунд алхаад орчихсон мэт итгэмээргүй мэдрэмжийг энэ кино өгдөг”
JOKER,
найруулагч Todd Philips (Америк, 49)
Rotten Tomatoes: 69% (шүүмжлэгч) 88% (үзэгч)
Metacritic: 59/100
IMDb: 8.6/10
Готамын хошин шогч Артур Флик бол сэтгэхүйн гүн асуудлаасаа болж нийгэмд хөсөр хаягдан гадуурхагдах нэгэн. Түүний амьдрал уруудан доройтож цуст аллага, нийтийг хамарсан хувьсгалд ч хүргэх бөгөөд үүний дүнд бидний мэдэх “Joker” мэндэлнэ.
“Дэлхийн хамгийн алдартай сөрөг дүрүүдийн нэг болох Joker-ийн талаар энэ кино баатрынхаа үүсэл гарлыг үнэмшилтэй байдлаар дүрсэлж, зурагт номоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлийг шинэ шатанд гаргаж чаджээ”
Lead.style: Joker (2019) review унших
PARASITE,
найруулагч Bong Joon-ho (Солонгос, 50)
Rotten Tomatoes: 99% (шүүмжлэгч)93% (үзэгч)
Metacritic: 96/100
IMDb: 8.6/10
Ажилгүйдэлд нэрвэгдсэн Ки-тэкийн гэр бүл баян чинээлэг Паркийнхны амьдралд нэвтэрч, итгэмээргүй ээдрээтэй асуудалд хутгалдана.
“Орчин үеийн нийгмийн асуудлыг хөндсөн найруулагч Бон Жун Хогийн ээлжит бүтээл түүний авьяас чадварын бүрэн илрэл болжээ”
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
42
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|