• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан үйлчилгээнд хөл хорио тогтоогоод буй. Нийгмийн хариуцлагын хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх зорилгоор зарим улсын болон хувийн албан байгууллагууд, үзвэр үйлчилгээний газрууд, ресторан, цэнгээний газрууд заасан хугацаанд үйлчилгээгээ зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сард нээлтээ хийх байсан хэд хэдэн кино хойшлогдоод байна.

Иймд энэ онд багагүй хүлээлт үүсгээд буй Монголд нээлтээ хийх дэлхийн кинонуудаас та бүхэнд танилцуулж байна. Та киноны линкээр орж албан ёсны трейлерийг үзээрэй.

1. Birds of Prey  

 

Suicide Squad киногоор бидэнд танигдсан Harley Quinn-ий дараагийн адал явдал. Тэрээр Joker-оос салсны дараа нэгэн залуу охиныг гэмт хэрэгтнээс аврахын тулд Black Canary, Huntress, Renee Montoya нартай нэгдэх болно. 

 

2. A Quiet Place Part II 

Гэртээ болсон аймшигт үйл явдлын дараа Ebbott-ийн гэр бүл гадаад ертөнцийн аймшигт байдалтай нүүр тулах болно. Дуу чимээг сонсмогцоо ан хийдэг амьтад хаа нэгтээгээс тэднийг отох болно. Харин тэд чимээгүй байх хэрэгтэй. Ebbott-ийн гэр бүл хаа хүртэл явах бол?

 

3. Trolls World Tour 

Universal Pictures-ийн бүтээл, найруулагч Walt Dohrn-ын Trolls хүүхэлдэйн киноны шинэхэн анги нээлтээ хийх гэж байна. Хүүхэд багачуудын хайртай, өхөөрдөм Троллуудын шинэ адал явдал сонирхолтой өрнөх нь эргэлзээгүй. 

 

4. Black Widow   

Америкийн супер баатрууд кинонд үнэдэслэн бүтээсэн Мarvel цувралын нэгэн дүрийг энэхүү кино онцлох болно. Найруулагч Cate Shortland баатар эмэгтэйн адал явдлыг хэрхэн өрнүүлснийг та тэсэн явдан хүлээж байна уу?

 

5. Fast and Furious 9  

Өдгөө найман цуврал ангиа гаргаад байгаа ‘Галзуу хурд’ киног мэдэхгүй хүн ховор. Шинэ анги бүртээ сонирхолтой адал явдал, түүхийг өгүүлдэг уг киноны дараагийн цуврал буюу ‘Галзуу хурд-9’ кино удахгүй нээлтээ хийх гэж байна.

Найруулагч Justin Lin-ий найруулсан уг киноны дараагийн гал гарсан адал явдал юу байх бол?

 

6. Scooby-Doo

Warner Bros Pictures-ын дараагийн шинэхэн уран бүтээл бидний дунд танигдсан хөгжилтэй, ухаантай нохой Scooby-ын тухай хүүхэлдэйн кино юм. Scooby найзуудтайгаа ямар бэрхшээлийг туулж, хэрхэн танилцсан талаар шинэхэн нээлтээ хийх энэ киноноос хүлээн авч үзээрэй.

 

7. The Spongebob Movie  

SpongeBob-ын гэрийн тэжээвэр эмгэн хумс Gary алдагдах болно. Харин SpongeBob найз Patrick-ын хамтаар Gary-г гэртээ буцаан авчрахаар Атлантикын алдагдсан хотыг зорино. 

 
TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ