• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    104   |  
0
 

Тархинд мэдлэг нэмэх, бусдын үзэл бодлыг ойлгох, амьдралын нэгэн хэвийн урсгалыг тань эерэгээр өөрчлөх, шинэ боломж, санаа сэдлийг төрүүлэх хүчийг подкаст өгдөг. Тиймдээ ч орчин үеийн залуус гар утасны тоглоом тоглон, зурагт үзэж, дуу сонсохоос илүүтэйгээр подкаст сонсох болсон. 2019 он энэхүү мэдээлэл дамжуулах хэрэгсэл залуусын дунд давлагаалсан бол 2020 он тэр чигтээ подкастаар “амьсгалах” нь...Энэ удаад түүх сонирхогчдодоо зориулсан шилдэг 6 подкастыг хүргэж байна.

 

1. THE WALKERS SWITCH

 
 

“Walkers чипс” гэхээр амт нь амтагдаж байгаа биз.  
Гурван хүн тутмын хоёр нь “Walkers чипс”-ний бяслаг, сонгино, давс, цагаан цуутай төрлүүдийн сав баглааны өнгө өөрчлөгдсөнийг санаж байгаа байх. Гэхдээ ийм зүйл урьд өмнө тохиолдсоныг Walkers үгүйсгэдэг. Тэд худлаа хэлж байна уу. Хэрэв тийм бол яагаад? Walkers Switch нэртэй энэхүү подкаст нь Их Британийн түүхэнд болсон иргэдийн нүд хуурч, тархи угаасан хамгийн томоохон үйл явдлуудын талаар өгүүлдэг.  Хэрэв та энэ талаарх сонирхолтой баримтуудыг сонсохыг хүсвэл энд дарна уу.

 

13 MINUTES TO THE MOON SEASON 2

 
 

Neil Alden Armstrong хүн төрөлхтний түүхэнд сарандээр хөл тавьсан анхны хүн гэдгийг бид мэднэ. Тэрээр хоёр удаа сансарт ниссэн бөгөөд сүүлийн нислэгээ “Аполлон 11” онгоцоор хийсэн юм.

“13 Minutes to the Moon” подкастын нэгдүгээр улирал өнгөрсөн жил хийгдэж дууссан бөгөөд сансарт нисэхээс эхлээд, саран дээр буух бүхий л үйл явдлын талаар сонирхолтой ярилцлагуудыг хүргэсэн юм. Харин хоёр дахь улирал нь жилийн дараа дахин тэсрэлт хийж буй. “Аполлон 13” сансрын хөлгийг хөөргөх багийн ерөнхий командлагч Jim Lovell зэрэг голлох хүмүүсийн анхны ярилцлага, тэдэнд тохиолдсон гайхалтай хийгээд гунигтай түүхийг өгүүлэх болно.

Дэлбэрсэн хүчилтөрөгчийн сав гурван сансрын нисгэгчийг 200 мянган милийн зайд хаясан зэргээс эхлэн сансрын замд гарахад тулгарсан бүхий л саад бэрхшээлийн талаар эндээс сонсох боломжтой.

 

3. WE NEED TO TALK ABOUT THE BRITISH EMPIRE

 
 

Зургаан бүлгийн туршид сэтгүүлч, зохиолч Afua Hirsch нь Их Британийн колоничлол, эзэнт гүрнүүдийн хоорондох нарийн төвөгтэй харилцаа Британийн яруу найрагч  Benjamin Zephaniah-аас эхлээд Dame Diana Rigg хүртэл эртний түүхээр аялуулах болно. 

Сонсохыг хүсвэл энд дарна уу.

 

4. THE ESCAPE ARTIST

 
 

Arthur Cravan нь Их Британийн артистуудын нэрсийн жагсаалтад багтаагүй боловч энэ подкаст нь түүний амьдралын түүхийг 15 минутын турш өгүүлэх болно.  Тэрээр амьдарч буй зуунаасаа хэд дахин түрүүлж уран бүтээлээ туурвидаг байсан бөгөөд амьдралынхаа бүхий л мөчөө зориулжээ. Түүний урлагийн энэ их хичээл зүтгэл, хэв маяг нь Gilbert, George болон Andy Warhol гэх шинэ зууны уран бүтээлчдийн бүтээлийн өнгө аясад ихэд нөлөөлсөн нь харагддаг. Тэр зөвхөн зураач ч байгаагүй бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнд алба хааж, боксын хүнд жингийн Францын аварга болж байжээ. 

Сонсохыг хүсвэл энд дарна уу.

 

5. BEATLES CITY

 
 

“Yesterday All my troubles seemed so far away” энэ мөрийг хараад л таны толгойд шууд домогт “The Beatles” хамтлагийн “Yesterday” дуу бууж байгаа биз. Тэднийг мэдэхгүй, дууг нь сонсож өсөөгүй хүмүүс ховор биз ээ. Энэхүү подкаст нь домогт “The Beatles”-ийн амьдралын бүхий л ололт амжилт, уналт,  хамтлагийн гишүүдийн талаарх түүхийг өгүүлнэ. 

Сонсохыг хүсвэл энд дарна уу.

 

6. CAUTIONARY TALES

 
 

Заримдаа бид яагаад буруу шийдвэр гаргадаг вэ. Энэ нь зүгээр л сайн тунгаан бодоогүйн үр дүн үү? Эдгээр болон өөр бусад асуултын талаарх сургамжит түүхүүдийг энэхүү подкаст өгүүлэх болно. Та эдгээр сургамжит түүхүүдээс амьдралдаа хайсан асуултынхаа хариултыг олж, эргэлзээгээ тайлах биз ээ. 

Сонсохыг хүсвэл энд дарна уу.

 

Эх сурвалж: https://www.esquire.com/

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ