• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    108   |  
0
 

Английн алдарт HONNE хамтлагийн түүх, уран бүтээлийн дээжээс хүргэхээр бэлдлээ.

Тус хамтлаг нь 2014 онд Английн Лондон хотноо James Hatcher гэх продюсер болон Andy Clutterbuck гэх дуучин, продюсер 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

Тэд дууны үг, ая зохиохын сацуу дуулдаг.

Тус хамтлаг анхны 2 уран бүтээл болох “Warm on a Cold Night”, “All in the Value” дуугаа 2014 онд “Super Recordings”-оор гаргасан юм.

 

Нүдээ аниад зүгээр л мэдэр

 
 

Тэдний анхны дебют цомог “Warm on a cold night” нэртэйгээр 2016 оны долдугаар сарын 22нд гарч байсан.

 
 

Хоёр дахь цомог нь "Love me/Love me not" нэртэйгээр 2018 оны наймдугаар сарын 28нд мэндэлсэн юм.

 
 

Энэхүү цомгийн хавтсыг нэгэн шоу нэвтрүүлгийн үеэр дарсан Япон охины зургаар чимжээ.

ХӨГЖМИЙН КАРЬЕР

2014 он: Анхны дуу, анхны карьер

Clutterbuck, Hatcher хоёр их сургуульд байхдаа танилцсан бөгөөд удалгүй HONNE нэрийн дор хамтдаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Тэдний хөгжмийн урсгалыг “The Thelegraph” сонинд “хөгжим зохиохоор зорьж буй нялх футуристууд” хэмээн бичсэн байдаг.

2015 он: Coastal love болон анхны амьд тоглолт

Тус оны хоёрдугаар сард “Coastal Love” дуугаа олны хүртээл болгохоос өмнө Лондоны Electrowerkz шоу нэвтрүүлгээр анх дуулжээ.

2015 онд тэд Европын орнуудаар аялан “The Great Escape Festival 2015”, “Field Day”, “Calvi on the Rocks”, “Latitude” зэрэг хөгжмийн наадмаар энэхүү дуугаа олонд хүргэсэн юм.

 
 

2016-2017 он: Gone are the Days болон Warm on a cold night

2016 онд тус хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог болох Warm on a cold night нэртэйгээр гарсан.

Тэдний аялан тоглолт жил ирэх тусам улам өргөжиж 2017 онд Ази, Европ, Хойд Америкын томоохон хөгжмийн наадмуудад оролцон тоглох болсон.

2017 онд "Just Dance" гэх хамтлагийн анхны синглэ төрөн гарсан билээ.

2018 он-Love me/ Love me not

Тэдний хоёр дахь цомог 2018 онд Love me/Love me not нэртэйгээр наймдугаар сарын 24нд мэндэлсэн.

Үүний араас “I just wanna go back”, “Me& you” гэх синглүүдээ гаргажээ.

 
 

2019 он: Location unknown           

2018 онд Английн дуучин Georgia-тай хамтран хийсэн “Location Unknown” дуугаа гаргасан бөгөөд 2019 онд олны хүртээл болгон өдгөө youtube хуудас дээр 60 сая гаруй үзэгчийн хандалтыг авсан байна.

 
 

Тэдний Youtube суваг 670 мянган дагагчтай  

Сүүлийн 1 жилийн хугацаанд тодорхойгүй шалтгааны улмаас уран бүтээл нь завсардсан юм.

Хаврын дулаан орой HONNE хамтлагийн дууг машиныхаа хөгжимд тохируулж, салхи татуулан давхиад нэг үзээрэй.

Танд төрөх мэдрэмж ер бусын байх нь гарцаагүй…

 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ