• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    116   |  
0
 
 

Том, жижиг ямар ч орон байрыг өөрийн амьдралын хэв маяг, сонирхолдоо нийцүүлэн тохижуулах нь гэр бүлийн уур амьсгалд шууд нөлөөлдгийг та мэдэх үү?

Гэр бол хүн өөрийнхөөрөө байж бодол санаагаа цэгцлэн, амьдралынхаа ихэнх цагаа өнгөрүүлдэг цорын ганц газар. 

Тийм ч учраас орчин үед гэрийнхээ тохижилтыг өөрчлөх нь сайхан амьдралын салшгүй нэг үндэс болсон. Тухайн цаг үеийн трендээ дагах эсвэл өөрийн сонирхолд нийцсэн байдлаар тохижуулах нь хэн бүхний дур боловч үүнд ач холбогдол өгөлгүй нэгэн хэвийн уйтгартай байх нь таны амьдралд сөргөөр нөлөөлдгийг санаж аваарай. 

Ингээд танд жижиг талбайтай байрыг хэрхэн сонирхолтой, минимал загвараар тохижуулсныг хүргэж байна. 

Авьяаслаг дизайнер Пиотр Матусек болон Госиа Сарни нар өөрсдийн үйлчүүлэгч залуу хосын жижиг сууцыг хэрхэн модерн шийдэл бүхий тав тухтай гэр болгосныг доорх зургаас харж болно. Тэд энэхүү авсаархан байраа эмээгээсээ өвлөсөн ба ердөө 20м гэхэд итгэмээргүй саруул харагдаж байгаа биз дээ!

 
 
  • Цайвар өнгө нь өрөөг том зайтай, саруул болгож харагдуулна. Эрээн судлыг цулгуй цагаан дээр донжийг нь олон хослуулснаар хэт замбараагүй байдлаас зайлсхийсэн байна.
 
  • Өрөөний нэг талын хананд график дүрс бүхий ханын цаас наасан бол эсрэг талыг цулгуй хавтангаар бүрсэн нь энгийн болоод загварлаг төрхийг бүрдүүлжээ.
 
  • Зураг дээрх сандал хосуудын эмээгээс үлдсэн бөгөөд орчин үеийн шийдэлд төгс зохицохын сацуу эмээгийнхээ талаар байнга дурсан санах боломжийг өгсөн байна.
 
  • Ухаалаг санаа: Зай багатай сууцанд гайхалтай тохирох хураагддаг ор
 
  • Ариун цэврийн өрөөний тухайд бусад хэсгээс тэс өөр шийдлээр бүтээсэн. Тод хээг жижиг зайнд ашиглах нь эрсдэлтэй боловч донжийг нь олж тунг тааруулсан хурц өнгөний сонголт хэзээд сонгодог.
 
  • Харин энэ удаад Solo Design студи залуу хосуудад нэгэн өвөрмөц шийдлийг бүтээжээ. Уг байр мөн адил 20 м2 зайтай боловч шилдэг дизайнеруудын ачаар тохилог том байшингаас ялгаагүй харагдана.
 
  • “Өрөөн дотор өрөө” = Унтлагын өрөө

Хөшиг зөвхөн цонхонд зориулагдсан гэж үү? Үгүй. Энэ удаад бүхэл бүтэн өрөөг зөвхөн хөшгөөр бүтээж болох хувилбарыг харуулж байна. 

 
  • Зочны өрөө буюу амралтын өрөөг хэзээд байгалийн өнгөөр бүтээ.
 
  • Харин дээрхтэй ижил зочны өрөөтэй залгаа гал тогоог илүү бараан өнгөөр шийдэж өгөөрэй. 
 

Б.Номин

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ