• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    103   |  
0
 

Амралтын өдөр ажлын стрессээ тайлж, зөөлөн буйдан дээрээ тухлан кино үзэх дуртай хүмүүст дараах адал явдалд, хайр дурлалын кинонуудыг санал болгох гэж байна. Эдгээр кинонуудын заримыг та өмнө нь нэг ч удаа үзэж байгаагүй гэдэгт итгэлтэй байна.

 

1. COLD WAR

Танд санал болгох эхний кино бол "Academy Award"-аас roma төрөлд хамгийн шилдэг гадаад хэл дээрх киногоор шалгарч байсан “Cold War” юм.

Польшийн нэрт найруулагч Pawel Pawilikowski-ийн бүтээсэн энэхүү хар, цагаан өнгийн дүрслэлтэй кино нь Европын хүйтэн дайны үеийн гал халуун хайрын түүхийг өгүүлнэ.

Тус түүх нь бодит амьдралаас сэдэвлэгдсэн бөгөөд нэрт хөгжмийн найруулагч Tomasz Kot болон түүний шавь Joanna Kulig хоёр олон жилийн турш хүйтэн дайны уршгаар хилээр тусгаарлагдаж эцэст нь эргэн уулзаж буй гуниг, баяр хосолсон хайрын түүхийг харуулдаг.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

2. IF BEALE STREET COULD TALK

“Moonlight” киноны найруулагч, зохиолч Barry Jensink тус киног 1970-иад оны James Baldwin-ий романаас сэдэвлэн бүтээжээ.

“Хэрэв Бэйлийн гудамж ярьж чаддагсан бол” нэртэй энэхүү киноны үйл явдал Kiki Layne бүсгүй шоронд байгаа Stephan James гэх хайртай залуугаа гэдсэнд байгаа хүүхдийнхээ төрсөн эцэг хэмээн хуурамчаар мэдүүлж шоронгоос суллуулахаар тэмцэж буйг харуулна. Шорон дахь уулзалтын өрөөний шилэн хаалтын хоёр талаас биесээ чимээгүйхэн хайрын харцаар ширтэх нь тус киноны сэтгэл уярам хэсгүүдийн нэг. Мөн киноны оргил хэсэгт эгшиглэх хөгжим нь таны сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь аваачих болно.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

3. CAPERNAUM

Ээлжит кино бол Ливан улсын нэрт найруулагч Nadine Labaki-гийн “Capernaum” нэртэй уран зохиол болон баримтат киноны реализмыг хослуулсан бүтээл юм. Ойрх дорнодод амьдардаг Библийн сургаалаар өсч хүмүүжсэн 12 настай хүүгийн тухай өгүүлдэг тус кино нь хожим хүү төрсөн эцэг, эхээ шүүхэд өгснөөр өрнөдөг.

Киноны үйл явдал Есүс өвчтэй хүмүүсийг эдгээдэг гэж үздэг итгэл үнэмшил дор нэгдсэн тосгонд өрнөх бөгөөд улс төр, нийгмийн мөргөлдөөн балгасан дунд өнгөрүүлэх хүмүүсийн ядуу зүдүү амьдралыг тод томруун үзүүлнэ.

“Capernaum” нэрний хувьд эмх замбараагүй байдлыг илтгэдэг байна.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

4. MANCHESTER BY THE CITY

Заримдаа бүх зүйл аз жаргалтай төгсдөггүй. Бүгд дуусч буй мэт үе олон тохиох ч амьдрал үргэлжилсээр л байдаг. Lee Chandler өөрийн хууль ёсны асран хамгаалагч болох ач хүүгээ дагуулан төрөлх нутагтаа очиход туулж өнгөрүүлсэн амьдралтайгаа эргэн нүүр тулах хэрэгтэй болсноор киноны үйл явдал өрнөнө.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

5. CAROL

Gate Blanchett болон Rooney Mara нар 50-иад оны Manhattan дахь их дэлгүүрийн лангууны хажууд харц тулгарснаар буцаах боломжгүй дурлалын романсыг эхлүүлдэг.

Хоёр эмэгтэйн биесээ ширтэх хайрын харц, нэгнээ гэх дур хүсэл нь оргилж цаг мөч бүр бие биерүүгээ тэмүүлнэ. Тэдний хайрын түүх хэрхэн үргэлжлэхийг киноны үйл явдлаас дэлгэрэнгүй үзээрэй.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

6. BOOKSMART

Дараагийн санал болгох кино бол “Booksmart” нэртэй инээдмийн кино. Amy, Molly гэх хоёр найз сургуулиа төгсөх дөхөж эрдэм шинжилгээний ажил хийх хэрэгтэй болдог. Тэдний номын санд өнгөрүүлэх хэдэн өдрийн үйл явдал танд хөгжилтэй санагдахаас гадна залуу насыг тань санагдуулах нь гарцаагүй.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

7. HUSTLERS

Jennifer Lopez-ийн тоглосон энэхүү кино нь Academy Award-аас шагналт байр эзлээгүй хэдий ч олны талархлыг хүлээсэн шилдэг кино болжээ. Шөнийн цэнгээний газарт тайчих үзүүлбэр үзүүлдэг бүсгүйн тухай өгүүлэх энэ киног New York сэтгүүлд нийтлэгдсэн “хар тамхи хэрэглэсэн үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг дээрэмддэг байсан” тухай нийтлэлээс сэдэвлэн бүтээжээ.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

8. THE REPORT

Сенатын гишүүн Daniel J.Jones тагнуулын газраас баривчлагдсан сэжигтэй этгээдүүдийг харгис хэрцгийгээр тамлан зовоодог байсан тухай бодит үйл явдлыг тус киноноос үзээрэй.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

9. ANIMALS

Хорьдугаар зууны сүүлчээс 30-аад оны эхэн үе хүртэлх үйл явдал өрнөх тус кинонд хар тамхи, зугаа цэнгэлийг хангалттай харуулдаг.

Holliday Grainger, Alia Shawkat хоёр наргиж цэнгэх гэж л уулздаг найзууд байсан хэдий ч тэдний харилцаа аажимдаа хайр дурлал болж үргэлжилнэ.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

10. SILVER LININGS PLAYBOOK

Сэтгэцийн өвчинтэйгөө тэмцэж буй бүжигчин залуу Tiffany гэх үзэсгэлэнт бүсгүйтэй бүжгийн хамтрагч болсноор тэдний хооронд хайрын оч бадарна. Киноны гол дүрийг алдарт жүжигчин Bradley Cooper болон Jennifer Lawrence нар бүтээжээ.

Үзэхийг хүсвэл энд дарна уу.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ