• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0
 

Хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрийн амьдралын хэвшил, өдөр тутмын зөвлөгөөнөөс эхлээд хэрэгтэй мэдээллийг түгээх нь ихэсчээ. Түүнчлэн дэлхийн нэрт брэндүүд сурталчилгаагаа сошиал ертөнцөөр дамжуулан хийдэг болсон. Ялангуяа олны танил, их дагагчтай хүмүүстэй гэрээ хийж сурталчилгаа явуулах нь аль алиндаа ашигтай шийдвэр аж. Тэгвэл инстаграмын хамгийн ашигтай ажилладаг топ 10 нөлөөлөгчийг нэрлэж байна.

1. ХУДА КАТТАН 

Instagram

Салбар: Гоо сайхан

Худа Каттан нь “Huda beauty” хэмээх гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компанийг үүсгэн байгуулсан бөгөөд трэнд нүүр будалт, бүтээгдэхүүний review зэргийг хамгийн төгс байдлаар хүргэдэг байна.

2. ЗАК КИНГ 

Instagram

Салбар: Энтертайнмент

Зак Кинг нь интернэт орчинд сонирхолтой видео контент оруулдгаараа алдартай. Тэрээр мөн өөрийн Youtube сувагтаа ихэвчлэн хошин бичлэгүүд хийдэг.  

3. МИШЕЛ ЛЕВИН

instagram

Салбар: Фитнесс

Венесуэл улсын модел Мишел Левин нь дэлхийн фитнесс одын нэг. Тэрээр төрөл бүрийн дасгалын бичлэг, фитнес бүтээгдэхүүний сэтгэгдлээ хуваалцдаг.

4. МАРИАНО ДИ ВАИО

instagram

Салбар: Загвар

Мариано Ди Ваио нь Италийн загвар зохион бүтээгч, жүжигчин, блоггер юм. Түүний “MDV Style Blog” нь эрчүүдийн загварын чиг хандлага, үс засалт болон чухал үйл явдалд хэрхэн хувцаслах талаар контент хийдэг. Түүнчлэн уг блоггер нь “Hugo Boss”, “Maserati”, “Omega” гэх зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царай болжээ.

5. ЖЕЙ АЛВАРЕЗ

instagram

Салбар: Адал явдал/Аялал

Хавайд төрж өссөн Жэй Алварез “surfing” буюу давалгаан дээр гулгах, шүхрээр буух зэрэг эр зориг шаардсан спортоор хичээллэж өөрийгөө сорих дуртай. Тэрээр өөрийн аялал, адал явдлын тэмдэглэлээрээ бусдыг татдаг.  

6. ЖОАННА ГЕЙНС 

instagram

Салбар: Шинэчлэл/Дизайн

HGTV-ийн “Fixer Upper” нэвтрүүлгээр барилгын гадаад засал, засварын зөвлөгөөг дамжуулан хүргэдэг Жоанна Гейнс нь өөрийн инстаграм хуудсаараа ч мөн үл хөдлөх хөрөнгийн засварын үр дүн, шийдлийн тухай хуваалцдаг билээ.  

7. ТАЙ ЛОПЕЗ 

instagram

Салбар: Хувийн бизнес/ Мотивац

Хөрөнгө оруулагч, бизнесийн зөвлөх Тай Лопез нь интернэт орчинд бизнесээ өргөжүүлэх хүсэл, зорилготой хүмүүст санхүүгийн болон ажлын зөвлөгөөг подкаст, нийтлэлээр хүргэдэг.

8. ЖЕЙМС ЧАРЛС 

instagram

Салбар: Гоо сайхан

18-хан настай ч сонин содон нүүр будалтаараа сошиалд алдаршиж чадсан “make-up artist” Жеймс Чарлсыг мэдэхгүй охид ховор биз. “Hi Sisters!” хэмээн бичлэгээ эхлүүлдэг чадварлаг артист Жеймс реалити шоугаа ч зохиогоод амжсан.  

9. МЕГАН РИЕНКС

instagram

Салбар: Хоол/ Амьдралын хэв маяг

Мэган 16 настай байхаасаа л амьдралынхаа жаргал, зовлонг интернэт орчинд нийтэлж олны танил болсон. Түүний арааны шүлс асгарам амтат бялууны жор гэх мэт сонирхолтой нийтлэл нь өөрийн эрхгүй хүмүүсийг татдаг.  

10. МАЙК ВАРШАВСКИЙ

instagram

Салбар: Анагаах ухаан

Олонд Доктор Майк хэмээн алдаршсан тэрээр “Инстаграмын хамгийн халуухан залуу”-аар ч тодорсон. 2012 онд анх сошиал ертөнцөд хөл тависан тэрээр эмч болох хүслээ биелүүлэхэд тулгарсан асуудал, шийдлүүдээ тогтмол нийтэлдэг байна.  

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ