• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    110   |  
0
 
 

Дэлхий даяар жил бүр зохиогддог “Portraits of Humanity” буюу “Хүний хөрөг” нэртэй гэрэл зургийн уралдаанд энэ жил 36 орны 200 гаруй бүтээл оролцжээ. Уралдааны бүтээлүүдийг хөл хорио тогтоохоос өмнө авсан бөгөөд хүн төрөлхтний эв нэгдэлийг харуулах зорилготой юм.

Зургадугаар сард эдгээр гэрэл зураг "Hoxton Mini Press" номд нийтлэгдэх аж. Мөн ирэх есдүгээр сард 100 ялагчийн бүтээлийг “Sent Into” компаний зүгээс дэлхий дээр анх удаа 111,000 футын өндөр дижитал дэлгэцээр толилуулах гэнэ. 

Ингээд онцлох 11 оролцогчийн бүтээлийг зурагчдын тайлбартай нь хамт хүргэе.

 

1. Maxim, by Vivek Vadoliya, in London

Арван зургаан настай Maxim таван жилийн өмнө London хотын Brixton дахь “Ebony Horse Club” клубт элссэн юм. Түүнд морьтой холбоотой ямар ч туршлага байсангүй. Тус клуб нь гэр бүлийн сайхан уур амьсгалтай тул тэрээр ажилдаа их дуртай бөгөөд долоо хоногт хэд хэдэн удаа туслахаар ирдэг аж. 

 
 

2. Swimmers, by Attilio Fiumarella, in Birmingham

1907 онд нээгдсэн “Moseley Road Baths” усан санг хаах шийдвэрийг эсэргүүцсэн 100 гаруй усанд сэлэгч нэг дор цугларав. Birmingham хотын зөвлөл усан санг 2015 онд хаахаар төлөвлөж байсан юм. Гэвч “Дэлхийн өв, дурсгалын сан”-гаас түүхэн дурсгалт газрын жагсаалтад оруулсанаас үүдэн хаахаа түр зогсоосон байна.

 
 

3. Dancing Halmonis, by An Rong Xu, in New York City

Зураг дээрх эмэгтэйчүүд New York хотын Queens дэх Солонгос-Америкийн нийгэмлэгт бүжиглэдэг ахмад бүжигчид юм. Тэд амьдралынхаа ихэнх цагийг бүжиглэж өнгөрүүлдэг.

 
 

4. A Moment Shared, by Udayan Sankar Pal, in Chennai, India

 
 

5. My Grandmother On Her Bed, by Lidewij Mulder, in Haren, the Netherlands

82 настай эмээ маань найз шиг минь л байдаг. Тэрээр маш залуулаг сэтгэлгээтэй бөгөөд надад бие даасан эмэгтэй болоход туслах зөвлөгөөг үргэлж өгдөг. Тэрээр хүүхэд байхаасаа л тэгш эрхийн төлөө тэмцэж ирсэн юм.

 
 

6. Closer to Heaven, by Mauro De Bettio, in Tigray, Ethiopia

“Abuna Yemata Guh” сүмийн тахилч Keshi Assefa Hagos-ийн зогсож буй газар нь дэлхийн ховор мөргөлийн газар юм. Эгц босоо хадан дээр байрлах сүмрүү зөвхөн явган л мацах боломжтой.

 
 

7. Iggy Pop, by Antoine Veling, in Sydney, Australia

Punk бүжигчин Iggy Pop нь Sydney хотын дуурийн театрт үзэгчдийн дунд бүжиглэдэг.

 
 

8. Jason (They/Them), by Ross Landenberger, in New York City

Би Jason-тэй 2006 онд “Internet skateboard forum” дээр уулзаж байсан юм.  Түүний бэлгийн чиг хандлага энгийн хүнээс өөр хэдий ч бид сайн хамтрагчид болсон. Одоогоор бид хамтдаа skateboard сонирхдог залууст илүү таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

 
 

9. Abdullah, by Marko Risovic, in Bihac, Bosnia-Herzegovina

Afghanistan гаралтай Abdullah гэх энэ залуу орхигдсон үйлдвэрт суурьшиж буй дүрвэгчдийн хуаранд байх үеийн зураг. Тэрээр нутагтаа овгийн мөргөлдөөний улмаас 2 хүүгээ алдсан ч амьдралын төлөө тэмцэж буй.

Абдулла гэр бүлтэйгээ дахин аюулгүй газар цугларч, гурван охин болон үлдсэн хүүгээ тэврээд суух өдөр хүртэл амьдрахыг хүсч байгаа аж.

 
 

10. Woman of Steel, by Kathryn MacPhee, in Dhaka, Bangladesh

Энэ эмэгтэй төрсөн гэрээ орхин ажил хайхаар Bangladesh улсруу нүүсэн олон сая хүмүүсийн нэг. Түүний гэр төмөр замын хажууд байрладаг юм.

 
 

11. Amber, by Justine Tjallinks, in Diepenbeek, Belgium

Энэ бол 13 настай Amber Vanderweert. Тэрээр хурдан хөгширдөг маш ховор тохиолдлын өвчтэй.Amber ердөө 1.15 метр өндөр, 15 кг жинтэй хэдий ч наснаасаа илүү ухаантай.

Ээж маань залуудаа нас барсны дараа би Amber-ийн тухай баримтат киног үзсэн. Түүний нөхцөл байдал надад их ойр байсан тул би гэр бүлийнхэнтэй нь холбогдож, хөрөг зураг авах боломжтой эсэхийг асуусан юм.

 
 

Эх сурвалж: BBC

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ