• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    102   |  
0
 

1. Бүх зүйл дэндүү хурдан өрнөх үед урд зүгийнхэн “hold your horses” хэмээн хэлдэг

Энэ үгийг тэвчээр алдагдсан үед хэрэглэх бөгөөд мөн “хүлээ”, “нэг минут хүлээ” гэх утгыг илэрхийлдэг аж.

Тус үгийн үндсэн утга нь морио удаашруулж, зогсооход тушаадаг үг юм.

 
 

2. “Till the cows come home” гэдэг нь “үүрд” гэх утгыг илэрхийлдэг

Энэхүү хэллэг нь үүрд буюу урт удаан хугацааны турш гэсэн үг. Жишээлбэл: Dictionary.com дээр тус хэлцийг ашиглахдаа "Та үхэр гэртээ харих хүртэл маргалдаж болно. Гэхдээ би бодлоо өөрчлөхгүй" гэсэн байдаг.

 
 

3. Y’all

Өмнөд зүгийнхэн "you all" гэх үгийг ийнхүү товчилж хэлдэг байна.

 
 

4. "It doesn't amount to a hill of beans" гэх хэлц нь нэг их үнэтэй зүйл биш гэсэн утгатай

 
 

5. “Bless your heart” нь ихэнх тохиолдолд өрөвдөх сэтгэлийг харуулдаг

Дээрх үг маш олон утгатай. Зарим тохиолдолд энэ нь таны буруу гэж хэлэх сайхан арга болдог.

 
 

6. Хол байгаа зүйлийг зааж хэлэхдээ “over yonder” хэмээдэг

 
 

7.“Pretty as a peach” хэмээн бусдыг магтдаг

 
 

8. Маш их уурласан хүнийг “madder than a wet hen” хэмээн хэлдэг

Учир нь фермийн тахиа өндөглөх үед өндгөө өгөх дургүй байдаг бөгөөд фермер өндгийг салгаж авахын тулд тахиаг хүйтэн усанд хийдэг. Уг үйлдэлд тахиа ихэд дургүйцэн ихээр хилэгнэдэг учир ийнхүү зүйрлэжээ.

 
 

9. “Cattywampus” эмх замбараагүй байдлыг илэрхийлнэ

 
 

10. “She's as happy as a dead pig in the sunshine” гэх гунигтай хэллэгийг үл харгалзан жаргалтай байдлыг илэрхийлдэг

Арьс нь наранд хатаж, шүдээ гарган инээмсэглэж гадаа үхсэн гахай үнэхээр аз жаргалтай харагддаг гэнэ. Энэхүү хэлцээр ямар ч хэцүү зүйлийг үл тоомсорлон жаргалтай байж чаддаг хүнийг хэлдэг.

 
 

11. "I'm finer than frog hair split four ways" хэлц нь чамайг сайн байгааг илэрхийлнэ

Хэн нэгэн чиний амар мэндийг асуухад ингэж хариулж болно.

 
 

12. Хавчийг “crawdad” гэж дууддаг

 
 

13. Маш их сэтгэл хөдөлж, аливаа зүйлд татагдсан үед “hankerin” гэж хэлдэг

Гүрж, Алабамад ихэвчлэн сайхан хоол идсэний дараа энэ үгийг хэрэглэдэг.

 
 

14. "Take your own sweet time" удаан хугацаа зарцуулна гэсэн утгатай

Хэн нэгэн өөрийн хүссэн зүйлээ удаанаар хийж байгаа хэдий ч хэн нэгэн хажуугаас нь хурдан хийхийг шаардаж ёжлосон байдлаар хэлэх үед хэрэглэдэг.

 
 

15. "What in the Sam Hill" нь "what the hell" гэх утгыг илэрхийлдэг.

 
 

16. “Well, I’ll be” гэнэтийн бэлэг барих үед хэлдэг.

 
 

17. "Thingamajigger" ямар нэг зүйлийн нэрийг мартсан үед ашигладаг.

Энэхүү үг нь “Лусын дагина” хүүхэлдэйн киноноос алдартай болсон.

 
 

18. “Coke” үг нь бүх төрлийн хийжүүлсэн ундааг орлоно.

 
 

19. "Hush up" гэдэг нь “shut up” гэсэн үгийг илэрхийлнэ.

Энэ нь бусдад эвтэйхнээр чимээгүй байхыг хэлж буй арга юм.

 
 

20. Гэрээс гарахад тийм ч сайхан харагдахгүй байгааг “ragamuffin” шиг харагдаж байна гэдэг. 

Гадуур явахад тохиромжгүй муу хувцастай байгаа үед ихэвчлэн хэлдэг.

 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ