• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    105   |  
0
 
 

Өмнөх дугаараар бид түүх сонирхогчдодоо зориулан сонсвол зохих подкастууд санал болгосон. 

Харин энэ удаад соёл, урлагтай холбоотой 2020 оны шилмэл подкастуудыг хүргэж байна. 

Эдгээр подкаст нь англи хэл дээр тул таны англи хэлний сонсох чадварыг сайжруулахад тусална.

SHOWER SESSIONS WITH ST VINCENT 

“Annie Clark” гэх үзэсгэлэнтэй бүсгүйн угаалгын өрөөнөөсөө бэлтгэн хүргэдэг шинэлэг хийц бүхий хөгжмийн подкастыг юун түрүүнд санал болгоё. Тэрээр уран бүтээлчдийг зочноор урьж урлагийн талаар ярилцаж,дугаар бүртээ шинэлэг дуу хөгжмийг сонсогч нартаа санал болгодог. Түүний гадаад төрхийг банны алчуургүйгээр төсөөлшгүй. Хэрэв та шүршүүрт орох үедээ дуу сонсох дуртай бол угаалгын өрөөнд үл ялиг цуурайтах дуу хөгжим ямар гайхалтай сонсогддогийг мэдэх байх. Тиймдээ ч Donna Missal, Liverpudlian, Duote Loote зэрэг хөгжимчин, дуучдаас эхлээд Clark-ын зочид угаалгын өрөөнд бараг бүрэн хэмжээний тоглолт хийх нь бий.  Хөгжмийн урлагт хайртай хүн бүрийн заавал сонсох подкаст бол “SHOWER SESSIONS WITH ST VINCENT” юм. 

 
 

JAMES ACASTER'S PERFECT SOUNDS

Шинээр төрж буй хамтлаг, тэдний уран бүтээл, шинэхэн цомгийн талаар цаг алдалгүй мэдэхийг хүсдэг бол энэхүү подкаст танд тусална. James Acaster дуу хөгжимд хайртай сонгогчдодоо хамгийн шинэлэг гэсэн бүхнийг хүргэхийг зорьдог. 

 
 

FRANK SKINNER'S POETRY PODCAST 

Яруу найраг туурвина гэдэг нь тийм ч хялбар биш аж. Хэрэв та яруу найраг сонирхдог, бичих гэжоролддог, ирээдүйд яруу найрагч болохоор зорьж буй хэдий ч хаанаас эхлэхээ мэдэхгүй төөрч байгаа бол Frank Skinner танд газарчилна. 

 
 

UNITED ZINGDOM 

Zing Tsjeng гэх эмэгтэй Сингапурт төрж өссөн бөгөөд давхар Их Британы иргэншил авахаар өргөдөл гаргасан боловч тус улс хоёр дахь иргэншил олгохыг зөвшөөрөөгүй юм. Тиймээс Zing уг асуудлыг шийдэхийн тулд Их Британи улсын Lancaster-ийн фермд хандан, алдартай подкастеруудтай уулзах болсон бөгөөд түүний амьдралд тохиолдсон сонирхолтой үйл явдлыг уг подкаст өгүүлнэ. 

 
 

THIS GAME CHANGED MY LIFE 

“Black Mirror", “Screenwife" компьютерын тоглоомыг бүтээхээс өмнө Charlie Brooker гэх залуу өдрийн ихэнх цагийг Aoife Wilson болон Jalia Hardy найзуудын хамтаар “PC Zone” тоглоомын газарт өнгөрүүлдэг байв. Үүний ачаар тэрээр компьютер технологийн талаар асар өндөр мэдлэгтэй болж, өнөөдрийн алдартай тоглоомуудыг бүтээх сэдэл төрсөн аж. Хэн ч түүнийг тоглоом бүтээх хэмжээнд амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй юм. Түүний тоглодог байсан болон шинээр бүтээсэн тоглоомын талаар энэхүү подкастаас сонсоорой.

 
 

PLOT TWIST 

“NOW TV" телевизийн сурталчилгааны нэг хэсэг болох энэхүү подкастын гол санаа нь амжилттай яваа хүмүүсийн карьерын хөгжлийн талаар сонсогчдодоо хуваалцдагаараа онцлогтой.

 
 

SET MEALS 

Лондон хотод амьдардаг, хоолонд нугасгүй дуртай бол тус подкастыг сонсоорой. Sam Ashton, Taylor Fawcett гэх хоёр найз Лондон хотод байрлах ресторануудаар зочлон долоо хоногийн онцлох хоолны цэсийг танилцуулах болно. 

 
 

BONG JOON HO ON THE CURZON FILM 

Оскарын шагналт бүтээл бол “Parasyte" киногоороо танигдсан Солонгосын нэрт найруулагчийн бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл уг подкастыг сонсоорой. 

 
 

THIS CITY 

Лондон хотын хамгийн сонирхолтой газруудаар Clara Amfo таныг аялуулна. Подкастын санаа тун энгийн бөгөөд уригдсан зочид тус хотод бүтээн байгуулагдсан гайхалтай газрууд болон өөрсдийн карьерийн тухай өгүүлнэ. 

 
 

THE PEREGRINE 

Амьдрал бол хэцүү. Нэг үе чиний талд мэт байх ч заримдаа чиний эсрэг мэт аашилдаг. JA BAKER гэх зохиолчийн хүний амьдралын он цаг, улс орны соёл, нийгмийн хөгжлийг шонхор шувууны амьдралаар дүрслэн бичсэн нь өнөө цагийг зөгнөсөн мэт. 53 жилийн өмнө туурвисан уг бичвэрийг David Attenborough сонсогчдод хүргэдэг юм. 

 
 

WHAT TO WATCH ON NETFLIX 

Сүүлийн санал болгох подкаст бол “What to watch on Netflix”. Амралтын өдрийн орой юу үзэхээ шийдэж чадахгүй үе ихэнх хүнд тулгардаг. Иймд Netflix танд санал болгох сүүлийн үеийн кинонуудын талаар товч өгүүлэхээр шинэхэн подкастаа эхлүүлсэн байна.     

 
 
TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ