• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    120   |  
0
 

Техник, технологи хөгжихийн хэрээр заавал цаасан ном худалдаж авах шаардлагагүй болж, компьютер, гар утас, таблет дээрээ хүссэн номоо татаж хаа ч явсан унших боломж бидэнд бүрэн нээгдсэн билээ. 

Танд санал болгох гэж буй дараах сайтуудаас ямар ч үнэ төлбөргүй, хүссэн номоо pdf хэлбэрээр татаж аван унших боломжтой юм.

1. LIBRARY GENESIS

 
 

Library genesis-ээс сая гаруй ном, нийтлэл авах боломжтой. Тус сайт дээрх номууд ихэвчлэн pdf болон ePUB хэлбэрээр байршсан. 

Хүссэн номоо авахын тулд та зүгээр л гарчгаар нь хайх хэрэгтэй бөгөөд нэмэлт мэдээлэл, товч агуулга бүгд гарч ирнэ.

2. BOOKBOON

 
 

Та энэхүү сайтаас тавин сая гаруй номыг pdf хэлбэрээр авах боломжтой. Одоогийн байдлаар Bookbon-ийг үүсгэн байгуулагч нь богино хэмжээний, практик ном, инженер, мэдээллийн технологи, бизнес, уран зохиолын чиглэлээр дагнасан дэлхийн хамгийн том цахим хэвлэлийн компани юм.

Bookboon-оор дамжуулан та бүх төрлийн хүссэн номоо татаж авахаас гадна ижил төстэй номуудыг танд санал болгоно.

3. FREE-EBOOKS

 
 

Дээрх сайтуудаас ялгаатай нь  pdf, epub-аас гадна kindle, txt гэх олон формат багтдаг.PDF бол тус сайтын хамгийн түгээмэл хэлбэр юм.

Хэрэглэгчид уран зөгнөлт, сонгодог, уран зохиол болон хүүхдийн аудио номоос гадна академийн сурах бичиг гэх мэт хэд хэдэн категориудаас сонгох боломжтой. 

Мөн ном татаж авахаасаа өмнө урьдчилан үзэх боломжийг олгодог.

4. FREE COMPUTER BOOKS

 
 

FreeComputerBooks нь шинжлэх ухааны үнэгүй ном татаж авах боломжтой сайтуудын нэг юм. Тус сайтаас та компьютер, математик, програм хангамжтай холбоотой категориудыг олох болно.

Хайсан номынхоо нэр дээр дарахад товч мэдээлэл, агуулга гарч ирнэ. Үргэлжлүүлэн хуудсаа гүйлгэхэд танд ижил төстэй номуудыг санал болгоно. 

5. MANYBOOKS

 
 

Нэрнээс нь харахад энэ сайт хэдэн мянган үнэгүй цахим номтой. 

Номуудыг pdf форматаар татаж авахаас гадна ePUB, pkg, mobi, pdb зэрэг бусад форматаар компьютер, гар утас, ipod, kindle дээр татаж авах боломжтой.

6. CALAMEO PDF DOWNLOADER

 
 

Үнэгүй pdf ном татаж авах сайтуудын жагсаалтад “Calameo PDF Downloader”-ийг багтаалаа. 

Та зөвхөн номоос гадна төрөл бүрийн сэтгүүлийг үүгээр дамжуулан унших боломжтой.

Calameo бол хоол, аялал жуулчлал, загвар, спорт, видео тоглоом, машин, хөгжим гэх мэт олон төрлийн сэтгүүлийг онлайнаар үзэх боломжтой сайт юм. 

Та хүссэн ном, сэтгүүлийн линкийг Caleméo-руу хуулж pdf хэлбэрээр хадгалах боломжтой.

7. INTERNET ARCHIVE

 
 

Хэрэглэгчдэд хүссэн номоо аудио, видео болон бусад хэлбэрээр татаж авах боломж олгодог ашгийн бус онлайн сайт юм. Бүх ном нь pdf хэлбэрээр байх бөгөөд үнэгүй.

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ