• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0
 

Хөл хөдөлгөөн хорьсон ч гэлээ дэлхий ертөнцтэй холбогдох, танилцах боломж нээлттэй байгаа энэ цаг үеийн хамгийн том боломж билээ. Аяллын зургуудаа эргэн харж, аяллын влог, адал явдал өгүүлэх хорхой хүргэм баримтат кинонуудаас адал явдал, эрэл хайгуулын амтыг мэдэрч сууна уу. Дэлхийн хаа нэгтээх сонирхолтой аж амьдрал, сэтгэл хөдөлгөм адал явдлууд, уулга алдам үзэсгэлэнт байгаль, сүрдмээр уулс, өтгөн ширэнгээр аялж оюун болон сэтгэлийн цэнгэл эдлэхийг хүсвэл эдгээр киног заавал үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

1. Tracks

Австралийн цөлийг ганцаар туулна гэвэл таны зориг хүрэх үү? Тэгвэл энэ аяллыг 1977 онд Robyn Davidson нохой болон хэдэн тэмээнийхээ хамтаар орь ганцаар хийсэн юм. Тэрээр 9 сарын турш 1,7000 милл (27358 км)-ийг ганцаар туулжээ. Туйлын тэсвэр тэвчээр, эр зоригийг мэдрүүлэх намтарчилсан энэ кино танд ер бусын, гайхалтай мэдрэмжийг гарцаагүй өгнө гэдэгт итгэлтэй үл эргэлзэнэ.

2. Into the Wild

Танд хэзээ нэгэн өдөр  Аляск руу аялах бодол төрж байсан уу? Into the Wild нь эд баялаг, кареер гээд өөрт буй бүхнээ хөсөр хаяж, Аляскийн алс бөглүү нутгаар “hitchhiker” буюу замын унаанд дайгдах үүргэвчтэй аяллын төрлөөр замыг сонгосон  Christopher McCandless-ийн сэтгэл шимшрүүлэм түүхийг өгүүлнэ. 

Тус кино таныг Пиренейн хойгийн үзэсгэлэнт Тахо гол, Колорадо мөрнөөр аялуулж, түм буман зүйлийн адал явдалтай таныг учруулах болно. Киноны турш таныг сэтгэлийг догдлуулах ч төгсгөл тийм ч таатай мэдрэмж өгөхгүй. Гэхдээ та үзэхэд харамсахгүй.

3. Seven Years in Tibet

Төвдөд өнгөрүүлсэн долоон жил гэх энэ кино нь буддын шашны өлгий нутаг Лхас буюу Төвдийн бөглүү уулсад таныг аваачна. Нэгэн эр зоригтой аялагч Брэд Питт) бүхий л  амьдралаа аялж өнгөрүүлэхээр шийддэг ба 7 жилийн турш сураггүй алга болдог. 

Хатуу ширүүн уур амьсгалтай ч ер бусын амар амгаланг мэдрүүлэх Гималайн уулсаар аялсан түүний адал явдал танд сайхан мэдрэмж өгөх нь гарцаагүй. Эцэст нь тэр зорьсон газраа хүрч 14 дүгээр Далай ламаар тодорсон жаал хүүтэй уулздаг. Энэ бол аялагч Heinrich Harrer-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн, намтарчилсан кино юм.

4. The Secret Life of Walter Mitty

Америкийн алдарт Life сэтгүүлийг нэрт гэрэл зурагчин Sean O’Connel-той холбон ажилладаг Walter Mitty  ажилдаа сэтгэл ханамжгүй, илүү их адал явдалтай амьдралыг хүсдэг. Life сэтгүүл сүүлийн дугаараа гаргаад үйл ажиллагаагаа зогсоох болдог ба энэ дугаарын хавтсыг зургаар Sean-ы өгсөн сүүлийн зургаар хэвлэх гэсэн боловч Mitty тус зургийн файлыг алга болгосноо мэдмэгцээ дэлхийгээр хэрэн аялдаг зурагчныг хайх аянд гардаг. Энэ хугацаандаа хүсээд байсан адал явдал, сорилт дүүрэн өдрүүдийг туулж буй тухай өгүүлдэг.

5. The Beach

Залуухан Ди Каприогийн тоглосон The Beach киног аяллын киноны жагсаалтад оруулахгүй аваас аяллын гэсэн жагсаалт утгаа бүрэн илэрхийлж чадахгүй. Хэрэв та хэзээ нэг өдөр Тайландаар аялахыг хүсдэг бол энэ аялалд гараасаа урьтаж энэ киног үзэж тус орныг илүү сайн мэдэж аваарай. Адал явдал,  үзэсгэлэнт далайн эрэг, гайхшруулам байгаль ширэнгэн ойд өрнөх нууцлаг үйл явдлуудыг өгүүлнэ.  

6. Mamma Mia!

Хэрэв та  Грекийн үзэсгэлэнт газрууд, хүмүүсийн тансаг аж амьдралыг мэдэрмээр байвал Mamma Mia!-г үзэхэд хангалтай. Энэ кинонд нэгэн зочид буудлын эзэн Meryl Streep-ийн охин хуримаа хийх бөгөөд  охиныхоо эцгийг нууцлахаар шийднэ. Түүний охин  аавыгаа олж авахын тулд ээжийнхээ болзож байсан бүх залуусыг хуримдаа урьдаг. Аббагийн дуунуудаар амилсан инээдмийн энэ кино таныг инээд хөөрөөр бялхуулж, аяллын амтыг мэдрүүлнэ гэдэг итгэлтэй байна.

7. The Way

Эхнэрээ алдсан залуу сэтгэлийнхээ шархаа эдгээхээр Францаас Испани хүртэл аялдаг ба энэ хугацаанд хүү нь нас барсан гэх гунигт  мэдээг сонсдог. Үүнийг олж мэдсэн эцэг, хүүгийнхээ дурсгалд зориулж үүргэвчтэй аяллаа үргэлжлүүлэхээр шийддэг ба 500 милл буюу 804 км-г явганаар туулдаг зүрх шимшрүүлэм киног үзэнгээ дэлхийн өргөн уудам зах хязгаараар аялаарай.

8. Eurotrip

Хэрэв та европын хуучны хотууд,  үзэсгэлэнт байгалиар аялах төлөвлөгөөтэй бол таны үзэх ёстой дараагийн кино бол Eurotrip. Хэсэг найзууд интернетээр танилцсан охинтойгоо уулзахаар Америкаас гарч Европын улсуудаар аялах адал явдлыг өгүүлнэ. Харь нутгаар аялах хугацаанд бүх зүйл хяналтаас гарч санаанд оромгүй хөгжилтэй адал явдлуудтай учрах тул таныг хэзээ ч уйдаахгүй, киноны турш инээнэ. Герман, Чех, Ром, Их Британи зэрэг улсуудаар тэдэнтэй хамт аялангаа инээдээр дархлаагаа дэмжээрэй.

9. The Darjeeling Limited 

Энэтхэг улсын тухай сайн хийгээд саар талыг нь дөвийлгөн харуулсан олон кино байдаг тул та аль нь илүү бодитой эсэхэд эргэлздэг байх. Мэдээж аливаа нөхцөл байдлыг харах, илэрхийлэх нь хүн бүрийн хувьд өөр ч гэлээ Энэтхэг рүү аялахаас өмнө ах дүү гурвын аяллын түүхийг өгүүлэх The Darjeeling Limited кино үзснээр бодит байдлыг хачиргүйгээр олж харахад тусална. Аав нь өөд болсноос жилийн дараа ах дүү гурав сэвтсэн харилцаагаа сэргээхээр хамтдаа аялалд гарч олон саад бэрхшээл, үл ойлголцлыг даван туулдаг. Энэтхэг улсаар хөндлөн гулд нь аялсаар Гималайн нуруунд хүрэх энэ аялал тэднийг маш онцгой нэгэнтэй учруулдаг.

10. Wild

Тус кино 2014 оны наймдугаар сарын 29-нд  Telluride Film Festival –д нээлтээ хийж байсан юм.

Зохиолч  Шерил Стрэйдийн "Wild: From Lost to Found on the Pacific Crest Trail" зохиолоос сэдэвлэн бүтээсэн намтарчилсан уран бүтээл. Ээжийгээ алдаж, нөхрөөсөө салсан зэрэг гунигт явдлууд туулсан нэгэн бүсгүй сэтгэлийн шаналалаасаа ангижирахаар явган аяллын туршлагагүй ч үүргэвчээ үүрэн Америкийнь бартаа ихтэй Pacific Crest Trail гэх хамгийн урт маршрутыг сонгон сорилт бэрхшээл, адал явдал дүүрэн явган аялалд гарч 1100 милл (1770 км)-ийг туулахдаа  цоо шинэ амьдралыг өөрөө бүтээж буй түүхийг өгүүлнэ.

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ