A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 130 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 130 | |
|
Орчлон ертөнц орвонгоороо эргэж байсан ч гагцхүү түүнтэй хамт байгаа цагт юунаас ч үл эмээх, юугаар ч үл дутах
Хэчнээн хэцүү байсан ч түүнийг л харахаар өөрийн эрхгүй инээмсэглэх
Түүнийг чангаас чанга тэврэн зогсоход тив дэлхий бүхлээрээ тэвэрт багтах мэт
Түүнийхээ аз жаргалын төлөө ганц олдох амьдралаа зориулахад ч бэлэн байх тэр бүх мэдрэмжийг ХАЙР гэж нэрлэдэг байх.
Хайр гэдэг бүхий л цаг үеийн хамгийн халуухан, гэгээлэг хийгээд гунигтай сэдэв байсаар ирсэн. Нийгмийн цаг үеийн байдал, орчин нөхцөлөөс шалтгаалж хайр маш олон өнгөтэй.
Нэгэн өдрийг романтик кинотой өнгөрүүлэх гэж буй хүмүүст зориулан дараах дурсамж сэдрээж, нэгийг бодогдуулсан, агуу хайрын тухай өгүүлэх хуучин цагийн кинонуудыг санал болгож байна.
“Үнсгэлжин”-гийн насанд хүрэгчдэд зориулсан хуулбар гэгддэг 1990 оны шилдэг кинонуудын нэг, алдарт найруулагч, продюсер Гарри Маршилийн бүтээл “Хөөрхөн хүүхэн” киног юун түрүүнд санал болгож байна. Кино театруудаар гарсан даруйдаа Box Office-оос 463 сая долларын ашиг олж байв.
Жил бүр МҮОНТ-ээр гардаг энэ киног үзэх тоолонд хэзээ ч уйддаггүй, үзэх бүртээ шинэ мэдрэмжийг авдаг. Танд ч бас ижил санагдах байх.
Гол дүрд Холливуудын жүжигчин Жулия Робертс, Ричард Гир нар тоглосон бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик кинонд тооцогддог.
Киноны үйл явдлын хувьд эхнэрээсээ салаад удаагүй байсан 40 настай чинээлэг бизнесмэн Эдвард Льюис санаандгүй тохиолдлоор Бэвэрли Хиллз орох замдаа биеэ үнэлэгч Вивиантай танилцаж бүсгүйд хэдэн шөнийг хамт өнгөрөөж, хангалттай мөнгө төлөхөөр тохиролцдог. Эдвард Льюис эмэгтэйг өмнө нь хэрэглэж үзээгүй тансаг брендийн хувцсаар гоёж, бизнес уулзалтдаа дагуулж явдаг болсноор киноны үйл явдал өрнөнө.
Анх уулзсан өдрөөс хойш тэдний амьдралыг орвонгоор эргэж хэдхэн шөнийн жаргал нь эцэстээ хэрхэн хайр дурлал болж хувирахыг киноноос үзээрэй.
Тус киног амжилтанд хүргэсэн нэг хүчин зүйл нь ая донж нь тохирсон саундтрак юм. Алдарт дуучин Рой Орбисоны дуулсан “Оh pretty woman” дуу 1964 онд олон нийтэд хүрч, тэр ондоо Биллбоардын шилдэг 100-д багтаж байсан бол Шведийн домогт Roxette хамтлагийн дуулсан “I must have been love” дуу 1987 онд дуулагдаж байжээ.
Харин Холливудын продюсерүүд багагүй хэмжээний үнэ төлж эдгээр дууг кинондоо өмчлөх эрхтэй болсон байна.
Хайртай хүн чинь хэн байх нь хамаагүй бүхнийг нь хүлээн зөвшөөрөх л жинхэнэ хайр
Хорвоо дэлхий дээр түүн шиг зөрүүд эр өөр үгүй гэлтэй. Бодит амьдрал дээр түүн шиг хүн бүү байгаасай.
Хэнэггүй, зөрүүд нь дэндсэн, мод сүртэй хагалдаг фермер эрд хотын сайхан бүсгүй дурлана гэж хэн мэдлээ.
Италийн нэрт жүжигчин Орнелла Мути, Адриано Челентано нар энэхүү инээдмийн хийгээд хайр дурлалын тухай өгүүлэх киноны гол дүрд тогложээ.
Машин нь замдаа эвдэрч, усан бороонд шалба норсон эмэгтэй залуугийн гэрт хоног төөрүүлэхээр гуйна. Дэндүү үзэсгэлэнтэй тэр эмэгтэйн гоо үзэсгэлэнг залуу бишрэх нь бүү хэл, эмэгтэй хүн гэж тоодоггүй.
Мэдрэмжгүй, хэнэггүй, зөрүүд занг нь дарахаар эмэгтэй хүний шазруун зан хөдөлж бүсгүй түүнтэй тэмцэлдэх ч сүүлдээ тэд бие биедээ хайртай болцгоодог.
Хайр ямар ч хүнийг өөрчлөх хүчтэй
2004 онд олныг шуугиулсан бас нэгэн романтик кино.
Өчигдөрхөн булбарай уруулаа чамд үнэсүүлсэн бүсгүй маргааш нь чамайг огт танихгүй бол яах вэ?
Генри Рот үзэсгэлэнт Люси гэх бүсгүйд сэтгэл алдарна. Залуус бие биедээ татагдаж тэдний дунд хайрын оч бадарч байлаа. Гэвч Люси машины осолд орж ой санамжаа мартдаг өвчтэй болдог. Генриг ч танихгүй…
Хэдий тийм ч дурлалт залуу маань эцсээ хүртэл анх уулзсан өдрийн болзоог өдөр бүр түүнд сануулж, өөрийгөө таниулах гэж хичээнэ.
Эцэст нь Люсигийн ой санамж сэргэх болов уу? Бахархмаар хийгээд гунигтай, адармаатай хайрын түүх хэрхэн үргэлжлэхийг тус киноноос үзээрэй.
Хайр бидний төсөөлдөг шиг эхэлж бас дуусдаггүй. Хайр бол тэмцэл, дайн юм
1997 онд бүтсэн найруулагч Жеймс Камероны алдарт “Титаник” кино бүх цаг үеийн хамгийн алдартай халуухан хэрнээ дэндүү гунигтай төгсөх Жек, Роуз хоёрын хайрын түүхийг өгүүлдэг билээ.
Тус бүтээл гарсан цагаасаа хойш нийт 2.18 тэрбум ам.долларын орлого олсон гэдэг.
Хос хоёрын дурлал удаан үргэлжлээгүй ч, хэсэгхэн хугацаанд дурлалт хосууд хором мөч бүрийн сайхныг амталж, биесээ таашааж амжсан гэлтэй.
Киноны оргил хэсгүүдийн нэг болох Жек Роузыг нүцгэнээр нь зурдаг хэсгийг үзээд эмэгтэй хүний гоо сайхан, эр хүний түүнийг шүтэн бишрэх харцыг жүжигчид гайхалтай төгс илэрхийлдэг.
Үүрд хамт байх заяа дутсан ч, нэгнийхээ төлөө амиа өгнө гэдэг хайр дурлалын оргил нь биш гэж үү...
Хайр гэдэг явсны чинь дараа өвтгөсөөр л байдаг тэр мэдрэмж
1977 онд гарсан даруйдаа 58 сая гаруй үзэгчийг татсан “Ийм нэгэн явдал” кино нь нэрт найруулагч Эльдар Рязановын бүтээл юм.
Статистикийн хорооны дарга хатуу, зарчимч Людмила Калугина ба түүний удирдлага дор ажилладаг эдийн засагч Анатолий Новосельцев нарын таагүй харьцаа хэрхэн "хайр" болон хувирч буйг инээдмийн жанртай хослуулан киноны үйл явдалд харуулжээ.
Хайр дурлалын үйл явдлыг үзэгчдэд этгээд байдлаар инээд бэлэглэн харуулсан нь тухайн үеийн нийгмийн унтармал амьдралыг дэлгэцийн урлагаар сэрээж өгсөн гэдэг.
Хайр бол эмнэг, догшин хүч. Хянах гэж оролдох үед биднийг үгүйрүүлж, хорих гэж хичээх үед оргон зугтаж зөвхөн эргэлзээ, тээнэгэлзээ л үлдээдэг
1990 онд олны хүртээл болсон "Хий үзэгдэл" кино тухайн үедээ үзэгчдийн тоогоороо "Гэртээ ганцаараа" болон "Хөөрхөн хүүхэн" кинонуудыг хол хаяж чадсан юм.
Киноны зохиолч Брюс Жоэул Рубинд Шекспирийн "Гамлет"-ийг үзэж байх үед энэхүү киноны санаа төрж байжээ. Гамлетийн эцэг түүний өмнөөс өшөөг нь авахыг гуйхыг Рубин хараад кино зохиол бичих сайхан санаа олсон аж.
Уг киноны гол дүрийг Дэми Мур болон Патрик Суэйз нар бүтээжээ.
Молли Женсен, Сэм Вит нар шинэхэн байшиндаа нүүн орж гэрэлт ирээдүйгээ хамтдаа төсөөлж аз жаргалдаа умбаж байв. Харамсалтай нь тэдний амьдрал орвонгоороо эргэж Молли нөхрөө алддаг.
Тэр нөхцөл байдалтай эвлэрэхийг хүсдэггүй хэдий ч хайр үргэлж түүний дотор оршин буйг эцэст нь ойлгодог.
Хос хоёрын ваар урлаж буй хэсгийг хамгийн сэтгэл догдлом мөч гэдэгтээ үзсэн хүн бүр санал нийлэх байх.
Патрик Суэйзийн дурссанаар уг дур зураг түүний мэргэжлийн хамгийн их хүсэл тачаал оргилсон хэсэг байжээ. Илүү бодит харагдуулахын тулд Жерри Цукер болон Дэми Мур нар ваар бүтээх сургалтад явж байсан аж.
Түүнчлэн киноны төгсгөл хэсэг болох Молли эцэст нь хий үзэгдэл болж хувирсан Сэмийг харж түүнтэй салах ёс хийдэг үзэгдэл хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан юм.
Энэ киног үзэхээр зэхэж байгаа бол хайрцагтай салфетка хажуудаа тавихыг зөвлөе. Мөсөн сэтгэлтэй хэн ч байсан гунигт хайрын түүхийг үзээд нулимс дуслуулахгүй байж чадахгүй л болов уу.
Хайр бол түр зуурын галзуурал. Яг л галт уул шиг дэлбэрч аажимдаа намддаг. Энэ үед л та хоёрын үндэс сүлжилдэн, хамтдаа байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Ингэж л хайртай эсэхээ мэдэж болно. Хайр бол сэтгэл хөөрөл, мөнхийн шунал хүслээс гарсан амлалт, секунд, минут бүрд хамт байх хүсэл, биеийн чинь бүх хэсгийг үнсэн таалж байна гэж төсөөлөн хэвтэх явдал биш. Үгүй дээ ичих хэрэггүй. Зарим үнэнийг мэдэж ав. Хайртай байна гэдэг ямар ч тэнэглэлийг хийж чадах чадвар юм. Түүнийгээ хэчнээн тэнэг, мулгуу харагдаж байсан ч хайртай гэдгээ ойлгож, ухаарч байвал л энэ жинхэнэ хайр
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|