• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    96   |  
0
 

Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гаригт дэлхийн алдартнууд нэгэн дор чуулж ам ангайж, нүд бүлтийлгэм онцгой содон хувцсаар бусдын мэлмийг баясгадаг билээ. Тухайн өдөр болон түүний дараах хоёр гурван хоног интернетийн хамгийн халуун ярианы сэдэв Met Gala л байдаг гэдгийг бүгд анзаарсан биз. Тэгвэл" Met Gala "гэж юу юм бэ? Тэнд ямар хүмүүс, ямар зорилгоор очдог юм бол?

"Met Gala" гэх нэрийн "Met" гэдэг нь "Метрополитан" урлагийн музейг илтгэх бөгөөд анх 1948 онд Нью Йоркийн Метрополитан урлагийн музейн цоо шинэ салбар болох  хувцас загварын салбарт санхүүжилт босгох зорилгоор анхны хүлээн авалтыг 50 долларын тасалбартайгаар зохион байгуулж байжээ.  Харин өдгөө энэхүү арга хэмжээг “Жилийн хамгийн оргил үдэшлэг”, “Зүүн эргийн Оскарын наадам” гэхчлэн албан бусаар нэрийддэг болоод байна. 1971 оноос эхлэн жил бүр нэг сэдвийн дор үзэсгэлэн гаргадаг болсон бөгөөд уригдсан алдартнууд тухайн сэдэвтэй уялдсан хувцас өмсөх шаардлагатай байдаг. 

- Энэхүү арга хэмжээнд оролцох хэр үнэтэй вэ?
- Тасалбарын үнэ дунджаар 30 мянган ам.доллар, ширээний үнэ 275 мянган ам.доллар. Үдэшлэг болон үзэсгэлэн нь санхүүжүүлэгчдийн дэмжлэгээр зохиогддог. Тасалбараас олсон бүх орлого хувцас загварын салбарын санхүүжилт болон очдог. Учир нь анх энэхүү салбар нээгдэж байхад урлаг гэж тооцох нь асуудалтай байсан улмаас удирдлагуудын зүгээс санхүүжилт олгох боломжгүй байжээ.

Өнгөрсөн жил нийтдээ 13 сая ам.доллар тасалбарын орлогоос бүрджээ. Гэхдээ оролцож буй хүн болно тасалбар худалдаж авдаггүй. Спонсор компаниуд өөрсдийн зочдыг урина. Мөн ерөнхий зохион байгуулагч америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Anna Wintour шинэ тутам гарч ирж буй дизайнеруудыг энэхүү арга хэмжээнд урьж оролцуулдаг. Ингэснээр Anna Wintour залуу дизайнеруудын дунд нэр нөлөөгөө хадгалдаг байж болох юм. 

1999 Anna Wintour энэхүү үйл ажиллагааг тэргүүлэх болсноор кино урлаг, загвар, улс төр, бизнесийн салбарын томчуудын гол хуран чуулдаг үйл ажиллагаа болсон юм. 2004 оны үдэшлэгийн үеэр одоогийн АНУ-ийн ерөнхийлөгч Доналд Трамп эхнэр Меланиадаа гэрлэх санал тавьж байв. 

- Хэр олон хүн оролцдог вэ?
- Ойролцоогоор 500-600 хүн оролцдог.

- Хэрэв надад мөнгө нь байвал би оролцож болох уу?
- Мөрөөдөх хэрэггүй. Энэхүү үйл ажиллагаанд оролцоход урилга хэрэгтэй бөгөөд нэмээд хүлээлгийн жагсаалт бий. Оролцох шаардлагад нийцэхийн тулд амжилттай, үзэсгэлэнтэй, өөрөөр хэлбэл од байх хэрэгтэй ажээ. Ямар нэг компани бүтэн ширээ захиалсан ч тэр ширээндээ хэнийг суулгахаа бие даан шийдэж чаддаггүй бөгөөд “Vogue” сэтгүүлийнхэн зөвшөөрөл олгодог байна. 

Үеий үеийн үдэшлэгний урилгууд

- Оролцож чадахгүй юм бол ямар хэрэгтэй юм бэ?
- Энэ нь маш үнэтэй тансаг реалити шоу үзэж байгаатай л ижил. Алдартан хосуудын хамтдаа байгааг харах, тэдгээрийн хувцаслалтыг гоё сайхан, онцгүй зохимжгүй хэмээн шүүх нь зугаатай бөгөөд сонирхолтой.

- Тэгвэл алдартнуудад ямар хэрэгтэй юм бэ?
- Хэрэв алдартнуудыг ямар нэгэн брэндээс уривал тэдгээр уригдсан хүмүүс тухайн брэндийн хувцсыг өмсөх бичээдээгүй хууль бий. Энэ брэндүүд болон тэдгээр алдартнууд хэдэн хоног интернэтээр нэг тархан өөрсдийн сурталчилгааг хийх сайхан боломж олддог. 

- Зочид юу хийдэг вэ?
- Энэ бол нууц! Сүүлийн дөрвөн жил улаан хивсний ёслолоос цаадахыг олон нийтийн сүлжээнд бичих, зураг нийтлэхийг хориглосон. Гэвч зарим зүйлээс цухас дурьдвал: зочид тухайн жил зохиогдож буй үзэсгэлэнг үзэж сонирхдог бөгөөд дараагаар нь коктейл үдэшлэг, оройн зоог, ямар нэг энтертайнмент хөтөлбөрт оролцдог байна. 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ