• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0
 

УИНСТОН ЧЕРЧИЛЛЬ

Дэлхийн I дайнд Галлиполийн тулалдаанд оролцон ялагдал хүлээж албан тушаалаасаа огцорсон 40 настай Уинстон Черчилль зураг зурах шинэ хоббитой болжээ. “Хүнд хэцүү цагт зураг зурах л надад хань болж байсан” гэж 1920 оны эсээндээ бичсэн байдаг. Тэрээр импрессионизм, импрессионизм хожуу үеийн уран бүтээлчид болох Эдуард Мане, Клод Моне, Анри Матисс, Поль Сезанн нарын зургийг шимтэн сонирхдог бөгөөд тэдний уран бүтээлээ туурвисан газруудаар аялан будаг цаас нийлүүлдэг байжээ. Хожим 1959 онд Америкийн Нэгдсэн Улсын 34 дэх ерөнхийлөгч Эйзенхауэр Черчиллийн зургуудаар үзэсгэлэн гаргахыг санаачлан, тухайн үзэсгэлэнг орон орноос ирсэн хагас сая хүн үзэж сонирхжээ.

ЖОРЖ БУШ

АНУ-н 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш ч мөн зураг зурах хоббитой гэнэ. 2012 оны эхээр Далласд амьдардаг зураач Гэйл Норфлиитрүү Памела Нэлсон утас цохижээ. Памела түүнд “Надад чиний шавь болгох хүн байна, тэр нь Жорж Буш” хэмээн Гэйлийг шоконд оруулсан гэнэ. Гэйл Бушийн гэрт айлчлан долоо хоногт нэг удаа гурван цагаар багшлахыг зөвшөөрч 2 жилийн турш ерөнхийлөгч асанд зургийн хичээл орсон байна.

2013 онд Бушийн имэйл хакерын довтолгоонд өртөн түүний дүүдээ явуулсан хөрөг зургууд нь интернетэд цацагдав. Ингэснээр ерөнхийлөгч асны нууц авьяас олонд ил болжээ. 2017 онд ахмад дайчдын хөргүүдийг зурснаа эмхтгэн “Эр зоригийн хөрөг” нэртэй ном хэвлүүлсэн нь шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авчээ.

МАЙК ПЭНС

Одоогийн АНУ-н дэд ерөнхийлөгч Майк Пэнс 1980-аад онд Индианагийн их сургуулийн хуулийн сургуульд сурч байхдаа сургуулийнхаа сонинд комик зурдаг байжээ. Тэдгээр комикыг 2016 онд уг сургууль нийтэд ил болгосон юм.

ХАНХҮҮ ЧАРЛЕС

Их Британий угсаа залгамжлах ханхүү Чарлес олон жил уран зурагт хорхойсч чөлөөт цагаараа уран зураг зурсаар ирсэн. Дэлхийд хамгийн том хувийн цуглуулгатай гэр бүлийн залгамжлагч тэрээр бага наснаасаа дэлхийн сор болсон бүтээлүүдийг шимтэж өсчээ. Чарлес өөрийн бүтээлүүдээр 1997 оноос хойш нийтдээ 2 сая фунт стерлингийн орлого олж, бүгдийг нь тусламжийн сангийнхаа үйл ажиллагаанд зориулсан байна. Түүний зургуудыг “Хэрэв зургууд дээр нь түүний нэр байгаагүй бол хэн ч тоож сонирхохгүй” хэмээн шүүмжлэгч Жонатан Жонес хурцаар шүүмжилж байсан удаатай. 

 
 
 
 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ