• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0
 
 

Байгалийн түүхийн музей үүд хаалгаа бариад тав, ан агнуурын музей хаагдаад 17 жил болжээ. Тэгвэл маргаашнаас хаагдсан музейн тоо нэгээр нэмэгдэх нь. Учир нь Монгол Улсын Засгийн газар долдугаар сарын 3-ны хуралдаанаар Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгах тухай 281 дүгээр тогтоолыг баталжээ.

 
 

Уг тогтоолд “Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулсугай” гэж тогтоожээ. 

 
 

 

Т-БАТААР Монголдоо ирж, үлэг гүрвэлийн төв музей болж өргөжсөн нь саяхан

Тус музей нь одоогоос зургаан жилийн өмнө буюу 2013 оны нэгдүгээр сарын 12-нд Монгол улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор байгуулагдаж албан ёсоор үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинээр байгуулагдсан Үлэг гүрвэлийн төв музейн анхны үзмэр болох Тарбозавр Батаарыг эх оронд нь авч ирэх ажлын хэсгийн шийдвэрээр Сүхбаатарын талбайд “Би гэртээ ирлээ” түр үзэсгэлэнг 2013 оны зургадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн гурван сарын турш дэлгэж байв. Музейг эхний сардаа олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж, дараагийн хоёр сард төлбөртэй болгосон. Хоёр сарын дотор 120 сая төгрөгийн орлого олсон нь Монгол улсын музейн салбарын үзэгч, орлогын дүнг шинээр тогтоосон амжилт байсан юм.

 

 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ