• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0

Хүүхэд бол эцэг эхийн толь гэдэг. Тэд өөр өөрийн гэсэн бүтээлч ертөнцтэй. 

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхий даяар онц байдал зарласан энэ үед дэлхийн 107 гаруй орон сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг түр зогсоосон. 

Энэ үед хүүхдүүд гэртээ эрүүл аюулгүй орчинд алсын зайнаас суралцаж буй. 

Хөл хорины үед хүүхэд, багачуудад шинэ зүйлсийг сурч, өөрийгөө хөгжүүлэхэд нь эцэг, эхийн туслалцаа хамгаас илүү хэрэгтэй.  

Өнөөдөр бүгдээрээ бяцхан эгч дүүс болох 6 настай Г.Индра, 4 настай Г.Нандингийн өнгө, дүрс алагласан цахим галерейгаар аялцгаая. 

Сонирхлыг нь хөгжүүлэхийн тулд тэдний аав нь зураг зурах цаасыг нь боодол, боодлоор нь авч бэлтгэдэг. 

 

 

Хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл болсон өнгө, будагны нийлэмж бүхий бүтээлийг бидэнтэй холбогдож, цахим галерейгаар хуваалцах боломжтой.

 

 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ