• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0
 
 
 
 
 
 
 
 
 
 

Энэ бол 32 настай Sanne De Wilde хэмээх Бельгийн фото зурагчны бүтээл. Тэрээр Пингелап хэмээх жижигхэн арлыг зорьж, эдгээр зургуудаа бүтээжээ.

Түүний зургуудад ширэнгэн ой ургамал цайвар ягаан, тэнгис нь саарал, нутгийн оршин суугчдыг хар, цагаан өнгөөр дүрсэлсэн. Энэ төслийн гол зорилго нь дэлхий дахинд тархсан ахроматопси буюу өнгө ялгах чадваргүй хүмүүст зориулсан юм. 

Учир нь дэлхийд 30 мянган хүн тутамд энэ өвчин тохиолддог бол түүний очсон Пингелап арлын цөөн хүн амын 4-10 хувь нь ийм төрлийн өвчтэй байдаг аж.

Фото зурагчин De Wilde "Пингелап руу очих амаргүй байсан. Өнгөний сохор гэх ийм өвчтэй хүмүүс улаан өнгийг хамгийн сайн хардаг учир хэт улаан туяа ашиглан зураг авсан" хэмээв.

Мөн тэрээр "Монохром ертөнцөд өнгө гэдэг түүнийг харж чадахгүй хүмүүст "зүгээр л нэг үг". Тиймээс түүнийг харах л чухал" гэжээ.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ