A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |
|
Та СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” ахлах сургуулийг төгссөн юм билээ. Багаасаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байв уу?
-Аав,ээж хоёр маань урлагийн мэдрэмжтэй учраас би урлагт ойр өссөн. Манайх “Пентиум-4” гэдэг компьютертэй, түүн дээр аав хамтлаг, дуучдын дуу, клипийг татаад хадгалчихна. Бас олон СD, DVD-тэй. Би ихэвчлэн гэртээ ганцаараа үлддэг болохоор өнөөх компьютер дээр дуу тавьчихаад дагаж дуулна, клипийг нь дууриаж бүжиглэж өдрийг өнгөрүүлдэг байлаа. Түүнчлэн аав, ээжтэйгээ хамт драмын жүжиг үздэг байсан. Одоо бодоход энэ бүхэн намайг урлагт элэгтэй болгож, мэдрэмжийг маань хөгжүүлсэн болов уу. Намайг урлагт хайртайг гэрийнхэн мэддэг байсан болохоор энэ замаар алхахад тэд дэмжиж, хамгийн найдвартай ар тал байсаар ирсэн. Би хамаатан садан дотроосоо анхны урлагийн хүн болж, суралцаж явна.
-Урлагийн сургуульд сурсан болохоор Соёл урлагийн их сургуульд элсэхэд дөхөм байсан уу?
-Ямар ч байсан урлагийн хүн болно гэдэг ерөнхий ойлголттой байсан учраас дуучин эсвэл жүжигчин болохоо мэдэхгүй байлаа. Тэгээд ахлах сургуулиа төгсөх жилээ жүжигчин болохоор шийдсэн. Тэгээд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид шалгалт өгч, тэнцсэнээр урлагтай амьдралаа холбосон. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зорьж яваа, авьяаслаг, хөдөлмөрч залуустай өрсөлдөнө гэдэг тийм амархан зүйл биш. Түүнчлэн манай сургууль хэзээнээсээ л хэн дуртай нь орчихдоггүй, босго өндөртэй сургууль. Би МУГЖ Л.Дэмидбаатар багшаас заавар зөвлөгөө авч, удирдлага дор нь бэлтгэл, сургуулилалт хийж байлаа. Урлагийнхны яриагаар бол “уяулна” гэж хэлдэг. Багш маань намайг зөвхөн жүжиглэлт, уран чадвар хөгжүүлэлтээс гадна сэтгэлзүйн хувьд маш сайн бэлдсэн. Гэхдээ л тэнцэхгүй байвал яана гэсэн эмээлт, түгшүүр байх нь мэдээж. Чамгүй бэлдэж, хичээсний үр дүнд нэлээд дээгүүр жагсаж, жүжигчний ангийн хуваарь авсан. Улмаар 2018 онд Соёл урлагийн их сургуулийг Н.Отгонбат багшийн удирдлага дор төгссөн.
-“Фантастик” продакшны “Зүрхний хилэн” кинонд Сүглэгмаа бүсгүйн дүрд тоглосон. Магадгүй оюутан хүн бүрт олдохгүй ховорхон боломж байв уу?
-Тийм. Гуравдугаар курст байхдаа “Зүрхний хилэн” кинонд тоглосон. Миний хамгийн анхны дүр түүхэн кино байсан. Ер нь цаанаасаа болох ёстой мэт тохироо нь бүрдсэн гэх үү дээ. Хэрвээ хэдхэн минут зөрсөн бол би энэ киног зүгээр л үзэгчийн суудлаас үзээд суух байсан. Сүглэгмаагийн дүрд тохирох жүжигчин хайж явахад нь, Фантастикийн ах нартай азтай тохиолдлоор таарсан. Тэгээд дүрийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгуулсан. Гэвч нэлээд удаан ямар ч хариу ирээгүй. Тэнцээгүй юм байна даа гэж бодож байтал утасдаж, тэнцсэн гэдгийг маань хэлсэн. Сайхан кинонд тоглох, мундаг ах эгч нараас суралцах боломж олдсонд баярладаг. Бас өөрийгөө их азтай хүн гэж боддог.
-Жилд бараг 600 орчим хүүхэд жүжигчин мэргэжлээр төгсдөг гэсэн судалгаа байдаг юм билээ. Энэ дундаас онцгойрч, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэдэг хэцүү. Зах зээийн өрсөлдөөнд өөрийгөө хэрхэн бэлтгэдэг вэ?
-Аливаа зүйл дээр үеийнхнээсээ хоцрохгүй юм сан гэж хичээдэг. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг. Мөн жижигхэн, нарийн зүйлд ч ач холбогдол өгдөг. Жишээ нь, жиндээ анхаарах, арьс арчилгаа гэх мэт. Өнөөдөр гэнэт зурганд орохоор боллоо гэхэд арьс маань муухай байж болохгүй. Ер нь урлагийн хүн үргэлж, ямар ч зүйл бэлэн байх хэрэгтэй.
-“Тhe voice of Mongolia” шоунд оролцсноор нь олон хүн мэддэг. Зарим хүн өөрийг тань дуучин гэж боддог юм билээ?
-Би цэцэрлэгт байхаасаа л дуулдаг, уралдаан тэмцээнд ордог байв. Дуунаас гадна гимнастикийн тэмцээнд их ордог байлаа. Тухайн үед кино, жүжгийн талаар ойлголтгүй байсан. Намайг хүүхэд байхад гадаадын “Voice” тэмцээн зурагтаар их гардаг байсан. Тэр үед “Ямар гоё юм бэ. Хэрвээ Монголд ийм тэмцээн болбол орно” гэж боддог байсан. Гэтэл сүүлд “Тhe voice of Mongolia” тэмцээн болж, зар явах үеэр гэрийнхэн, найз нөхөд маань “Нөгөө тэмцээн чинь болох гэж байна. Чи орооч” гэсэн. Бүр багаасаа боддог байсан болохоор энэ тэмцээнд орох тухай бодол миний тархинд кодлогдчихсон байсан. Тэгээд л юу ч бодохгүй, нэг их зоригтой хүн яваад оччихсон. Яагаад гэвэл тус тэмцээнд маш мундаг хүмүүс оролцсон. Гэтэл би гэртээ сонирхлоороо дуулдаг. Тухайн үедээ өөрийхөө зоригтойг ч анзаараагүй. Гэхдээ энэ шоунд орсон маань миний хамгийн зөв шийдвэрийн нэг байсан. Түүнээс хойш дуу бол миний амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгосон. Одоо би “B” продакшнд харъяалагддаг.
-Дуучин Д.Отгонжаргалтай хамтран “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгийн дууг дуулсан нь үзэгч, сонсогчдод их таалагдсан. Өөрийн тань бие даасан уран бүтээлийг сонсогчид чих тавин хүлээж суугаа болов уу?
-Хамгийн анхны соло уран бүтээл маань өнөө, маргаашгүй цацагдана. Одоогоор клипний зураг авалт үргэлжилж байна. Хайр дурлалын сэдэвтэй, уянгын дуу. “Нүд” гэдэг өвөрмөц нэртэй.
-Тэгвэл анхны дуугаа хүлээгээд догдолж суугаа байх нь. Цаашдаа дуу хийх, цомог гаргах талаар төлөвлөсөн үү?
-Догдлохоос илүү санаа зовниж байна. Хэр дуулсан бол, хүмүүс яаж хүлээж авах бол гэх мэт. Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй шүү дээ. Би өөрийн ертөнцийг дуу хөгжмөөр хөглөхийг хүсэж байна. Тиймээс ойрын таван жилдээ дууны уран бүтээл дээр түлхүү ажиллах бодолтой. Харин цомог хэзээ гарахыг таашгүй. Яагаад гэвэл, нэг дуу хийе гэж механикаар төлөвлөөд, бүтчихдэг зүйл биш гэдгийг ойлгосон. Хэрвээ дуу төрөх ёстой бол цаанаасаа л төрдөг. Магадгүй, би жилд ганцхан дуу хийж мэдэх юм. Хүний мэдрэмж эзэндээ худлаа хэлдэггүй гэж боддог. Тиймээс дотоод ертөнцөөс маань юу гарна, түүнийгээ илэрхийлсэн, чанартай дуу бүтээмээр байна.
-Миний ертөнц гэж нэлээд ярилаа. Ер нь амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Үнэн байх юм сан гэж хичээдэг. Би үнэн, худлын талаар цөөнгүй ном уншсан. Үнэн гэдэг энгийн юм шиг хэрнээ гүнзгий агуулгатай үг. Хүн худлаа хэлэх болгондоо хүнд өртэй болж амьдардаг. Нэг л удаа хэлчихсэн бол түүнийгээ үнэн болгохын тулд чамгүй цаг хугацаа, сэтгэл зарцуулах хэрэгтэй болно. Эсвэл залруулах боломж олдохгүй ч байж мэднэ. Үнэнд өртэй амьдрахад хүний амьдрал хэтэрхий богино шүү дээ. Хэдий хүнд, хэцүү байсан ч үнэнээс зугтахгүй амьдарвал илүү жаргалтай болно гэж боддог.
-“Зура” кинонд дүр бүтээх боломж хэрхэн тохиосон бэ. Монголын кино урлагт өсөж яваа хамт олны шинэхэн бүтээлийн гол дүрд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Би дүр бүтээсэн гэж ярихаас эмээдэг. Дүр дээрээ чадан ядан ажилласан гэвэл тохиромжтой байх. Нэг өдөр “Фантастик” продакшнаас холбогдож “Чи ирээд проб өгөөдөхөөч, нэг дүрд тохирох нь уу, үгүй юү харъя” гэсэн. Яваад очтол, Тамираа ахтай эхнэр нөхөр болж тоглох дүр таарсан. Хүмүүс бид хоёрыг хараад зарим нь арай нялх юм биш үү, зарим нь болно гэх мэтээр хэлэлцэж байсан. Ер нь бол дүрдээ шалгуулж байж тэнцсэн. Киноныхоо зохиолыг уншихад, хүмүүст маш олон зүйл ойлгуулах, нэг ч гэсэн унтарсан гэрлийг асаахыг зорьсон бүтээл байсан нь их таалагдсан. Мэдээж мундаг хамт олны уран бүтээлийн гол дүрээр сонгогдсон учраас айдас байсан. Гэхдээ л айгаад байж болохгүй. Айдсаа дарж байж дүрээ сайн гаргана. Тийм болохоор хичээж ажилласан.
-Сэтгүүлч бүсгүйн дүр бүтээжээ. Дүрээрээ юу илэрхийлэхийг хүссэн бэ?
-Өөрөөсөө арав гаруй насаар эгч эмэгтэйн дүрд тоглосон. Саранчимэг бол юмны наадах цаадахыг ойлгож, ялгадаг, ухаантай бүсгүй. Би түүнийг үнэний дуу хоолой гэж хэлнэ. Байгаа байдал, зорьсон зорилго, хийсэн бүхэн нь үнэн. Энэ кинонд тоглохоос өмнө сэтгүүлч мэргэжлийг сайн ойлгодоггүй байсан юм билээ. Дүрээ судлах явцад маш хариуцлагатай ажил гэдгийг мэдэрсэн. Сэтгүүлзүйг дөрөв дэх засаглал гэж нэрлэдэг нь нүдээ олсон санагдсан. Яагаад гэвэл, сэтгүүлчид үгүй бол ард түмэн хаана юу болж, хэний эсрэг ямар шийдвэр гарч байгааг мэдэж чадахгүй.
-Хүндэлж, суралцаж явдаг жүжигчин бий юү?
-Намайг багад IPTV гэж байдаггүй. Зурагтаар ихэвчлэн хошин шог, нэг ангитай монгол кино гарна. Тэр үед Г.Ундармаа эгчийг “Ёстой гоё эгч” гэж шүтдэг байсан. Ардын жүжигчин С.Сарантуяа багшийг биширдэг. Бишрэхээс ч аргагүй хүн. Хараад л хайр асгармаар, мундаг жүжигчид олон бий. Би драмын теарын жүжигчдэд хайртай. Тайз гэдэг гайхамшигтай агуу зүйл, энд хүссэн нь гардаггүй
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Хүний сэтгэлзүйг сонирхон судалдаг гэж сонссон ?
-Би пянз сонсох, уран зураг харах, ном унших дуртай. Пянзны жижигхэн цуглуулгатай. Надад пянз сонсоогүй өнгөрүүлсэн өдөр байдаггүй. Бас кофенд нугасгүй. Хүн дууг зөвхөн чихээрээ биш эд эсээрээ сонсдог байх. Би дуртай дуугаа сонсоод, ном уншиж суухдаа дотоод ертөнцөө эмчилж, бодлоо цэгцэлдэг. Эмчилгээ гэдэг зөвхөн зүү тариур, эмээр хэмжигддэггүй. Хүний бодол цэгцтэй, сэтгэл амгалан байхаас эрүүл мэнд эхэлдэг гэж боддог. Хүний сэтгэлзүй тайлагдашгүй нууцлаг. Дэлхий дээрх долоон тэрбум хүний цаана дахин давтагдашгүй өвөрмөц ертөнц байдаг нь сэтгэлзүй. Миний мэргэжлийн онцлогтой маань тохирдог учраас сонирхон, судалдаг.
-Авьяаслаг, залуу жүжигчинд дүрийн санал цөөнгүй ирдэг байх. Ирсэн саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хамгийн түрүүнд киноны зохиолтой танилцдаг. Урлаг соён гэгээрүүлэх үүрэгтэй учраас ямар нэг буруу агуулгатай байвал татгалзана. Хүний сэтгэлзүй маш эмзэг болохоор кино, уран бүтээлээс харсан муу зүйлийг хийж үзэх юмсан гэсэн бодол тархинд нь суучихдаг. Ялангуяа, өсвөр насныхан урлагийнхныг юу хийхийг үргэлж ажиглаж байдаг. Тиймээс сэтгэлзүйгээ ч ойлгоогүй яваа хүүхэд биднийг үзээд буруу үлгэр дууриалал авах вий гэж эмээдэг. Хоёрдугаарт, өөрийнхөө дүрийг харна. Надад тохирох уу, би тоглож чадах уу гэдэг дээр дүгнэлт хийдэг. Сүүлийн үед өөрийгөө эвдсэн, энэ хүнээс бас ийм зүйл гардаг юм уу гэж гайхшруулмаар дүр дээр ажиллахыг хүсэж байна.
-Уран бүтээлч хүний амьдрал үргэлж цаг нартай уралдаж байдаг. Ойрын хугацааны зорилгоосоо хуваалцаач?
-Дууны уран бүтээл дээрээ түлхүү ажиллах бодолтой байна. Дуу гэдэг миний хувьд цоо шинэ зүйл. Бүхнийг шинээр эхлүүлж байгаа учраас авьяас чадвараа хөгжүүлэх, өөрийгөө илүү дайчлах шаардлагатай. Мөн боловсролдоо анхаарах төлөвлөгөөтэй байна. Орчин цагт дээд сургууль төгсчихсөн, баклавр болчихлоо, хангалттай гэдэг ойлголт хоцрогдсон. Бас аялмаар байна.
-Тэгвэл мөрөөдлөө хуваалцаач. Сүүлийн үеийн залуу уран бүтээлчид гаднын зах зээлд хүч үзэх тухай их ярьдаг болж?
-Мөрөөдөл гэдэг том сэдэв. Би их мөрөөдөмтгий. Тийм болохоор энэ асуултад товч, тодорхой хариулна гэдэг хэцүү байна. Бодсон, санасан зүйл зөндөө бий.
П. Даваажаргал
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|