A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 109 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 109 | |
|
Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй зүйлс өнөөгийн өнгө төрхөө олохын тулд цаг хугацааны явцад өөрчлөгдөн "зүсээ" хувирган ирсэн. Тэгвэл орчин цагт үлэмж нөлөөлсөн 20 дизайныг танилцуулж байна.
Эмэгтэй хүний бие галбирыг тодотгосон шилдэг загвар
Дизайнер: Caresse Crosby
Хөхний даруулга нь Эртний Египет болон Грекээс үүсэлтэй ч, одооны загвараа XIX зуунд олсон.
Харин 1910 онд Америкийн нийтлэлч, язгууртан гаралтай эмэгтэй дэгээ нь урдаа байрласан хөхний даруулгын загварыг гаргасан нь өнөөдөр эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон билээ.
Хамгийн их борлуулалттай ундааны сав
Дизайнер: Alexander Samuelson
1915 онд "Кока кола" компани хаана ч өөрийнх нь нүүр царайг илтгэх шинэ лонхны загвартай болохыг хүсжээ.
Үүний дагуу Швед гаралттай дизайнер Alexander Samuelson-ы гаргасан загвараар бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай лонх үүссэн түүхтэй.
Фото сурвалжлагын эхлэлийг тавьсан зургийн аппарат
Дизайнер: Oscar Barnack
Энэхүү 35мм-ийн линзтэй жижиг оврын аппаратыг зохион бүтээхээс өмнө томоохон зураг авалтуудад хуучны нүсэр аппарат ашигладаг байжээ.
Оскар Барнак гэх эрхмийн бүтээсэн уг камерын ачаар өнөөгийн фото сурвалжлагын эхлэл тавигдсан ба цаашлаад хүмүүс хувьдаа зураг авах боломжийг олгожээ.
Pavillon de l’Esprit Nouveau (1925)
Модернист барилгын үндсийг тавьсан анхны барилга
Дизайнер: Le Corbusier
Швед, Франц гаралтай архитектурч “Байшин бол дотор нь амьдрах зориулалттай машин гэсэн үг” гэж хэлж байжээ.
Энгийн шийдэлтэй авч хээнцэр тансаг байдлыг цогцлоосон ба уран барилгын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Олон талаараа ашигтай
Энэхүү стакан нь Францаас гаралтай. Унагасан ч хагарахгүй бат бөх, мөнхүү барьж уухад ч эвтэйхний дээр өвөрмөц загвартай.
Хамгийн шилдэг графикан маршрут
Дизайнер: Harry Beck
1930-аад оны үед Лондонгийн зам тээврийн зураглал хамгийн шилдэг нь байжээ. Хүмүүс тээврийн хэрэгслийн чиглэлүүд хоорондоо хэрхэн холбогдож байгааг мэдэхийг хүсдэг байсан бөгөөд үүнийг нь гярхай ажигласан дизайнер Harry Beck ийнхүү хялбарчилсан зургийг гаргажээ.
CH24 сандал (1949)
Хамгийн төгс сандал
Дизайнер: Hans J.Wegner
Данийн худалдаачин түшлэгтэй сандал дээр сууж байгаа хуучны зургуудыг харж энэхүү сандлыг хийх сэдэл төрсөн гэдэг. Харин энэ сандал одоо дэлхийн стандарт болсон байна.
Чемоданыг уламжлалт загвараас өөрөөр зохион бүтээж болохыг хүмүүс тэр бүр боддоггүй байсан билээ.
Дизайнер: Rimowa
Анх 1919 онд Hugo Junkers гэх эрхэм дан металаар хийсэн чемодан зохион бүтээж байжээ.
1950 онд хөнгөн цагаанаар хийснээр энэхүү загвар хийц дэлхийн стандарт болжээ.
Нарийн ур хийц бүхий загвар
Дизайнер: Dieter Rams, Hans Gugelot
Дугуй хавтанд дуу хуулан бичих боломжтой болсноор хүн төрөлхтөн дуу хөгжимд илүү ойрхон болсон. Хэдий гар утаснаасаа эсвэл хөгжмөөр хүссэн цагтаа дуу сонсох боломжтой ч хүмүүс одоо ч пянзанд дурласаар л байна.
Хамгийн анхны хиймэл дагуул
Дизайнер: Sergei Korolev
Хүйтэн дайны үед АНУ, ЗХУ-ын хооронд хйисэн сансрын өрсөлдөөн хүн төрөлхтөнд олон шинэ нээлтийг авчирсан билээ. Дэлхийн тойрог замыг даган эргэлдэх анхны хиймэл дагуулаа зохион бүтээх үедээ Сергей Королев сайн ажиллагаатай байхаас гадна загвар дизайныг ч орхигдуулаагүй аж.
Эх сурвалж: CNN
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|