A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
22
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 96 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 96 | |
|
Минимализм амьдралын хэв маягт ноёлж, хэсэгтээ л интерьер дизайн, хувцас загвар, урлагийн салбар минималист чиг хандлагаар амьсгалж байсан үе саяхан. Харин өдгөө авсаархан сууцанд, байгальд ойр амьрах хэв маяг түрэн орж, эд хогшил дүүрэн нүсэр байшингууд хүмүүсийн хэрэглээнээс халагдаж дэлхий нийтээр нүүдэлчин амьдралаар давлагаалж эхэллээ.
Цар тахлын нөлөөгөөр хүмүүсийн байгальд амьдрах эрэлт үлэмж нэмэгдэж, орон байрны зах зээлийн чиг хандлага бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж архитектур, интерьер, болон амьдралын хэв маяг эгэл, авсаархан сууц руу тэмүүлж байна. Тодруулбал инстаграмд "tinyhouse" гэсэн хаштаг бүхий пост 2.6 сая нийтлэгджээ. Баримтат кино,телевизийн нэвтрүүлэг,влогууд энэхүү давлагаанд үлэмж нөлөөлжээ. Тодруулбал Netflix дээрх "Tiny House Nation" гэх зэрэг цуврал шоу үүний илэрхийлэл юм.
Дэлхийн алс бөглүү өнцөг булан бүр дэх буйдхан, тулхаг сууцууд
Энэхүү хөдөлгөөнд нэгдсэн олны танил эрхмүүдээс дурдвал Тесла компанийг үүсгэн байгуулагч тэрбумтанИлонМаск юм. Тэрээр SpaceX компаниа ажиллуулангаа Техас мужийн Бока Шика гэх жижиг тосгонд буйдхан байр түрээслэн амьдарч байгаа талаараа жиргэжээ.
Жижигхэн сууцанд байгальд ойр амьдрах хөдөлгөөний үүдэл санаа, зорилго ч минимализм болон замбараагүй эд хогшлоосоо салах хөдөлгөөн, хэт хэрэглээг эсэргүүцэх чиг хандлагатай агаар нэг юм. Өөрөөр хэлбэл энэхүү хөдөлгөөний голутга санаа нь бага орон зайд, цөөн эд хогшилтой амьдрах нь бидэнд хамгийн чухалзүйлсттөвлөрөх боломжийг олгоно гэж үздэг байна. Жижигхэн байшинд амьдрах хөдөлгөөний эхлэх тэртээXIXдүгээр зуунд хамаарна хэмээн BBC-гийн нийтлэлд өгүүлжээ. АНУ-ынфилосифичHenry David Thoreau “Walden “(1854) гэхномондообайгальд ойр амьдарч бясалгах болсон талаараа анх өгүүлжтэрэгтэй жижигхэн байшинтай бол , хүссэн үедээ нүүдэллэдэг болжээ.
Энэ ойлголт, тренд жилийн дөврөн улиралд газрын сайныг сонгон нүүдэллэдэг нүүдэлчин удамт, хэт хэрэглээ бүү хэл материаллаг эд зүйлсийг хурааж хуримтлуулж мэддэггүй үр хүүхдүүддээ үлгэр домог, мэргэн ухаанаа л өвлүүлдэг цомхон хэрэглээтэй Монголчууд бидний хувьд цоо шинэ үзэгдэл огтоос. Гэсэн ч Америк мөрөөдөл гэгчээр Улаанбаатарчуудын жишгээр хувийн сууц биш юм аа гэхэд, 3 өрөө байр, дунд оврын автомашины лизинг насаараа төлж түгжрэл, утаан дунд наашаа харж хэрэлдэж, цаашаа харж уйлан хорвоогын шаргал өдрүүдийн эвхэж буй бидний дүр зураг хөөрхийлөлтэй санагдахгүй байхын аргагүй.
Ингэж бодохоор хотоос гарч байгальд ойр энэ мэт авсаархан сууцаа барьчихаад эрүүл саруул аж төрөн сууж болмоор л санагдана. Өөр нэгэн жишээ дурдахад, Их Британийн Tiny Housing Coгэх барилгын компанийн захирал BBC- д өгсөн ярилцлагадаа жижигхэн сууцанд хавь бага материал орохоос гадна дундажБританичуудынэрчим хүчний хэрэглээтэй харьцуулахад даруй 20-30 хувь бага эрчим хүч зарцуулдаг байна. Мөн түүнчлэн салхины болон нарны эрчим хүчээр цахилгаанаа хангах бүрэн боломжтой.
Сүүлийн үед хүмүүс зөөвөрлөх боломжтой шийдлээр сууцаа барьж, хүссэн газраа нүүдэллэж байгальд ойр амьдрах боломжийг бүрдүүлжээ. BBC-гийн сурвалжилсан өөр нэгэн хэрэглэгч бол Британийн иргэн Tiny Eco Homes-ийгүүсгэн байгуулагч,Chris March юм. Тэрээр 7x2.5m2-ын талбайтай, бяцхан тагт, 2унтлагынөрөөтэй 2давхарэнэхүү байрандаа 3 дахь жилдээ амьдарч буйтэрээртэдэнд хэрэгцээтэй бүхий л зүйл байшинд нь багтдаг гэж ярьжээ.
BBC-д ярилцлага өгсөн March-ийн компани зураг дээрх мэт жижиг байшингуудаас жилд дунджаар 15-г борлуулдаг бөгөөд нэгийг нь доод үнэ нь 50 мянган фунтаас эхэлдэг байна.
Их Британи гэлтгүй бусад улсад ч энэтрэндмаш хурдацтай, өргөн газар авчээ. Тухайлбал, АНУ гэхэд 100 гаруй мянган иргэн ийм авсаархан сууцанд амьдардаг гэсэн тооцоо бий.
Хотын амьдралын хавхнаас мултарч байгальд ойрхон амьдрах хүмүүсийн сонирхол, эрэлт нэмэгдэхийн хэрээр ийм сууцнуудын эрэлт улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, АНУ-ынКалифорнихотод байрлах “Ухамсартайгаар амьдаръя” уриатай жижиг сууц үйлдвэрлэдэг New Frontier Design компанийг үүсгэн байгуулагч David Latimer жижиг зай талбайг ухаалаг ашиглах архитектурын төгсшийдэрбүхий 12-16 байшинг жил тутамд борлуулдаг байна.
Тэрээр 2019 онд Калифорнийн ойн түймэрт нэрвэгдэж гэр оронгүй болсон хүмүүсийг орон сууцжуулах Good Morning America шоунытөслийг гүйцэтгэж байжээ.
Товчхондоо энэ бол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хүрээлэн буй орчин, эх дэлхийдээ ээлтэй, тогтвортой амьдрах хэв маягийн сонгодог жишээ, та бидний оруулж чадах чамлахааргүй хувь нэмэр юм. Нийгмийн жишиг хэмээн эндүүрдэг том байр сууц, тэрхүү орон зайг дүүргэх эд хогшилд залуу нас, эрч хүчээ зарцуулж, эргээд тэдгээрийг арчилж, тордоход зарцуулах цаг, мөнгө хайран санагдаж байвал хамгийн чухал зүйлдээ төвлөрөх, хүссэн үедээ нүүдэллэх боломж олгох авсаархан сууцыг яагаад сонгож болохгүй гэж. Сонголт таны гарт ....
Эх сурвалж: BBC architecture
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
22
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|