• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    122   |  
0
 

Хувцас загварын чиг хандлагыг дагаад өмнөх жилийн гурвалжин, кобра, муурын нүд загварууд халагдаж, ретро футурист загвар энэ зуны трэнд болж байна. Хэрэв та шинийг эрэлхийлэгч нэгэн байхыг хүсдэг бол дэлхийн загварын акулуудын зохион бүтээсэн эдгээр загвар яг л таны ертөнцийг илэрхийлнэ.

1. БАМБАЙ ХЭЛБЭРТЭЙ, СПОРТ ЗАГВАРЫН ШИЛ

Дугуйчин, сноубордчин, шумбагчдыг санагдуулам энэ шил ямар ч хүрээгүй, таны нүүрний бараг тал хагасыг нарны туяанаас халхална. Шанаанд тань томдосхийн харагдах ийм шилний хамгийн өвөрмөц хувилбарыг “Marques’ Alemeida”, “Rick Owens”, болон “Gucci”-гийн загварын шоун дээр танилцуулжээ.

2. ГЕОМЕТРИЙН ХЭЭТЭЙ ШИЛ – “PATTERNED FRAMES”

Зуны толбот эрээн даашинзтай зохицох “Moschino”-гийн зохион бүтээсэн уг загвар энэ зуны дараагийн трэнд. Даавуун хувцасны судал,бөмбөлөгөн хээгээр чимэглэсэн, том хүрээ бүхий энэ шил нь таныг илүү залуу харагдуулна. Алдарт загвар зохион бүтээгч Кристиан Сирианогийн урласан хар, цагаан, ташуу шугаман хээ бүхий шил нь хэн хүний харцыг тань дээр л унагана.

3. УЛААН ХҮРЭЭТ ШИЛ

“Versage”-ийн бүдэг цэнхэр линзтэй, улаан хүрээт гурвалжин загвар, тавиад оны Холливууд киноны дүрүүдийг санагдуулам улаан хүрээтэй шилнүүд бас л энэ зуны гоёо.

4. АХИАД Л ГУРВАЛЖИН ШИЛ

Өмнөх зуны загвараас ялгаатай нь илүү футурист хэв маяг, хурц загвар голлосон тул таныг этгээд, эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй харагдуулна.

5. НАРИЙХАН ШИЛ

Тэгш өнцөгт, гурвалжин хэлбэрийг хослуулсан нарийн линзтэй дараах загвар хэт футурист чиг хандлагатай. “Fear and Loathing in Las Vegas” киноны “Raoul Duke”-ийн алдарт шилний загварын арай шинэлэг хувилбар юм.

6. ЖИЖИГ ЛИНЗТЭЙ ШИЛ

Дээрх загваруудаас хамгийн орчин үеийн гэгдэх энэ шил нь жижиг линзтэй учир их этгээд. “Fendi”-гийн шоргоолжин нүдэн шил, цэгэн хээтэй төгс зохицжээ. “Each x Other” болон “Saint Laurent”-ий алмаазан хээтэй геометрийн тэгш хэмт шилний загварууд таныг илүү романтик харагдуулна.

7. ЗҮРХЭН ХЭЛБЭРТЭЙ ШИЛ

“Лолита”-г санагдуулам улаан хүрээтэй зүрхэн хэлбэрийн хар нарны шил илүү залуухан харагдуулах тул алдартнууд энэ зуны гоёогоор сонгожээ.

“Лолита”-гийн шилтэй харьцуулбал арай өргөн загварыг “Balenciaga”зохион бүтээжээ. Харин“Saint Laurent”-ийн арай жижиг линзтэй, нарийхан металл хүрээтэй шил нь 1960-аад оны дунд үеийн хэв маягийг санагдуулам.

8. ТАС ХАР ШИЛ

Таны нүдийг далдалж өгснөөр оньсого мэт харагдуулна. Хэрэв та адал явдалт киноны шүтэн бишрэгч бол хэдийнээ ийм шил танд буй гэдэгт итгэлтэй байна. Харин байхгүй бол илүү шинэ загварууд гарсныг дуулгая.

9. ХОЁР ӨНГӨТЭЙ ШИЛ

2019 оны хамгийн хөгжилтэй загвар бол содон өнгөний зохицол бүхий том шилнүүд. Ялгарах онцлог нь нүдний шилний дээд ирмэгээс доод ирмэг хүртэл бараанаас цайвар руу ууссан омбр өнгө юм. Шараас хар, хараас ягаан руу ууссан нь далайн цаана жаргаж буй нарыг илтгэнэ. Том шилэн дээр чимхлүүр гоёл хэрхэн зохицсоныг та “Giorgio Armani”-гийн загваруудаас хараарай.

10. ТОЛЬТОЙ ШИЛ

Бамбай болон спортлог загвартай тольтой шилийг зүүсэн тантай таарсан хэн нэгэн өөрийнхөө тусгалыг харангаа яриа өрнүүлэх боломжтой.

11. ШИНЭЧИЛСЭН “КОБРА”

Хайртай “Кобра” шилний тань загвар нэгэнт улирсан бол санаа зовох хэрэггүй дээ. Загвар зохион бүтээгчид кобрад дурлагсдад зориулж цоо шинэ загвартайг зохион бүтээжээ. Энэ зуны трэнд загварууд хэтэрхий футурист, хуучинсаг санагдаж байвал хүн болгонд төгс зохицох кобра оршсоор байгааг бүү мартаарай.

Энгийн хэрнээ дэгжин харагдахыг хүсдэг танд зориулж “Zadig & Voltaire” том линзтэй минималист загвараа танилцуулсан. Мөн “Max Mara”-гийн спортлог, чөлөөт загвараас та санаа авч болох юм. Дээрх хоёр танд арай энгийн санагдаж байвал “Anna Sui”-ийн өнгө ууссан хүрээтэй кобра загвар таны хэв маягт яг тохирно.

12. АХИАД Л МУУРЫН НҮД

Азаар ретро чиг хандлагатай мууран шил дахин энэ зуны гоёл болох нь. Тавиад оны кино жүжигчдийг санагдуулам энэ шил таны хацрын ясыг илүү товойлгож харагдуулна.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ