A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 78 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 78 | |
|
HYKE
“HYKE” нь нарийн ур, техникээрээ дэлхий дахинд танигдаж буй Япон брэнд юм. Японд хэдийнээ алдартай болчихсон байсан “green” бренд 2008 онд үйл ажиллагаагаа зогсоосон ч 2013 онд “HYKE” нэрээр загварын ертөнцөд эргэн ирсэн юм. Дизайнерууд нь болох гэр бүлийн хоёр Хидэаки Ёошихара,Юкико Одэ нар шинэ брэндийнхээ концепцийг өмнөх түүхрүү эргэн харж түүний үргэлжлэлийг “HYKE”-н мэдрэмжээр бүтээхийг бэлгэдэн “Өв ба Хувьсгал” хэмээн тодорхойлжээ. Тэд “HYKE”-ийнх л гэмээр цоо шинэ, онцгой загвар бүтээхээс илүүтэйгээр уламжлалт загваруудыг орчин үед шингээж өдөр тутамд өмсөж болохуйц энгийн хэв маягтай болгон гаргадаг билээ. 2014 онд тэд Английн “MACKINTOSH”, дэлхийн алдарт “Adidas”, “The North Face” брэндүүдтэй хамтран ажилласан. Тэдний загваруудыг “Isetan”, “UNITED ARROWS”, “Barneys New York” гэх мэт томоохон их дэлгүүрт худалддаг.
Тэд шинэ загваруудыг Токиогийн загварын долоо хоногийн үеэр танилцуулдаг.
MISBHV
“MISBHV” брэндийг Natalia Maczek, Thomas Wirski гэх хуулийн сургуулийн оюутан байсан хоёр Польш залуу үүсгэн байгуулсан. Тэдний хэн хэн нь загварын сургуульд суралцаагүй бөгөөд залуугаасаа бүгдийг өөрсдийн гараар хийдэг байжээ. Maczek анх энэхүү брендээ хобби маягаар пудволк хийн эхлүүлж, ойр тойрны хүмүүстээ өмсүүлдэг байв. Маш богино хугацаанд тэд гудамжны загвараас хай фэшн болтлоо хөгжиж чадсан юм. Сүүлийн үед “MISBHV” гудамжны загваруудыг хай фэшнтэй хамтатгасан хуучныг санагдуулам силуэттэй бүрэн боловсорсон контемпорари загваруудыг гаргах болсон. Мөн загварууд нь хүйс харгалзахгүй өмсч болохоор байдаг учраас заах зээл тэдэнд илүү өргөнөөр нээгдсэн юм. Үнэ нь 60 орчим еврогоос эхэлдэг нь зөвхөн баян, мөнгөтэй хүмүүст зориулсан биш гэдгийг илтгэнэ.MISBHV нь орчин үеийн, залуу бренд ч тансаг зэрэглэлийн брендүүдээс ялгаагүй өндөр чанартай материалуудыг Итали, Португал, Францаас татаж Польшд үйлдвэрлэлээ явуулдаг. Өдгөө тэдний загваруудыг Rihanna, Kylie Jenner, Chris Brown, A$AP Rocky, 2 Chainz гэх мэт одууд өмсдөг болжээ.
Тэд шинэ загваруудаа Парисын загварын долоо хоногийн үеэр танилцуулдаг.
IMMORTAL
Өөр өөрийн салбартаа арвин туршлагатай кино продюсер, загвар зохион бүтээгч, стилист гурван хүний ур ухаан, бүтээлч санаан дээр боссон “Immortal” брендэд зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой. Maggie Monteith “Brotherhood, “Swimming with Men”, ”Race to Immortality” гэх мэт кинонуудад ажиллаж байсан бол Stuart Trevor “All Saints”, “Bolongaro Trevor” гэх хоёр ч амжилттай брендийг үүсгэн байгуулж амжсан. Харин стилист Andy Blake Robbie Williams, Martha Fiennes, Floria Sigismondi, Jeff Thomas гэх мэт уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байв. Тэдний хамгийн анхны цуглуулга Maggie Monteith-ийн ажиллаж байсан нь 1950-аад оны автоспортын тамирчдын тухай баримтат кино болох “Race to Immortality”-с санаа авсан байна. Дараа дараагийн цуглуулгууд нь ч киноноос санаа авч магадгүй юм.
Тэд шинэ загваруудаа Лондоны загварын долоо хоногийн үеэр танилцуулдаг.
SAKS POTTS
Barbara Potts, Cathrine Saks гэх хоёр Дани хатагтайн хамтран үүсгэн байгуулсан “Saks Potts” брэндийг дэлхийн одод сонгох болжээ. Lady Gaga, Kendall Jenner, Cardi B, Selena Gomez гэх мэт дурдвал маш урт жагсаалт гарна. Тэдний энэхүү амжилтаас улбаалан “Forbes” сэтгүүл “Saks Potts”-ийг 2019 онд анзаарч харах ёстой шилдэг шинэ брэндийн нэгээр нэрлэсэн.
Хоёр бүсгүйн эргэн тойрноо гэрэлтүүлж, бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц хувцас хийхийг хүссэн нь энэхүү брендийн үндэс болсон юм. Багаасаа Копенхагений сэрүүн уур амьсгалд амьдарч байсан хоёр дизайнер маань эмэгтэйчүүдэд гоёмсог үслэг пальто хэрэгтэйг соргогоор ажиглаж, өнгөлөг, загварлаг, дулаахан загварууд урласан нь өнгөрөгч өвөл загварлаг бүсгүйчүүдийн трэнд болов. Тэдгээр загварууддаа хиймэл үс ашигладаггүй бөгөөд шалтгааныг нь амьтны гаралтай үс нь илүү дулаан, удаан эдэлгээтэй гэж тайлбарлажээ.
Тэд шинэ загваруудаа Копенхагений загварын долоо хоногийн үеэр танилцуулдаг.
MOHO
Байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байгаа “MOHO” брэндийн нэр нь солонгос хэлээр “тодорхойгүй” гэх утгыг илэрхийлнэ. Нэрнийхээ адил үүсгэн байгуулагч, дизайнер Lee Kyu Ho нь загварын ямар нэгэн тогтсон хэв шинж, дүрэм журамд үл баригдан өөрийн загварыг урлаг талруу нь хөгжүүлэхийг эрмэлздэг. Түүний загварыг харвал “хэн ч ийм хувцас гадуур өмсөөд явахгүй дээ” гэх сэтгэгдэл төрөх ч энэ нь уран бүтээлчийн хувийн эрхэм чанар, бусдад хариултад өгөх биш асуулт атгуулах контемпорари зорилгыг илтгэдэг. Тэрээр түрүү жил “Moho White Label” гэх харьцангуй даруу, өдөр тутмын загвартай салбар брэндээ гаргажээ.
Тэд шинэ загваруудаа Сөүлийн загварын долоо хоногийн үеэр танилцуулдаг.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|