• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0

Таныг тодорхойлдог стиль: 

Хувцас бол хүний дотоод ертөнцийн нэг илэрхийлэл. Миний хувьд телевизийн эфирт болон энгийн үед өмсөх гэсэн ангиллаар хувцсаа сонгодог. Гэхдээ сүүлийн үед минимал хэв маягийг эрхэмлэн, өмсөхгүй, хуучин хувцаснуудаа цөөлж байна. Өөрөөр хэлбэл шинээр хувцас худалдан авахгүй байгаа. 

image
 
image

Хамгийн их чимдэг хувцасны элемент:

Намайг захтай хувцас хамгийн их чимдэг. Тиймээс сонголтоо хийхдээ зах, ханцуйндаа хамгийн их ач холбогдлоо өгдөг.

 

Хамгийн дуртай аксессуар:

Хувцсыг амилуулагч зүйл бол яах аргагүй аксессуар. Би хувцсаа хүзүүний зүүлтээр дөвийлгөн гоёх дуртай. 

image
 
image

Өдөр тутамдаа өмсдөг хувцас:

Өдөр тутамдаа бол биед эвтэйхэн, чанартай хувцас сонгодог.

 

Баяр ёслол/хүлээн авалтын гаргараа:

Би эфирт, баяр ёслолоор, хамгийн чухал үйл явдал бүртээ “Силк капитал”-ын дээлээр гангардаг. Дээл бол урт удаан хугацааны эдэлгээ даадаг, Монгол хүнийг төгс харагдуулдаг, үр хүүхдэдээ өвлүүлэх боломжтой, эрүүл мэндэд хамгийн ээлтэй хувцас юм. Ер нь л Монгол дээлний ач тус давуу тал үнэхээр их. 

image
 
image

Чөлөөт цагаараа өмсөх дуртай хувцас:

Харин чөлөөт цагаараа биед эвтэйхэн хувцас өмсөх дуртай.

 

Дуртай брэнд: 

Миний хамгийн дуртай брэнд бол “Silkcapital”. Энэ брэндийн дээлнүүдийг хараад шунал хөдөлнө өө. Бас эмэгтэй хүн л болсон хойно гутал цүнхэнд нугасгүй. 

image
 
image

Мөнгө зарахаас буцдаггүй гоёо/хувцас: 

Би ер нь л их тооцоотой хүн байх. Хувцас хунарт хайр найргүй мөнгө зардаггүй болохоор энэ асуултаас татгалзъя аа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ