• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    89   |  
0

Чамин шилнүүдээс өөрт тохирохыг сонгохын тулд эхлээд нүүрнийхээ хэлбэрээ зөв тодорхойлцгооё. Ямар нүүрний хэлбэртэйгээ мэдэхгүй байвал толинд харж байгаад нүүрний хэлбэрээ дагуулан зураад үзээрэй.

Энэ төрлийн царайтай хүн бөөрөнхий жижигхэн эрүүтэй, ямар нэгэн өнцөггүй дугуй нүүртэй байдаг. Иймд улам дугуй харагдуулахгүйн тулд  бараан өнгөтэй, өргөн хүрээтэй шил сонгоорой. Нүүрний хэлбэрээ зохистой харагдуулахын тулд нүдний шил тань өргөн линзтэй байх ёстой.

Гурвалжин эрүүтэйн сацуу нүүрний урт өргөнөөсөө урт бол та зууван царайтай гэсэн үг.  Царайгаа улам зууван харагдуулахгүй нь тулд хэтэрхий том шилнээс татгалзаарай. Шилний дээд хүрээ хөмсөгнөөс доогуур эсвэл дээгүүр байх нь зохимжгүй. 

Нүүрний урт, өргөн нь бараг тэнцүү хэлбэрийн нүүр. Эрүү болон духны урт ижилхэн. Өнцөгтэй шил таны нүүрний хэлбэрийг улам дөрвөлжин харагдуулах тул дугуй хэлбэрийг сонгох хэрэгтэй. Шилний өргөн нүүрний тань өргөнтэй ижил хэмжээтэй байх ёстойг санаарай.

Өргөн  нүүртэй харагдахгүйн тулд том шил сонгоорой. Шилний хүрээ, линзний өнгө таны үс, хөмсөг, нүүрний арьстай ижил өнгөтэй байх нь зохимжтой. 

Духнаасаа эрүү хүртэл нарийссан, урвуу харсан гурвалжин хэлбэрийн нүүртэй бол том шилнээс зайлсхийгээрэй. Учир нь таны нүүрний дээдхэсгийг улам өргөн харагдуулна. 

Нүдний хараанд өглөөний болоод үдийн нар хамгийн аюултай. Энэ үед тан руу ирэх нарны хурц туяаны 90 хувь нь нүдний алим руу нэвтэрдэг. Өглөөний болоод үдийн наранд хэр удаан байна тэр хэмжээгээр нүд тань гэмтэж байдаг. Тиймээс хамгийн сайн “туслахаа” зөв сонгоорой бүсгүйчүүд ээ!

TAGS





Холбоотой санал болгох мэдээ