• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    75   |  
0
 

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, зорилготой бүсгүйг нэрлэдэг “Дэлхийн Мисс” тэмцээн 1951 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд  нэгэн зэрэг хоёр тэрбум хүн хүлээн авч үздэг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Энэ жилийн “Дэлхийн Мисс” тэмцээн Английн Лондон хотын  “Excel Arena”-д  69 дахь удаагаа зохион байгуулагдана. Монгол улс энэхүү нэр хүндтэй тэмцээнд 2005 оноос хойш тасралтгүй 15 дахь жилдээ оролцох гэж байна.  

Дэлхийд “BIG4PAGEANT” гэх тодотголтой дөрвөн томоохон өндөр зэрэглэлийн тэмцээнүүд байдаг. Эдгээр нь “Miss World”, “Miss Universe”, “Miss Earth”, “Miss International” юм. Энэ жилийн “Miss World Mongolia”  тэмцээнээр “Miss World”, “Miss Earth”  тэмцээнүүдэд эх орноо төлөөлж оролцох үндэсний хоёр ялагчийг тодруулах гэж байгаагаараа онцлогтой. “Miss Earth” тэмцээний эрхийг эзэмшигч “Mисс Mонгол” аялал жуулчлалын холбоо энэ жилийн “Miss World Mongolia”  тэмцээнтэй хамтран ажиллах юм. Ирэх есдүгээр сарын 14-нд “Дэлxийн Мисс” тэмцээний болон “Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчийг тодруулна. Энэ жилийн хувьд шилдгийн шилдэг 11 гоо бүсгүйчүүд титмийн төлөө  өрсөлдөж шилдэг хоёр ялагч эх орноо төлөөлөн “Miss World 2019” “Miss Earth 2019“ тэмцээнүүдэд оролцох эрхээ гардаж дэлхийн 130 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөx эрxтэй болно.

 
 

ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТУУД  

Жил ирэх тусам Монгол миссүүд маань амжилтаа ахиулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна. Сүүлийн жилүүдэд дараалан “People’s choice” номинацийн ялагчаар тодорч, мисс А.Баярцэцэг шилдэг 11, мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол 2018 оны мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч дэлхийн тайзан дээр соёл урлагаа сурталчилсан төдийгүй түүний Сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юаны хандив өргөсөн юм.  

“Miss World Mongolia-2019” тэмцээний албан ёсны зохион байгуулагч: “ASIAN FUTURE” ХХК юм.  Тус компани нь “MISS WORLD” тэмцээнийг эзэмшигч болон зохион байгуулагч “Miss World Limited” компаниас олгосон онцгой лизенцийг эзэмшдэг.  Мөн “Mисс Mонгол” аялал жуулчлалын холбоо нь “Miss Earth” тэмцээний эрхийг эзэмшдэг ба хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ