A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 112 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 112 | |
|
Цөөхөн хувцсаар хэрхэн загварлаг хувцаслах вэ, хувцас худалдан авахад анхаарах зүйлс сэдвийн хүрээнд “Mongolista” нэртэй хувцас загвар, амьдралын хэв маягийн блог хөтөлдөг Н.Нандин уншигчдад маань дараах зөвлөгөөг хүргэж байна.
Загварлаг харагдахын тулд та заавал трэндийг дагах, шинэ хувцас худалдан авах шаардлагагүй. Өөрт буй хувцаснуудаа зохицуулж өмсөж сурах хэрэгтэй. Тренд асар хурдацтай шинэчлэгддэг тул тэр болгоныг дагах гэж түүртэхийн оронд хувцаслалтандаа тухайн улирлын трендийн чимхлүүр элементийг нь ашигласнаар дэгжин харагдах боломжтой.
Тиймээс хамгийн түрүүнд та өөрийн биеийн онцлог, нүүрний хэлбэрээ зөв тодорхойлоорой. Үүнээс улбаалан өөрт зохих ээмэг, зүүлт, цаг, хүзүүний алчуурыг сонгох боломжтой.
Стилээ олохын тулд та заавал шинэ хувцас авах шаардлагагүй.
Хувцасны шүүгээнд буй бүх хувцсаа гаргаж байгаад ямар хувцаснуудыг хооронд нь яаж зохицуулж өмсөж болохыг бодож олоорой. Нэг өмд, нэг цамцыг маш олон янзаар өмсөж болно.
Тухайлбал, цамцныхаа хормойг өмдөнд дотроо хийж эсвэл гаргаж өмсөх, бүс зүүх, нүдэнд тусах янз бүрийн гоёл чимэглэлтэй зохицуулах гээд цөөхөн хувцсаар олон янзаар “тоглох” боломжтой. Мөн нүүр будалтаараа, үс засалтаараа өөр харагдах олон арга бий.
Хувцас худалдан авахаас өмнө анхаарах зүйлс:
Ямар ч үед загварлаг харагдах хамгийн чухал хүчин зүйл бол өөртөө итгэлтэй байдал юм. Загвар бол стресс нэмэхээр сэдэв байж болохгүй. Тиймээс хамгийн чухал нь биед эвтэй, өөртөө итгэлтэй байдлыг нэмэхүйц байх ёстой.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|