• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    96   |  
0
 

Тун удалгүй шинэ жилийн үдэшлэгүүд ар араасаа цуварч, бүсгүй та өөрийг тань илэрхийлэх дэгжин даашинзаа сонгож амжаагүй л явна уу? Тийм бол таныг бусдаас дэгжин, жинхэнэ “Fashion killer” харагдуулах 2020 оны трэнд гоёлын даашинзуудыг танилцуулж байна.

"Дараа өмсөхөө бодож сонголт хийгээч", "Хэт задгай юм биш үү", "Онцгойрох гээд яахав дээ" гэх мэт улиг болсон зөвлөгөө толгойд тань эргэлдэж байна уу? Энэ бодлыг толгойноосоо авч хаях үдэшлэгийн тарнийг мэдэх үү?

Хатан хаан мэт гялалз эс бөгөөс гэртээ харь!

Гялалзсан хослол, цэцгэн хатгамалтай богем даашинз, өд, атласны хослол болсон мини даашинз, алмаазан шигтгээтэй мөр хагас гарсан jumpsuit, коктейль даашинз, хагас ажил хэрэгч blazer зэрэг нь энэ жилийн онцлох трэнд болж буй Cosmoplitan онцолжээ.

1.V энгэртэй коктэйль даашинз

Тас хар даашинз нь загварлаг харагдах хамгийн хялбар бас залхуу арга ч гэлээ энэ удаагийн жилийн үдэшлэгийн гоёл тань энгийн бас уйтгартай байж болохгүй. Хар даашинзын кодтой үдэшлэг дундаас ч таныг ялгаж болмоор өвөрмөц харагдуулах энэ даашинзаар гоёорой.

2. Ганц мөртэй торгомсог Jumpsuit

Тэнгисийг санагдуулам гүн цэнхэр мөн гацуур адил ногоон болон тод өнгөтэй ганц мөртэй jumpsuit-ээрээ дэгжин бүсгүйчүүд дундаас ялгараарай. Баярын үдэш таныг энгийн хэрнээ эрхэмсэг харагдуулна.

3. Үдэшлэгийн хатан хаан

Энэ жилийн үдэшлэгийн даашинзын трэндэд коктейль загварууд зохнилж буй. Цэцгэн хээтэй винтаж даашинз таныг илүү залуу, бас дэгжин харагдуулах нь дамжиггүй. Мэдээж үүн дээрээ гоёмсог аксесуар зүүхээ бүү мартаарай. Гоёл чимэглэл таны даашинзыг өргөж бас гутааж болох тул аксесуараа сонгохдоо болгоомжтой хандаарай.

4. Гялалз бас дахин гялалз

Яг ийм даашинз хайж олоод шөнө дундын хатан хаан болсон мэт л өөртөө итгэлтэйгээр гялалз. Диско даашинзад нүсэр гоёл чимэглэл зохихгүйг та анзаарсан байлгүй.

6. Нэг мөрөө ил гаргах торгомсог бариу даашинз

Дэрвэгэр эсвэл коктейль мини даашинз, jumpsuit таны илэрхийлэл биш бол атласан материалтай, элдэв  гоёл чимэглэлгүй энгийн даашинз таныг бүрэн илэрхийлнэ.

5.Blazer /костюм/ даашинз

Жирийн л нэг даашизныг энэ жилийн гоёлдоо сонгохын оронд илүү ажил хэрэгч хэрнээ онцгой харагдуулах blazer-ээр гоёорой.

7. Цацагтай богем даашинз

Хэрэв та винтаж, богем загварыг сонирхдог бол азаар энэ өвлийн трэндэд цэцгэн хатгамалтай цацагтай даашинзууд орж иржээ. Та гурвалжин эсвэл бөөрөнхий, ташуу энгэртэй гээд цээжийг тань тодотгох загвараас сонголтоо хийгээрэй.

8. Мөр гарсан хамбан мини даашинз

Таныг өхөөрдөм бас залуухан харагдуулах мини хамбан даашинз энэ өвлийн трэндэд мөн багтаж буй аж.

Эх сурвалж: Cosmopolitan.com

TAGS





Холбоотой санал болгох мэдээ