• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    117   |  
0

Дунд ангид хумсны будаг ашиглан шүдний чигчлүүрээр бүжгийн хувцсан дээрээ цэцэг, хээ зурж бусдаас содон харагдахыг хүсдэг байсан үеэс хойш урт хугацаа өнгөрчээ. Ихэнх салонууд өөрийн гэсэн хумс будалтын загвартай болсон бөгөөд энгийн будгийг алтлаг саатай хослуулж будах нь түгээмэл. Харин энэ хаврын чиг хандлагыг хувьд өхөөрдөм, энгийн, хамгийн гол нь содон будалтууд  тодорхойлж байна. Хонин нүдэн цэцэгнээс эхлээд солонгорсон өнгө хүртэл багтжээ.

Тэгвэл энэ хавар моод болж буй будалтуудыг сонирхуулъя.

1. Жижиг цэг

2020 оны эхний саруудад минималист жижиг цэгэн хээ тренд болж эхэлсэн. Биеийн өнгөтэй, тунгалаг суурь будган дээр цагаан өнгийн жижиг цэгүүд байх нь яалтчгүй шинэлэг хэрнээ минимал хэв маягийг агуулсан байна.

2. Солонгорсон будалт

Завсрын солонгорсон бүдэг өнгөнүүд гурав, дөрөвдүгээр сарын өнгөтэй төгс зохицох болно. Хурууны хумс нэг бүр яагаад өөр өөр өнгөтэй  байж болохгүй гэж? Теновертон салоны мэргэжлийн хумс будалтын артист Надин Абрамчик олон өнгөэйт маникюр хийхэд та ердөө хумсны будагныхаа өнгийг сонгоход л хангалттай бөгөад тод биш нэгэн жигд завсрын өнгөнүүд сонгохыг зөвлөж буй.

3.Франц хэв маяг

Парисын загварын 7 хоногийн үеэр энэ хавар Франц хэв маягийн маникюр тренд болох хандлага ажиглагдсан.

Энэхүү шинэ хэв маягийг тодотгох гол хүчин зүйл нь хумсны үзүүр болон төгсгөл хэсэгт зурагдах өөр өөр тод өнгийн туузан зураас юм. Будагныхаа өнгийг сонгохдоо неон цэнхэр болон ягаан өнгийг сонгохыг зөвлөж байна.

4. Зүрхэн хэлбэр

Зүрхэн хэлбэртэй будалт гуравдугаар сарын өнгө төрхийг тодорхойлох бөгөөд сонгодог улаан болон ягаан өнгөнүүд нь чамин тансаг Франц хэв маягийг илтгэнэ.

5. Хонин нүдэн цэцэг

Хаврын улиралд цэцэгс бүхэн дэлбээгээ нээх нь сэтгэл догдолом үзэсгэлэнтэй. Та хуруу тус бүр дээрээ өөр төрлийн цэцэг зурах эсвэл сөөлжүүлэх, тусгай гелэн будгаар цэцгийн баглаа зурж болох юм.

6.Толбот хумс

Хумсан дээрх цэнхэр саарал дуслууд нь хумс будалтын урлагт шинэлэг өнгө төрхийг авчрирсан гэж хэлж болно.

7. Хязгааргүй орон зай

Хумсныхаа төгсгөл хэсэгт саран хэлбэр гарган будалгүй орхисон нь хумс будалтын чиг хандлагад өнгө нэмж, минималист байдлыг илүүтэй тодотгоно. Энэ будалтыг хийхээс гадна төрөл бүрийн хүссэн дүрсээ гарган шинэ будалтууд туршиж үзэхийг зөвлөж байна.

8. Зүсэлт хийсэн будалт

Хэрэв та минималист маникюрт дуртай бол сонгодог зүсэлт бүхий туузан будалт танд гарцаагүй таалагдана. Уг зурган дээрхи шиг хумсныхаа зөвхөн угийг муруй туузаар чимэглэж өгөөрэй. Хумс будалтын мэргэжилтэн Голдстейн энэхүү будалтыг хийхдээ неон өнгийн будаг сонгохыг зөвлөсөн байна.

9. Сувдан чимэглэл

Энэ зургийг харах даруйд хумсан дээрх сувдан чимэглэл таны нүдэнд хамгийн түрүүнд туссан байх. Энэ хавар сувд, шигтгээ бүхий чимэглэл хумс будалтын чиг хандлагад давамгайлна гэж хумс будалтын мэргэжилтэн Thea Green хэлсэн байна. Тиймээс энэ хавар хумсаа сувдаар чимэглээд үзээрэй. Ихэнх минималист хумсны чимэглэлтэй будалтууд нь цэвэрхэн, цулгуу өнгийн суурь дээр нэг ширхэг жижиг сувд, шигтгээ наасан хэв маягтай байна.

10.Тоорон омбре будалт

Уусалттай омбре будалт нь өвлийн хамгийн гол тренд байсан бол энэ хавар ч моодноос гарахгүй шинжтэй. Гэхдээ бараан өнгөнөөс илүү цайвар тод өнгөөр будалтаа тодотговол зүгээр. Хумс будалтын мэргэжилтэн Скайди Хадми омбре будалтыг хийхдээ хумсны суурь будагны өнгийг арьсны өнгөнөөс цайвар байхаар сонгож уусгалт хийх өнгөө ижил төрлийн илүү тод өнгийг сонгохыг зөвлөсөн байна.

Н.Маралгоо

TAGS





Холбоотой санал болгох мэдээ