• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    78   |  
0

Жижиг цүнх,  нарийн мөртэй торгон даашинз,  нарийн оосортой сандаль зэрэг нь 90-иэд оны дэгжин бүсгүйчүүдийн өнгө төрхийн илэрхийлэл байлаа. Өдөр тутамдаа, үдэшлэг, баяр ёслол дээр гээд бүхий л үед энгийн хэрнээ хээнцэр харагдуулах нууц энэхүү хувцаслалтад байсан гэлтэй.

Хуучин зургийн цомог эргүүлж суухад ээж, аавын залуу үеийн зургууд дүүрэн. Зургуудыг анзаараад байхад эрэгтэй эмэгтэй гэлтгүй тэр үеийн залуусын хувцаслалтад нийтлэг байсан зүйлс нь цагаан өнгийн футболк,  пүүз, өндөр суудалтай өргөн жинсэн өмд, томдсон яак байсан юм.

Хотын гудмаар алхах шинэ үеийн залуусын хувцаслалтыг ажаад суухад өндөр суудалтай өргөн жинс, цагаан пүүз, футболк хүн бүрийн хувцасны шүүгээнд байдаг гэж хэлэхэд буруудахгүй.

90-иэд он эргэн ирсний тод жишээ нь энэ.

“Моод эргэдэг... Хуучны хэв маягаа хадгалах ч илүү шинэлэг хэв маягтайгаар дахин давтагддаг”.

Ингээд энэ хавар чухам ямар хувцас тренд болохыг сонирхоцгооё.

1.      Амьтны арьсан хээтэй даашинз

Дунд зэргийн урттай могойн арьсан хээтэй даашинз өмссөн зургаа Cindy Crawford инстраграм хуудаснаа нийтэлсэн. Загварын чиг хандлагыг алдалгүй дагадаг тэрээр ийм даашинз өмссөн нь аргагүй л энэ хавар амьтны арьсан хээтэй хувцас загвар эргэн ирж буйн нотолгоо.

2.      Бүдэг ягаан өнгө

Завсрын ягаан өнгийн даашинз хэнийг ч илүү ялдам, илүү энхрий харагдуулна.

3.      Кофрон материалтай даашинз

Копрон материалтай даашинзын цаанаас гэрэлтэх бие. Халуухан бас өхөөрдөм дүр төрхийг цогцлооно.

4.      Тансаг хамба хилэн

Зөөлөн гадаргуу, гэрэлний өвөрмөц ойлт, биед таатай мэдрэмжийг төрүүлэхээс гадна тансаг байдал нь хэзээд хуучрахгүй.

5.      Корсет

Корсет нь дундад зууны үеийн эмэгтэйчүүдийн гол хэрэглээ байсан бөгөөд орчин үед илүү тансаг байдлаар хийгдэж гадуур өмсөх болсон. Ямар ч эмэгтэйн бие галбирыг төгс тодотгох торон корсет нь өмд, банзлын алин дээр ч төгс зохицно.

6.      Шоон хээтэй өмд

80-аад оны сүүл 90-иэд оны эхэн үед ийм өмд гол тренд болж байсан. Өдөр тутамдаа ч загварлаг харагдахыг хүсдэг бүсгүйчүүдэд заавал байх хэрэгтэй хувцасны нэг бол яалтчгүй шоон хээтэй өмд юм.  

 

7.      Жижиг гар цүнх

Бүсгүйчүүдийн хамгийн гол чамин хэрэглээний нэг бол яалтчгүй гар цүнх. Тэгвэл энэ хавар минимал байдлыг эрхэмлэдэг бүсгүйчүүдэд зориулсан жижиг гар цүнхнүүд загварын чиг хандлагыг тодорхойлох нь. 90-иэд оны гол тренд байсан жижиг цүнх өнгө, загвараа улам бүр сайжруулан эргэн ирсэн байна.

8.      Нарийн оосортой сандаль

Хэт өндөр өсгийт гэхээсээ илүү бүхий л хувцсан дээр төгс зохицох нарийн оосортой сандал бол энэ хавар, зуны тренд. Хаврын цув, зуны даашинз, өмд, банзал гээд бүгдэд дээр нь шүү.

9.      Bucket hat

Энэ чиг хандлага Grunge хөгжмийн тайзнаас үүдэлтэй. Саяхан гэхэд л дуучин Justin Bieber ийм малгайгаар гангарсан харагдсан. Street style загвараар хувцаслах дуртай залуусын хувцаслалтад өнгө нэмэх болов уу.

10.  Савхи

Бусдаас өөр содон харагдахыг хүссэн хэн бүхэн энэ хавар савхин материалтай цамц, банзал,  савхин цув сонгох хэрэгтэй. Савхи гэхээр дан ганц хар өнгө бодогддог нийтлэг үзлийг халж дэлхийн томоохон брендүүд өнгө өнгийн савхин материалтай цув гаргаад буй.

11.  Богино өмд

90-иэд оны хувцас загварт мөн л давамгайлж байсан фитнесс болон ажил хэрэгч загварын богино өмд энэ хавар моод болно гэнэ.

12.  Мөрөвчтэй өмд

Бага байхад л мөрөвчтэй өмд, банзал өмсдөг байсансан. Бага насны томоогүй охин шиг мэдрэмжийг том болсон хойноо ч дахин мэдрэх боломжтой болжээ.

13.  Цэцгэн хээтэй даашинз

Урин дулаан цаг ирж буйг илтгэх цэцгэн хээтэй богино даашинз энэ хавар таны шүүгээнд зайлшгүй байх ёстой хувцасны нэг.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ