A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 80 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 80 | |
|
Хорвоо дэлхий өнгө төрхөө шинэчилж, юмс бүхэн үзэсгэлэн гоогоо дэлгэж буй энэ цагт коронавирусийн хөл хорио загварлаг, дэгжин байдлыг тань алдагдуулж байгаа юм биш биз?
Винтаж өнгөтэй цэнхэр жинс, маргарин шар хослол, ангаахай самартай зайрмагийг санагдуулам ногоон өнгө зэрэг нь теннисний талбайн зүлэгч эс бөгөөс XIX зууны Парисын цэцэрлэгчийг өөрийг эрхгүй санагдуулна.
Гүргэм цэцэг, какао, тоорын ягаан өнгө нь уйтай хаврыг улам үзэсгэлэнтэй болгоно. Таны хувцасны шүүгээнд багтаж энэ хаврыг чимэх дараах 6 өнгөтэй танилцаарай.
Винтаж буюу сонгодог жинсэн цэнхэр өнгө
Хувцас загварын сэдвээр ярихад хуучирсан цэнхэр жинс шиг тухтай хувцас хаана байх билээ. Цаанаа л нэг дотно сонгодог өнгө цэнхэр энэ хаврын хувьд хүүхдийн хувцас төдийгүй дэгжин гоёл, өдөр тутмын чөлөөт хувцаслалт, гар цүнхний хэв маягт ч шингэжээ.
Цөцгийн шар
Нимбэг эсвэл гадилтай зайрмагийг санагдуулах энэ шар өнгө нь 2020 оны хаврыг давлагаалуулах төлөвтэй. Угтаа энэ өнгө загварын ертөнцөд өнгөрсөн есдүгээр сарын Jacquemus–ийн тод ягаан цув, Gucci-гийн бэлхүүсний бүстэй хамт тренд болж байсан юм.
Ангаахай самрын ногоон
Зайрмагны мухлагууд хаагдсан энэ үед ангаахай самрын өнгөтэй ногоон өнгөөр гангарч яагаад болохгүй гэж. Аcquemus, Area, болон Tod’s зэрэг брендийн бүтээгдэхүүнд энэ өнгө ноёлж байна.
Халуун какао
Какаоны тансаг амтыг санагдуулах хүрэн, бор өнгөний хослол гэж бодохоор яагаад ч юм намар, өвлийн сэрүүн цаг санаанд буудаг л биз.
Харин Prada, Bottega Veneta, tod's-ийн богино өмд бүхий хослол, цувны шинэ загваруудад түлхүү орж ирсэн хүрэн өнгө таныг энэ өнгөний фэн болгохоос аргагүй болгожээ.
Гүргэмийн өнгөнд умбаарай
Хаврын хувцаслалтандаа гүргэмийн улбар шар өнгөтэй чимхлүүр элемент оруулж хөл хорионы үед ч дэгжин байдлаа бүү алдаарай.
Тоорын ягаан
Өнгөрсөн намар Gucci, Dion Lee, болон Tory Burch-ийн загварын тайзыг амилуулж байсан тоорын ягаан өнгө энэ хавар, зун ч бас тренд болох нь. Таныг илүү дур булаам, залуу харагдуулах тоорын ягаан өнгийг хувцас загварынхаа элементэд энэ хавар, зун заавал багтаагаарай.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|