A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 84 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 84 | |
|
Стив Жобс, Марк Зукерберг, Билл Гейтс зэрэг технологийн “акулуудын” бүрдүүлсэн имиж өдгөө ажил хэрэгч залуусын хувцас загварын шинэ хэв маяг болжээ.
Энэ нь таны бүтээлч байдал, тав тухыг хангахаас гадна юу илэрхийлэхийг зорьж буйг тань хязгаарлахгүй “эгэл” рүү тэмүүлсэн хувцаслалтын хэв маяг юм. Шинэ мянганынхны хувцаслалтын энэ чиг хандлага уламжлалт, бизнес дресс кодоос ялгаатай нь хил хязгаарыг эвдсэн буюу чөлөөт байдлыг илэрхийлэхэд оршино.
Материаллаг болон материаллаг бус үйлдвэрлэлийн компаниудад нэг ижил зарчим үйлчлэх болсон нь “цөөн зүйл нь өөрөө их зүйлийг агуулдаг” гэх ойлголт. Өөрөөр хэлбэл цөөн гоёл чимэглэл, цөөн өнгө, хэт дэгжин бус байдал гэсэн санааг агуулна.
Үүнд чимхлүүр гоёл, хүзүүний алчуур, банда, бугуйн цаг, аксессуар зэрэг орно. Гэхдээ эдгээрээс аль нэгийг л ажил хэрэгч хувцаслалтандаа тохируулаарай.
Та өөрийн ажил хэрэгч хувцаслалтаа “хайхрамжгүй” /careless/, Богеми, болон “гудамжны стиль”-тэй хоршуулбал илүү өвөрмөц харагдана.
Суналттай болон хэлхгэр, дэрвэгэр загваруудаар мөн тоглож болно. Гол нь өсгийт өмсөхөө мартав. Пиджак өмсөөд доогуураа жинс болон кет өмсөхөд буруудах зүйл үгүй.
ТАНД ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭНД БАЙХ ЁСТОЙ АЖИЛ ХЭРЭГЧ ХУВЦАС
- ӨМД: өндөр суудалтай, өргөн өмд, скинни жинс /үүнийг өмсөх үед загварлаг цүнх барьж, өндөр өсгийт өмсөхөө мартуузай/.
- ЮБКА: Өндөр суудалтай юбка, А загварын юбка.
- ЦАМЦ: даавуун сорочик, даавуун пиджак, торгон цамц, мөртэй топ, завсрын өнгөтэй хэлхгэр пиджак, үүн дотор өмсөх даавуун подволк.
- ГУТАЛ: Шовгор хошуутай туфль, дөрвөлжин өсгийтэй оломтой сандаал, ар тал нь онгорхой, шовх хоншоортой гутал.
- ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ: Даавуун бүс, бугуйн цаг, нарийхан чокер, хатгадаг ээмэг, энгэрийн зүүлт цэвэрхэн хумс будалт, уруулын будгаа мартуузай.
НЯМБАЙ, ЭМЭГТЭЙЛЭГ ХАРАГДАХ ХУВЦАСЛАЛТ
Скинни жинс, өндөр суулттай өмд, юбка, өнгө ууссан дэрвэгэрдүү хормойтой даашинз аль эсвэл шагай хүрсэн урт даашинз эсвэл, юбка сонгоорой. Өмссөн хувцасны тань нэг л загварлаг бусад нь энгийн байх хэрэгтэй, балерина эсвэл индуун ултай ботинк сонгоорой.
СОНГОДОГ ХЭВ ЗАГВАР ХЭЗЭЭ Ч ХУУЧИРДАГГҮЙ
Завсрын өнгөтэй хослол бол аль ч цаг үед ажил хэрэгч эмэгтэйн төгс илэрхийлэл. Ажилдаа гэлтгүй баяр ёслол, гадуур явах үед ч таныг хамгийн төгс харагдуулна.
Энгийн ажил хэрэгч загварын хувцсан дээр ганц содон элемент нэмэхийн төдийд таныг улам загварлаг, өөртөө итгэлтэй харагдуулна.
ЗӨВЛӨГӨӨ:
-Хэтрүүлсэн нүүр будалт, гоёл чимэглэл
-Элдэв эрээн, хээ хуартай хувцас
-Бие барьсан эсвэл хэт задгай хувцаслалт
-Индүүдлэггүй, хиртэй хувцас
-Дотуур хувцас гэрэлтэх хувцас
-Хэт өнгөлөг хувцас
-Хөлний хуруу цухуйсан гутал өмсөхөөс татгалзаарай.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|