• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    81   |  
0

Байгаль, дэлхий өнгө төрхөө шинэчилж, юмс бүхэн үзэсгэлэн гоогоо дэлгэж буй энэ цагт хөл хорио загварлаг, дэгжин байдлыг тань алдагдуулж байгаа юм биш биз? Энэ хавар зун тренд болж буй дараах элементүүдийг хувцаслалтдаа шингээгээрэй.

Өд шиг хөнгөн даашинз 

Унтлагын сарфаныг санагдуулам нарийхан мөртэй торгомсог даашинз нь нарлаг энэ өдрүүдэд охид бүсгүйчүүдийг илүү дур булаам харагдуулна. Бие барьсан, тухгүй мэдрэмж төрүүлэхгүйгээр өөртөө итгэх итгэлийг авчрах энэ даашинз дээр "күүл" харагдах малгай, кет, шаахай, сандаалтай хослуулахаа мартуузай. 
Нео готик хэв маяг:

Та өвөрмөц, этгээд харагдахад бэлэн үү? Хэрэв тийм бол гудамжны хэв маягийг хослуулсан нео готик хэв маяг трэнд болж буйг сануулъя. Хар өнгөтэй хувцасан дээр футурист элементийг шингээснээр та готик харагдах боломжтой. Мөн хар шил зүүж, хар эсвэл улаан өнгөөр уруулаа будахаа  мартуузай. Гол нь энэ загвар танд өөртөө итгэх итгэл өгөх ёстой. 

Панам малгай 

Зуны халуунд нарнаас хамгаалах хамгийн сайн туслагч бол мэдээж малгай. 90-ээд онд ид эрчээ авч байсан “хувин” буюу Панама малгай энэ онд загварын ертөнцөд эргэн ирлээ. Хэрэв та авч амжаагүй бол худалдан авах  хувцасныхаа жагсаалтандаа заавал Панама малгайг оруулаарай. 

Нарны туяанаас нүүрийг тань бүхэлд нь хамгаалахын сацуу загварын мэдрэмжтэй харагдуулна. Цулгуй эсвэл эрээн, загасчны, торон зэрэг загваруудаар тоглоорой. Дан ганц зун биш хавар, намар өмсөх тул ухаалаг  хөрөнгө оруулалт байх болно. 
Дугуйчин шоорт бүхий хослолууд:

Шоу, тоглолтонд явахдаа  юу өмсөх вэ гэж эргэлзэж байвал энэ зуны хамгийн этгээд трэнд болох дугуйчин шорт бүхий пиджакны хослол таныг өөртэй итгэлтэй, дайчин нэгэн болгон хувиргана . Спортлог шорт, даавуун хослол нь ажилд өмсөхөд тохиромжгүй ч зуны үдэш найзуудтайгаа болзох, баяр ёслолд явахад өмсөхөд тохиромжтой дэгжин гаргараа. 
Бүсэлдэг цүнх- Ретро трэндийн авчирсан нэг элемент бол яах аргагүй бүсэлдэг цүнх юм. Ажил хэрэгч хослол, даашинз, гудамжны хэв маяг гээд аль алинд төгс зохицох энэ жижигхэн цүнхаль ч улиралд таныг эрхэмсэг харагдуулна. 
Загасны торон даашинз:

Та халуухан бас ер бусын харагдахын тулд бага зэрэг зориг гарган загасчны торон даашинзаар гоёорой. Энэ зуны трэнд болсон Bodycon даашинз, загасны торон трико ийм иөрлийн даашинзын хамгийн чухал элемент. Үүн дээр жинсэн болон пластик хүрэм бүр ч тасархай зохино. Тансаг загасны торон даашинзаар зуны халуун өдрүүдийг өөртөө итгэлтэй өнгөрүүлээрэй. 

Нөмрөг ба урт түрийтэй оймс:

Жинсэн эсвэл, дугуйчин шорт, мини юбка өмссөн үедээ бэлхүүснээсээ газар шүргэсэн торгомсог алчуурыг уяж, урт түрийтэй өнгөлөг оймс өмсөж, жинхэнэ “fashion killer” болон харагдах боломжтой. 
Урт оноотой эсвэл харандаан  юбка:

Харандаан юбка ямар ч галбиртай хүнд сайхан харагддагаас гадна бэлхүүсийг тодотгоно.

Хөвсгөр мөртэй цамц, даашинз:

Минимал трэнд улирч Европын сурвалжит бүсгүйчүүдийн хувцаслалтын хэв маягийг санагдуулам дэрвэгэр мөр хувцас загварт хүч түрэн орж ирлээ. Том дэрвэгэр, гүн хуниас, янз бүрийн хээ бүхий 70,80-аад оны элементтэй цамц, майк, даашинзны загвараар тоглоорой. 
Нэг мөр гарсан элемент

Тэгш сайхан мөрөө ил гаргах хувцас сонгож зуны халуун үдэш  гоо үзэсгэлэнгээ улам тодотгох нь догь биш гэж үү? 

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ