A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 99 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 99 | |
|
Чанартай бугуйн цаг эр хүний үнэ цэнийг илтгэдэг гэх ойлголт бий. Өнөө үед цагийг орлох өч төчнөөн шийдэл бий болсон ч бугуйн цаг нь эрчүүд, бизнесменүүдийн гангараа хэвээр байна. Энэ нь бугуйн цаг хэрэглээ гэхээс илүү гангарааны зориулалттай болсныг илтгэнэ.
Цаг анх үүссэн, цаашлаад төгөлдөржин хөгжсөн нь европ тив учир тэндхийн, тэр дундаа швейцар үйлдвэрлэгчдийн бүтээл өнөөгийн хамгийн нэр хүндтэй нь. XX зуунд бэл бэнчинтэй европ айлууд хүүхдүүдээ нас биед хүрэхэд нь сайн чанартай цаг бэлгэдэг байжээ. Иймээс алдартай цаг цуглуулагчид ихэвчлэн дотны хэн нэгнээсээ цаг бэлгэнд авах эсвэл өвлөх зэргээр цуглуулгаа эхлүүлсэн түүхтэй байдаг. Хэрэв та европ бизнесменүүдтэй ажил хэргийн уулзалт хийх гэж байгаа бол хувцаслалт хийгээд бугуйн цагандаа зайлшгүй анхаарах хэрэгтэйг хүмүүс зөвлөдөг.
ЦАГ ЗҮҮХИЙН ДАВУУ ТАЛУУД
1. САТААРУУЛАХГҮЙ
Хэдий бид цаг харахдаа гар утсаа ашиглаж болох ч бизнесийн орчинд, хурал уулзалтын үер байн байн утсаа оролдох нь зохисгүй. Мөн "Facebook", "Twitter"-с эхлээд олон анхаарал саринуулах зүйлс утсанд ирдэг учраас ажлынхаа дундуур сатаарах магадлалтай юм.
2. ЗОГСОЛТГҮЙ АЖИЛЛАГАА
Гар утсыг цаг харахаас гадна олон янзын зорилгоор ашигладаг учир цэнэг нь амархан дуусах талтай. Энэ тохиолдолд бугуйн цаг илүү найдвартай.
3. ЧАНАР, УДААН ЭДЭЛГЭЭ
Амжилттай хүмүүс аль болох чанартай бүтээгдэхүүнийг олон жил үнэнчээр хэрэглэх сонирхолтой байдаг. Тэд өөрсдийн ажил амьдралд ч мөн ижил хандлагаар ханддаг. Иймээс өөрийг нь илтгэх цаг чанартай, баталгаатай, түүнийгээ дагаад харьцангуй өндөр үнэтэй байх нь бий.
4. БУСДАД ЭЕРЭГ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛНЭ
Бугуйн цаг зүүсэн хүмүүс ихэвчлэн ажил хэрэгч, хувийн зохион байгуулалт сайтай, итгэж болох сэтгэгдлийг хүмүүст төрүүлдэг. Хурал зөвлөгөөн, ярилцлагад орохоор бол хүмүүс таны бугуйн дахь цагийг хамгийн түрүүнд анзаарах болно.
5. ӨРГӨН СОНГОЛТТОЙ
Нөхцөл байдалдаа тохируулан янз бүрийн загвар, үйлдэлтэй бугуйн цагуудыг зүүх өргөн сонголт бидэнд бий. Аяллаар явах, ууланд авирах гэх мэт идэвхтэй үйлдэл хийх тохиолдолд гар утас авч явах нь маш төвөгтэй. Харин бугуйн цаг огт тийм биш, хаана хэзээ ч ашиглаж болдгоороо давуу талтай билээ.
ЧАНАРТАЙ ЦАГИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
1. ХИЙЦ
Нэгж цагийг бүтээх хугацаа чанарын шаардлагаас хамаараад өөр өөр байдаг. Үнэтэй цагууд олон жилийн туршлагатай мастеруудын гараар харьцангуй урт хугацаанд бүтээгддэг. Мөн маш олон шалгуур давж байж худалдаанд гардаг. Харин хямдхан, олноор үйлдвэрлэгддэг цагууд тийм биш. Үйлдвэрийн шат дамжлагын дагуу машинаар үйлдвэрлэгдэнэ.
2. МЕХАНИЗМУУДЫН АЖИЛЛАГАА
Цагны чанарыг илтгэдэг хамгийн чухал шинжүүдийн нэг нь доторх эд ангиудынх нь ажиллагааны зарчим юм. Үндсэндээ Кварц, Механик гэсэн хоёр ангилал байна.
Энэ төрлийн ажиллагаа суурилуулахад харьцангуй хямд учир ихэвчлэн хямд цагуудад байдаг. Кварц талстууд нь батериан дахь эрчих хүчний нөлөөгөөр маш нарийн давтамжтай бичил чичиргээ үүсгэн цаг тоолох үйлдлийг хийнэ. Хэдий үнэ хямд ч нарийвчлал, эдэлгээгээрээ механик цагаас илүүтэй орчин үеийн технологи билээ.
Төмөр ороомог бүхий гол хөдөлгүүрийн хөдөлгөөн секунд, цаашлаад минут тус бүрийн араа шүднүүдийг хөдөлгөж ажилладаг. Тогтмол арчилгаа хэрэгтэй учир олон тооны жижиг эд ангиудыг салгах, буцаан угсрахад туршлагатай, чадварлаг цагчны оролцоо зайлшгүй. Өдөр тутамдаа зүүж, арчилж явахад кварцаас илүү төвөгтэй учраас ихэвчлэн өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийнх байдаг.
3. МАТЕРИАЛ
Цагны хамгийн чухал хэсэг бол нүүрний шил юм. Үндсэндээ гурван төрөл байдаг.
Мэдээж хамгийн чанартай нь сапфир бөгөөд гаднаас нь харахад шилнээс ялгарахгүй. Ялгахын тулд хэр сэв зураас гарч буйг турших шаардлагатай. Цаганд ашиглагддаг сапфир нь үнэт эдлэлд ашиглагддаг сапфираас өнгөгүй тунгалгаараа л ялгаатай. Гол үнэ цэн нь зурагддаггүй, хагардаггүй бат бөх гэдэгт оршино.
Нүүрний материалаас гадна их биений материалууд өөр хоорондоо ялгаатай. Алт, цагаан алт, ган, титан, керамик гэх мэт бий. Мөн илүү тансаг цагуудад гоёл чимэглэлийн зорилгоор өндөр үнэтэй үнэт чулуунууд шигтгэдэг.
4. ФУНКЦ
Зөвхөн цаг харахаас гадна өөр олон мэдээллийг цагнаасаа авч болно. Өндөр хэмжих, луужин, усны хамгаалалт, агаарын даралт хэмжих гэх мэт нэмэлт үйлдлүүдтэй цагнууд бий бөгөөд,мэдээж өртөг өндөртэй.
Дээрх хүчин зүйлс дээр нэмэгдээд тухайн цагны брэнд, загварын үнэ цэн хамаатай. Хэр ховор загвар вэ, хэр олон жилийн настай вэ гэх мэтээс хамаарч хоёрдогч зах зээл дээр үнэ нь маш өндрөөр үнэлэгдэх боломжтой. Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй цаг 15 сая доллараар зарагдсан. Мөн өндөр үнэтэй, чанартай, удаан эдэлгээтэй цагийг үр хойчдоо өвлүүлэх, хөрөнгө оруулалтын зорилгоор эзэмших боломжтой.
ХЭРХЭН СОНГОЖ ХУДАЛДАН АВАХ ВЭ?
GQ сэтгүүлийн сэтгүүлч Саймон дэ Бартоний зөвлөж буйгаар цаг авах гэж байгаа бол доорх зүйлсийг анхаарах хэрэгтэй.
Таны цаг заавал өндөр үнэтэй, олон шигтгээтэй, толгой эргэм нарийн функцүүдтэй байх шаардлагагүй. Гол нь та хэрэгцээгээ тодорхойлоорой өдөр тутамдаа зүүх үү? гангараандаа зүүх үү? Хэрэв өдөр тутамдаа зүүх бол ямар ажлын орчинд тааруулах вэ? Голчлон ямар хэв маягаар хувцасладаг вэ? Худалдан авсны дараах засвар үйлчилгээг хэрхэн шийдэх вэ? гэх мэт зүйлсийг тооцоолж үзэх нь чухал.
Дундаж орлоготой хүмүүст швейцар цаг үнэтэй санагдах нь дамжиггүй. Тэгвэл Япон улс цагны ертөнцийн гол хоёр улсын нэг гэдгийг санаарай. Анх 1969 онд Seiko брэнд кварц цаг танилцуулснаар хямд үнэтэй, өндөр нарийвчлалтай цагны зах зээлийг Японы Seiko, Citizen, Casio гэх мэт брэндүүд эзэлсэн. Ийн зах зээл дээр шинэ технологи нэвтрэн уламжлалт механик цагны брэндүүдэд хүнд цохилт өгсөн нь түүхэнд “Кварц хямрал” гэж тэмдэглэгдэн үлджээ.
УХААЛАГ ЦАГ
Судалгааны фирм “Asymco”-н 2017 оны судалгаагаар Apple Rolex-г даван дэлхийн хамгийн ашигтай цаг үйлдвэрлэгч болсон байна. Хэдхэн жилийн өмнө огт цаг үйлдвэрлэдэггүй байсан тэдний энэхүү өсөлт үнэхээрийн гайхалтай. Rolex-той хүн болгонд Apple watch байж болох ч Apple Watch-тай хүн болгонд Rolex байх боломжгүй гэдгээр тэдний амжилтыг тодотгодог. Apple Watch-н нэг том давуу тал нь харьцангуй хямд ч тун сайн дизайнтайнх. Дасгал хийх үедээ ч, хуралд суухдаа, ёслолын ажиллагаанд орохдоо ч гэх мэт ямар ч үед зүүсэн Apple Watch нүүр улайлгахгүй билээ. Мөн төмөр, резинэн, арьсан гээд нөхцөл байдалдаа тохируулан оосруудыг сольж болно. Apple-с тусдаа дагалдах хэрэгсэл үйлдвэрлэх компаниудын өрсөлдөөн дундаас чанартай сайн бүтээгдэхүүнүүд Apple Watch-д зориулагдан гарсан.
Ерөнхийдөө ухаалаг цагны гол давуу тал нь гар утас шиг хөгжим сонсох, мэссэж бичих, дуудлага хийх зэргээс гадна хүний эрүүл мэндтэй холбоотой үзүүлэлтүүдийг хянаж бүртгэдэг. Технологийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий, баян эрхмүүдийн нэг “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 2019 оны хамгийн чухал 10 технологийн нэгт зүрхний цахилгаан бичлэг (ECG) хийх боломжтой бугуйд зүүх төхөөрөмжүүдийг нэрлэсэн. 2017 “AliveCor” гэх гарааны бизнес Apple Watch-д зориулан зүрхний бичлэг хийх, зүрхний хэм алдалт, цусны бүлэн, цус харвалт зэргийг илрүүлэх боломжтой оосор бүтээж амжилт олсны араас Apple өөрсдөө цагаа ямар нэг нэмэлт зүйлсийн тусламжгүйгээр зүрхний бичлэг хийх боломжтой болгосон. Үүний дараагаар өөр бусад брэндийн төхөөрөмжүүд ч ийм үйлдлийг бүтээгдэхүүндээ нэвтрүүлж эхэлж байна. Эмнэлэгт ашиглагддаг зүрхний бичлэг хийх төхөөрөмж 12 мэдрэгчтэй байдаг бол энгийн хэрэглээний төхөөрөмжүүд ганц л мэдрэгчтэйгээр бичлэг хийж байна. Гэвч ирэх жилүүдэд мэдрэгчийн тоо өсч улам нарийвчлалтай мэдээллүүдийг эмнэлэгт очихгүйгээр авах боломжтой болох нь дамжиггүй.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|