A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |
|
Сүүлийн үед л бид өрөөний тохижилтын гоо зүй нь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг ихэд анхаарах болжээ. Мөн Энэтхэгийн Васту Шастр, Хятадын ФенгШүй зэрэгт хэдэн зуун жилийн турш хүрээлэн буй орчин, хүний сэтгэл зүйн уялдаа холбоог судалсаар ирсэн аж.
Неврологийн шинжлэх ухааны мандалтын үеэс эрдэмтэд энэ талын судалгааг тогтмол хийж, гайхалтай үр дүнд хүрсээр байна. Судалгаагаар интерьер дизайн хүний ухамсарт шууд нөлөөлдгийг тогтоосон.
Бүтээлч бөгөөд тайван байдал, аз жаргалыг мэдрүүлэхийн тулд чимэглэлийн элементүүдийг чадварлагаар гаргах загварын орон зайг бий болгохыг эдгээр судалгаанд онцолжээ.
Тавилганы өнгө хэрхэн нөлөөлдөг вэ?
Гэр доторх элементүүд нь хүний сэтгэл зүйн байдалд чухал ач холбогдолтой. Өнгөөр жишээ татъя.
Цэнхэр өнгө хэзээд уйтгар гуниг, ганцаардлыг илэрхийлдэг бол ногоон өнгө нь атаархлыг төлөөлдөг.
Өнгөөр бид сэтгэл зүйгээ илэрхийлж чадахаас гадна бидний оюун санаанд нөлөөлдөг. Тухайлбал: шар, ногоон, улбар шар гэх мэт хурц өнгөнүүд нийтэч байдлыг дэмждэг бол үзмэн ягаан, хөх, улаан, гүн ногоон гэх өнгүүд нь баргар, уйтгартай мэдрэмжийг төрүүлдэг.
Үүнтэй адил өдөр тутам нүдэнд харагддаг гэрийн тавилга, хана, тааз зэргийн өнгө хүний тухтай байх эсэхийг шийднэ.
Бүдэг шар, улбар өнгөнүүд нүдийг амрааж тайвшруулан улмаар бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг бол улаан өнгө гэрийн орчинд тавилгууд ийм өнгөтэй байвал уур уцаар, дайсагналыг төрүүлэм. Харин жижиг декоруудад хамгийн сайхан тохирно.
Олон улсын сэтгэл зүйн шинжлэх ухааны холбооноос явуулсан туршилтаар өрөө бүр хүнд өөр өөр мэдрэмж төрүүлдэг болохыг нотолжээ. Уг туршилтанд 200 хүн оролцсон ба хүн бүрийг зориуд өөр янзаар загварласан хоёр өрөөнд оруулж ямар өрөө болохыг таан, юу мэдэрч байгаагаа хэлэхийг хүссэн байна.
Үр дүн яг л санасны дагуу сэтгэл татсан, уриалгахан байдлаар тохижуулсныг үүдний өрөө болохыг, оргүй ч романтик янзаар зассныг унтлагын өрөө болохыг төвөггүй тодорхойлсон байв.
Гэрийн талбайн хэмжээ хэрхэн нөлөөлдөг вэ?
Байрны талбайн хэмжээ оршин суугчийн сэтгэл зүйд тодорхой хэмжээнд нөлөөлдөг байна. Албан ёсны Informedesign.org сайтад мэдээлснээр хэт өндөр тааз нь нэг талаар хувь хүний эрх чөлөөт байдлыг мэдрүүлдэг бол нөгөө талаар ганцаардал, тусгаарлагдсан байдлыг төрүүлдэг гэнэ.
Гэвч судалгаагаар үүний хариултыг тодорхойлсон бөгөөд өндөр таазтай өрөөнд сэтгэл санаа сайжирч, ажлын бүтээмж нэмэгдэж, илүү сайн төвлөрч чаддаг болохыг тогтоосон.
Өнгө, хэмжээнээс гадна хэлбэр дүрс, материал чухал нөлөөтэй
Хэлбэр дүрс ч бас өөрийн гэсэн нөлөөг үзүүлдэг. Учир нь байгалийн элементүүд/нар, сар, төмөр, гал г.м/ нь хүний бодол санаанд эерэг энергийг бэлэглэдэг. Нэг их анзаараад байдаггүй ч орон дээр эмх замбараагүй тавьсан сэгсгэр хөвөн бүтээлэг танд тав тухтай жаргалтай мэдрэмжийг өгч болно.
Түүнчлэн метал цаг, модон тавиур, ваар зэрэг нь биеэ даасан байдал, хүчийг нэмэгдүүлдэг. Модон эдлэл нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой.
Энэ бүгдээс харахад интерьер загвар зохион бүтээгчид эерэг энерги цацруулах, хүмүүс хоорондын харилцааг сайжруулахын тулд бүтээлээ сэтгэл зүйн ухаанд тулгуурлан гаргадаг. Ерөнхийд нь:
Б.Номин
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|