A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |
|
Олон зууны турш үсний будаг нь хүмүүсийн дүр төрхийг эрс өөрчлөх чухал зэвсэг байсаар ирсэн. Тухайн хүнийг дүгнэж болох хамгийн эхний мэдээлэл бол гадаад үзэмж. Үс сайхан бол зүс сайхан гэдгийн нэгэн адилаар үс тухайн хүнийг дүгнэх нэгэн хэлэмж болдог.
2025 он гэхэд дэлхийн үсний будагны зах зээлийн орлого 28 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь 2019 онд хамгийн өндөр буюу 17.8 тэрбум долларт хүрсэн үнэлгээнээс 8 хувиар илүү. Энэ нь үсний бүтээгдэхүүний эрэлт өндөр байгааг харуулж байна.
"Үсний будагны түүх"
Эрт дээр үед хүмүүс ургамал, жимс зэргийг ашиглан үсэндээ өнгө оруулдаг байсан ч бүхэлд нь будалгүйгээр үсэндээ бага зэргийн сор тавьдаг байжээ.
Үүний дараагаар анх Грек улсад дээд зэрэглэлийн биеэ үнэлэгчид бусдаас ялгарахын тулд үсээ бүхэлд нь шараар буддаг болсон байна.
Харин дундад зууны үед Европт эмэгтэйчүүд үсээ будах нь түгээмэл болсон.
Төрөлхийн бараан өнгийн үстэй эмэгтэйчүүд ихэнхдээ гүргэм, тугалын бөөр зэргээс бүрддэг цайруулагчийг ашиглан үсэндээ өнгө оруулдаг байв.
Бидний мэдэх зориулалтын үсний будаг XX зууны эхэн үед гарч, үсний салонууд хэрэглэж эхэлжээ.
1907 онд Францын залуу химич Евгений Шюллер "Oreal" хэмээх дэлхийн анхны синтетик будгийг бий болгосон бөгөөд үсний будаг гаргахад үүнийг ашигласан байна. Хоёр жилийн дараа Шуэллер Францын "Harmless Hair Dye" нэртэй компани байгуулж, бизнесээ эхлүүлжээ.
Тус компани нь 1909 оноос нэрээ өөрчилж L'Oréal болсон юм.
Ийнхүү үсний будаг нь бидний амьдралын зайлшгүй нэгэн хэрэглээ болжээ.
Ихэнх хүмүүс бууралтсан үсээ далдлахын тулд хар эсвэл бороор буддаг байсан бол орчин үед хэний ч төсөөлөмгүй тод өнгийн үс тренд болжээ.
Азид ялангуяа Өмнөд Солонгост тод өнгөөр үсээ будах тренд анхлан бий болсон.
К-поп одод шинээр гарч буй цомог, клип зэрэгт өөрийн шинэ дүр төрхийг харуулахын тулд үсний өнгөний хурц тод шийдлийг бий болгожээ.
Харин сүүлийн хоёр жилд саарал өнгийн үс зөвхөн охид, бүсгүйчүүд ч гэлтгүй залуусын сонирхол болоод байна. Олон жилийн өмнөөс л цайвар шараар үсээ будах нь энгийн үзэгдэл болсны адил саарал өнгийн будгийг ч мөн өргөн хэрэглэх болжээ.
Үсээ хурц, тод өнгөөр будах нь эмэгтэйчүүдэд үсээ тайруулахаас ч илүү зориг шаарддаг хэмээн үсчид хэлжээ.
"2020 оны үсний өнгөний тренд"
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|